Өөрт байдаг гурван төрлийн энергиэ эмэгтэйчүүд хэрхэн удирдах вэ?

Эмэгтэй хүн бүр өөртөө анхаарал хандуулахын зэрэгцээ үр хүүхэд, хань ижлээ халамжилж, амьдралыг тун ч завгүй өнгөрүүлдэг билээ. Тиймдээ ч зарим тохиолдолд өөрийгөө орхигдуулж, энерги, эрч хүчээ үгүй хийх нь бий. Эмэгтэй хүнд байгалиас заяасан гурван энерги гэж байдаг бөгөөд үүнийгээ зөв удирдаж чадвал амьдрал нь тэгширч, бүх зүйлээс аз жаргалыг мэдэрч чаддаг ажээ. Иймд та бүхэндээ энергиэ хэрхэн удирдах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Өөрт байдаг гурван төрлийн энергиэ эмэгтэйчүүд хэрхэн удирдах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар гурван энерги байдаг вэ?

Эмэгтэй хүнд дараах гурван төрлийн энерги байдаг байна. Үүнд:

  1. Сарны нөлөөлөл
  2. Од гариг, эрхсийн нөлөөлөл
  3. Нарны нөлөөлөл

Сар нь эмэгтэй хүнд мөн гурван байдлаар нөлөөлдөг ажээ. Үүнд:

  1. Шинэ, ухаалаг санаа /Хэрвээ үүнийг ашиглаж чадвал амжилтанд хүрэхэд илүү амар хялбар байдаг/
  2. Дасан зохицох чадвар /Эргэн тойрны хүмүүс болон хүрээлэн буй орчны эд зүйлтэй дасан зохицож, уусан нэгдэх боломжийг олгодог/
  3. Ухаарал /Амьдралдаа алдаа хийсэн ч гэлээ, өвдөг сөхрөлгүй хоёр хөл дээрээ зогсож, эрч хүчтэйгээр амьдралаа туулах урам зориг өгдөг/

Ямар гурван энерги байдаг вэ?

2 Дээрх гурван энергиэ хэрхэн удирдах вэ?

Энергиэ зөв удирдах нь эмэгтэй хүнд аз жаргал, баяр хөөр, эерэг бүхнийг авчирдаг байна. Ингэхийн тулд хэд хэдэн чухал зүйлсийг ойлгох хэрэгтэй ажээ. Үүнд:

  • Нар, сар болон од, гариг эрхэсдээ сүсэглэн залбирч, өөрийн хүслээ шивнэх
  • Өөрийнхөө өнгөрсөн амьдралд дүгнэлт хийж, алдаа оноогоо дэнсэлж, одоо болон ирээдүйгээ 3 энергидээ даатгах
  • Удахгүй хийхээр төлөвлөж буй зүйлээ хэлж, бүтэх талаас нь сайтар сүсэглэх

Дээрх гурван энергиэ хэрхэн удирдах вэ?

3 Эмэгтэй хүний энергийн нөлөөлөл

Бид та бүхэндээ эмэгтэй хүний гурван энерги аз жаргал, баяр хөөр авчирдаг болохыг дурдсан. Тэгвэл үүнээс гадна дараах зүйлсэд мөн давхар нөлөөлдөг ажээ. Үүнд:

  • Эрүүл мэнд болон бие организм
  • Ажил үйлс
  • Сэтгэл санааны байдал
  • Хайр сэтгэл
  • Найз нөхөд болон ажлын хамт олны харилцаа
  • Мөнгө, санхүү

Эмэгтэй хүний энергийн нөлөөлөл

4 Энергиэ удирдаж, алдахгүйн тулд хийх ёстой зүйлс

Ажил хөдөлмөр, завгүй амьдрал, стресс бухимдал гээд өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсээс болж, эмэгтэй хүмүүс эдгээр 3 энергиэ алддаг байна. Гэвч үүнээс сэргийлэх боломжтой бөгөөд дараах зүйлсийг хийгээрэй. Үүнд:

1. Биеийн алжаал ядаргаагаа тайлах

Амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж, эмэгтэй хүнд санаа зовох, санаашрах олон асуудал гарч ирдэг нь бичигдээгүй хууль юм. Тэгвэл тэдгээр олон асуудлуудыг шийдвэрлэх гэж цаг наргүй стресстэж яваа бол, одооноос өөртөө анхаарал хандуулах цаг болжээ. Ингэхийн тулд алжаал, ядаргаагаа тайлж, массаж хийлгүүлээрэй. 

Энергиэ удирдаж, алдахгүйн тулд хийх ёстой зүйлс

2. Гүнжидийн тос хэрэглэх

Гүнжидийн тос нь найрлагадаа хүний биед хэрэгтэй амин дэм, шим тэжээл агуулдаг бөгөөд сэтгэл санааг тайвшруулж, эерэг энергийг хуримтлуулах нөлөөтэй ажээ. Тэр тусмаа эмэгтэй хүний бие организмд гайхалтай нөлөөлдөг гэнэ. Тиймээс аль болох гүнжидийн тосыг өдөр тутмын амьдралдаа, хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.

3. Сайн амрах

Саяхны эрдэмтдийн судалгаагаар эмэгтэй хүн нэг өдөрт дор хаяж хоёр удаа унтаж амрах хэрэгтэй гэдгийг тогтоожээ. Энэ нь тэдний стресс, алжаал ядаргааг тайлах үндэс болдог байна. Түүнээс гадна дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй бөгөөд нэг удаа хийхдээ ойролцоогоор 11 минут зарцуулж байгаарай. Ямар ч төрлийн дасгал хийж болох аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()