"Майга" хөлнөөсөө санаа зовдог алдартан бүсгүйчүүд

Богино банзал, бариу өмд, хөл ил гаргадаг хормой гээд зуны улиралд олны нүдийг хужирлах хувцас өмсөхийг эмэгтэй хүн бүр хүсдэг. Гэхдээ тэгш сайхан хөлтэй бүсгүйчүүд л эдгээрээс хүссэнээрээ сонгож чаддаг учраас тэдэнд атаархах хүн олон байдаг. Тийм ч учраас стилистүүд зарим үйлчлүүлэгчдэдээ банзал өмсөхөөс зайлсхийхийг зөвлөдөг байна. Хэлбэр муутай өвдөг, хэт бадриун хөл эсвэл ташаа гэх мэт зүйлс үүнд нөлөөлдөг аж.

"Майга" хөлнөөсөө санаа зовдог алдартан бүсгүйчүүд

Зарим төрлийн хувцаслалтууд биеийн "сул тал"-уудыг нууж чаддаг ч дараах хоёр төрлийн хөлтэй хүмүүс юу ч өмссөн өөрчлөлт огт гардаггүй гэнэ. Тэдгээр нь:

 

1 "Genu Valgum" хөл

Доошлох тусам хол зайтай болдог хөлийг ингэж нэрлэнэ. Хөлөө тэгшлэх эсвэл нийлүүлэх үед энэ нь илүү тод харагддаг. Ерөнхийдөө хөлөө зэрэцүүлэх үед шагай хоорондын зай 5см болон түүнээс дээш зайтай байвал энэ төрөлд хамаарах аж. Дуучин Рианна, реалити шоуны од Кортни Кардашиан, плас хэмжээтэй загвар өмсөгч Тесс Холлидэй нар ийм хөлтэй.

"Genu Valgum" хөл

Рианна, Кортни Кардашьян, Тесс Холлидей

2 "genu varum" хөл

Ерөнхийдөө майга хөл гэж болно. Ийм нумарсан хөлтэй хүмүүс хүсээд ч шагайгаа нийлүүлж чаддаггүй учраас хөл нь хоорондоо О хэлбэр үүсгэдэг аж. Заримдаа шагай нь нийлдэг ч хөлөө нийлүүлэх үед гуя болоод өвдөг хоорондын зай нь тод харагддаг. Ийм бүсгүйчүүд ихэнхдээ банзал өмсөж чаддаггүй боловч алдартнууд үүнийг тоодоггүй. Жүжигчин Сара Жессика Паркер, Бразилийн супер модель Изабель Гулар, Жорж Клунигийн экс найз бүсгүй, Италийн загвар өмсөгч Элизабет Каналис нар ийм хөлтэй.

"genu varum" хөл

Сара Жессика Паркер, Изабель Гулар, Элизабетта Каналис

Майга хөлтэй алдартнууд улаан хивсний ёслол дээр энэ талаа нуухын тулд хөлнийхөө учрыг "эвтэйхэн" нь аргагүй олж сурсан байдаг. Жишээ нь алдарт загвар зохион бүтээгчийн охин Аллегра Версачи үргэлж хажуу талаасаа зураг даруулдаг. Харин Британийн загвар өмсөгч Поппи Делевинь хоёр хөлөө хол зайтай тавьж зогсдог бол "Buffy the Vampire Slayer" киноны од Мишель Трахтенбер зураг авхуулахдаа ихэнхдээ хөлөө зөрүүлж X хэлбэр гаргадаг. Алдартай гоо бүсгүйчүүдээс та өөрийн сул талаа хэрхэн нуух тухай сурч болох юм. 

Аллегра Версаче, Поппи Делевинь, Мишель Трахтенберг

Эдиссон Рае

Драя Мишель

Френки Эссекс

Лотти Мосс

Сельма Блэр

Денис Ричардс

Жордин Вудс

Эшли Грэм

Зои Хардман

Деми Ловато

Элизабетта Каналис

Женнифер Коннелли

Хилари Суонк

Сандра Буллок

Уитни Порт

Ева Мендес

Кристина Агилера

Игги Азалиа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()