"Туг ч барина, тугал ч хариулна" - Хамгийн олон удаа баривчлагдаж байсан алдартнууд

Алдартнууд хэдийгээр шүтэн бишрэгчдийнхээ нүдэнд өндөг шиг өөгүй харагддаг ч үнэндээ тэдний дунд хүний санаанд оромгүй зүйлсийг хийж, шоронгийн хаалга хүртэл татаж байсан нөхөд ч бий. Бүр зарим алдартнууд ололт амжилтаасаа илүүтэйгээр хийж байсан булай үйлдлээрээ хэвлэлийн нүүр чимж, шуугиан дэгдээх нь олон. Өнөөдөр та бүхэнд тэдгээр "дүрсгүй" алдартнуудаас хүргэж байна. 

"Туг ч барина, тугал ч хариулна" - Хамгийн олон удаа баривчлагдаж байсан алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Линдсей Лохан (Lindsey Lohan)

Линдсей Лохан 1998 оноос эхлэн кино уран бүтээлүүдэд тоглож, 11 настайдаа нэрд гарч байсан билээ. Гэвч 2007 он гэхэд Линдсей увайгүй ааш авираараа илүү зартай болсон юм. 

Бараг түүний тоглосон киноны тоо нь баривчлагдсан тоотой тэнцэнэ гэхэд болох аж. Тэрээр олон удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан, хар тамхи зөөвөрлөсөн, бусдын биед халдсан, тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж байжээ. Линдсей Венецийн үнэт эдлэлийн дэлгүүрээс 25 мянган ам.долларын үнэтэй зүүлт хулгайлсан хэргээр баривчлагдсан нь мөн ихээхэн шуугиан дэгдээсэн байдаг. 

Линдсей үймээн тарих нь багасаж, нэг хэсэг чимээгүй болсон ч 2014 онд өөрийнхөө реалити шоуг сүйтгэж дахин нэрд гарсан билээ. 

Линдсей Лохан (Lindsey Lohan)

2 Чарли Шийн (Charlie Sheen)

Чарли Шийн сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүү цаг үргэлж хэвлэл мэдээллийнхний амны бай болдог гэдгээрээ зартай болсон. Тэрээр байнга биеэ үнэлэгчидтэй холбогдож, хар тамхи хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шуугиан дэгдээх болсон билээ. 

Дээрх шалтгаануудаас болоод 2011 онд түүнийг "Two and a Half Men" цувралаас хассан юм. Энэ бүх явдлын эцэст Чарли Шийн өөрийгөө хар тамхинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Чарли Шийн (Charlie Sheen)

3 Р Келли (R Kelly)

"R&B"-ийн хаан гэгддэг дуучин Р Келли нийтдээ 27 удаа баривчлагдсан бөгөөд хууль зөрчдөг нэгэн гэдгээрээ илүү олон нийтэд танигдах болсон. Тэрээр анх 1996 онд зодоон хийсэн шалтгаанаар баригдсан бол 1998 онд бусдын тайван байдлыг алдагдуулсан хэргээр дахин 3 удаа баривчлагдсан байна. 

Гэхдээ хамгийн гол нь тэрээр 2002 онд 14 настай охинтой бэлгийн харьцаанд орсон гэдэг шалтгаанаар баригдсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр жинхэнэ шуугиан тарьсан юм. Энэ бүхнээс шалтгаалан түүний гарт бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх олон эмэгтэйчүүд гарч ирсээр 2019 онд тэрээр 20 жилийн хорих ял сонссон юм.

Р Келли (R Kelly)

4 Жэй Зи (Jay Z)

Жэй Зи тийм ч олон удаа баригдаж байгаагүй ч хийсэн хэргүүд нь үнэхээр хүнд юм. Тэрээр өсвөр насандаа дүүгээ буудаж байсан бөгөөд 1999 онд нэгэн хөгжмийн продюсерийг хутгалсан хэргээр 3 жилийн тэнсэн харгалзах ял авч байжээ. 

Жэй Зи (Jay Z)

5 Аманда Байнс (Amanda Bynes)

Саяхныг хүртэл Аманда Байнс Холливудын хамгийн ирээдүйтэй оддын нэг гэгдэж байв. Гэвч 2009 онд тэрээр хар тамхи, согтууруулах ундаанд донтож эхэлсэн бөгөөд удаа дараа согтуу машин барьж байгаад баригдсан юм. 

2012 онд тэрээр согтуугаар машин барьж осол хийгээд, ослын газраас зугтсан хэрэг нь шүүхэд шилжсэн. Тэрээр өөрийгөө буруугүй гэж мэдүүлснээр барахгүй, ерөнхийлөгч Барак Обамад хүртэл захидал бичжээ. Дараа нь Аманда үнэмлэхгүй жолоо барьж байгаад дахин баривчлагдсан байна. Бүр Аманда хөршүүдийнхөө гэрийг шатаахыг оролдсон, фенээ зодсон, хэд хэдэн хулгай, осол гаргасан хэмээн буруутгагдсан юм. Эцэст нь тэрээр сэтгэцийн өөрчлөлтэй болох нь тогтоогдсон учраас өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Аманда Байнс (Amanda Bynes)

6 Парис Хилтон (Paris Hilton)

Баян өв залгамжлагч Парис Хилтон нийт гурван удаа баривчлагдаж байв. Тэрээр анх 2006 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон юм. Шүүхээс түүнд 1500 ам.долларын торгууль ногдуулж, 36 сарын тэнсэн харгалзах ял өгсөн байна. Парис энэ бүхнээс сургамж авах ёстой байсан ч тэгсэнгүй. Түүний хийсэн хамгийн ноцтой гэмт хэрэг нь 2010 онд Лас Вегас дахь "Wynn" зочид буудалд болсон байна. Парисын түрийвчнээс кокаин илэрсэн бөгөөд үүнээс болж торгууль төлж 5 жилийн тэнсэн харгалзах ял авчээ. 

Парис Хилтон (Paris Hilton)

7 О Ж Симпсон (OJ Simpson)

О Ж Симпсон цагтаа олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн тамирчин, жүжигчин байв. Гэвч өдгөө түүнийг гэмт хэрэгтэн гэдгээр нь хүмүүс хамгийн сайн мэдэх болжээ. Бүх явдал түүнийг эхнэрээ нууц амрагтай нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилснаас үүдэлтэй. Хэдийгээр нотлох баримт хангалттай байсан ч тангаргатны шүүх түүнийг буруугүй хэмээн тогтоосон байдаг. 

Тэр хэргээс азаар мултарсан ч Симпсоны нэр хүнд нь шалдаа буусан аж. Симпсон ойр зуурын ажил хийж амиа зогоосоор 2008 онд дээрэм, хүн хулгайлсан хэрэгт буруутгагдан 33 жилийн ял сонссон байна. 

О Ж Симпсон (OJ Simpson)

8 Бобби Браун (Bobby Brown)

Грэммийн шагналт, New Edition хамтлагийн гишүүн Бобби Браун алдарт дуучин Уитни Хьюстонтой гэрлэсэн билээ. Гэвч тэдний арван дөрвөн жилийн амьдрал тийм ч сайнаар төгсгөөгүй юм. Бобби Браун эхнэрээ хэд хэдэн удаа араар нь тавьж, хэт их мансууруулах бодис хэрэглэдэг байснаас гадна 2003 онд эхнэрээ зодсон хэргээр баривчлагджээ. Үүний өмнө тэрээр үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, цагдаа нарыг эсэргүүцсэн, хар тамхи тээвэрлэсэн зэрэг хэргүүдээр олон удаа баригдаж байсан юм. 

Бобби Браун (Bobby Brown)

9 Николь Ричи (Nicole Richie)

Николь Ричигийн 2000-аад оны үед найзалдаг байсан хүмүүс бүгд архи, хар тамхитай холбоотой хэргүүдээр баригдаж байсан юм. 2003 онд тэрээр героин тээвэрлэж, үнэмлэхгүй жолоо барьж байгаад баригдсан аж. Хар тамхинаас гарах эмчилгээ хэд хэдэн удаа хийсний дараа Ричи 2006 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас дахин баривчлагджээ. Гэсэн хэдий ч эцэст нь Николь өөрийгөө өөрчилж сайн ээж, эхнэр болсон бөгөөд тэр ч байтугай буяны сан хүртэл байгуулжээ.

Николь Ричи (Nicole Richie)

10 Шиа Лебуф (Shia LaBeouf)

Шиа нь олон удаа гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тэрээр есөн настай байхдаа пүүз хулгайлж байгаад анх цагдаа нартай орооцолдсон юм. 

Ерөнхийдөө тэрээр таван удаа шоронд хоригдож байжээ. Тэрээр Нью-Йоркийн 54-р студид Бродвейн мюзикл үзэж байхдаа зохисгүй авирлаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бөгөөд баригдсаныхаа дараа тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогдсон аж. 

Шиа Лебуф (Shia LaBeouf)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()