Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ач тустай вэ?

Коронавирусийн цар тахал нь дэлхийн бүх хүний хувьд хүмүүстэй биеэр хүрэлцэх хэрэгцээгээ хангаж чадалгүй хамгийн удсан тохиолдол болов уу. Харин энэ асуудал нь бидний эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг ажээ.

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ач тустай вэ?

Хүн бүрт харилцан адилгүй байдлаар бусдад хүрэх, бусад хүн өөрт нь хүрэх зэрэг хэрэгцээ байдаг. Зөвхөн хайртай хүнтэйгээ дотно харилцаанд орохоос гадна бусад ойр дотны хүмүүс найз нөхдийгөө тэврэх, гар барих гэх мэтээр арьс арьсаараа хүрэлцэж, биеийн халуун дулааныг мэдэрч байх нь тайвшруулах, айдас болон бусад сөрөг мэдрэмжийг багасгах үүрэгтэй байдаг.

Яг л ийм шалтгаанаар маш олон өндөр настнууд хүрэлцэх мэдрэмжийн дутагдалд орж байдаг бөгөөд тэдний сүүлчийн найдвар нь үсчин болдог байна.

Яагаад бид бие биетэйгээ ойр дотно байх хэрэгтэй вэ? Яагаад бид бусдад хүрч, биедээ хүргэж байх хэрэгтэй гэж?

Аризонагийн их сургуулийн Харилцааны тэнхимийн профессор Кори Флойд энэ тухай маш дэлгэрэнгүй судалж үзсэн байна. Тэрээр уг үзэгдлийг “арьсны өлсгөлөн” эсвэл “хүрэлцэх хэрэгцээний хомсдол” гэж нэрлэж байгаа бөгөөд үүнийг хамгийн их мэдэрдэг хүмүүс нь асрамжийн газарт байдаг ахмад настнууд ажээ.

Өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлын улмаас нөхцөл байдал улам хүндэрч байгаа ажээ. Хэдийгээр бид утас болон бусад төхөөрөмжөөр интернет ашиглан холбогдож, дүрсээ харж ярьж байгаа хэдий ч бие биедээ ойр байж, хүрэлцэх хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа билээ.

Флойдийн хэлснээр бидэнд бүгдэд нь "арьсны өлсгөлөн" байдаг бөгөөд хүн болгоны хэрэгцээ харилцан адилгүй байдаг байна. Уг хэрэгцээ нь өлсгөлөнтэй яг ижил бөгөөд бид шаардлагатай хэмжээгээр арьсаар хүрэлцэх хэрэгцээг хангаж чадахгүй бол хэрэгцээтэй байгаа зүйлсээ авч чадахгүй байгаа мэдрэмжийг өгдөг байна. Гэсэн хэдий ч бид уг мэдрэмжийг яг ойлгодоггүй бөгөөд ерөнхийдөө л зовиуртай мэдрэмж байдлаар анзаарагддаг гэнэ.

Мэдээж зарим хүмүүс нь бусдаас илүү их хэрэгцээтэй байдаг бөгөөд энэ бүгд хувь хүнээс хамаардаг бөгөөд онцгой тохиолдлуудад цөөн хэдэн хүнд л ийм төрлийн хэрэгцээ огт шаардлагагүй байдаг ажээ. Хүрэлцэх хэрэгцээний дутагдалд орсон хүн ихэвчлэн танд "надад анхаарал хэрэгтэй байна" гэж хэлэх болов уу. Нийгмийн судалгаанаас үзэхэд хамгийн ганцаардмал хүмүүсийн жагсаалтыг харьцангуй залуу насанд хүрэгчид буюу 18-27 насныхан тэргүүлдэг бол удаах байранд нь ахмад настнууд ордог байна.

Уг хэрэгцээ шаардлагыг хангахын тулд олон ч бүтээл болон ажиллагаанууд зохиогдсоор байсан бөгөөд эдгээрийн нэг нь интернетэд холбогддог, хүний биеийн хэмжээтэй дулаан дэрнүүд юм. Уг дэр нь нөгөө талд холбогдсон байгаа хүний биеийн даралт зэргийг шууд дамжуулах үүрэгтэй. Мөн цар тахал эхлэхээс өмнө хүмүүс “тэврэлдэх үдэшлэгт” оролцож байсан бөгөөд уг үдэшлэгт нэгнийгээ танихгүй хүмүүс хоорондоо тэврэлдэж хүрэлцэх хэрэгцээгээ хангадаг байна. Гэсэн ч уг арга нь бас төгс арга биш юм учир нь хайртай, дотны хүмүүс байх нь илүү үр дүнтэй байдаг ажээ.

Мөн түүнчлэн тэжээвэр амьтнаа эрхлүүлэх нь давуу талтай байдаг ажээ. Тэврэлдэх үдэшлэгээс ялгаатай нь хүн тэжээвэр амьтандаа чин сэтгэлээсээ ханддаг учраас үр дүн харьцангуй өндөр байдаг гэнэ.

Бид өдөр тутмын амьдралдаа бусадтай гар барих, тэврэлдэх зэргээр хэрэгцээгээ хангаж байдаг бол харин цар тахлын үед гар барихыг хориглож, амны хаалт болон бусад хамгаалах хэрэгсэл хэрэглэж, биедээ хүргэхгүй байх нөхцөл үүссэн учраас цаашид асуудал хэрхэн өөрчлөгдөхийг таамаглахад эрт юм.

Гэсэн ч Флойдын үзэж байгаагаар бид өмнө нь олон төрлийн цар тахалтай нүүр тулж байсан, харин бид гар барих зэрэг уламжлалын хадгалсаар ирсэн нь уг хүрэлцэх хэрэгцээгээ хангах арга байсан бөгөөд бид үүнийг хэзээ ч орхиогүй гэж үзэж байгаа юм. Уг хэрэгцээг тогтмол хангаж байх нь биднийг хэвийн байдалтай, тохь тухтай байлгаж, эрүүл мэнд болон сэтгэл санааны тал дээр маш өндөр дэмжлэг болдог байна.

Тиймээс та бүхэн дэргэд чинь хайртай хүмүүс чинь байгаа бол хэрэгтэй хэмжээгээр нь тэвэрч, илж, үсийг нь самнан хүрэлцэх хэрэгцээг нь хангаж өгч байгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()