Японы якуза нар шивээсээрээ юуг илэрхийлдэг вэ?

Якуза нар бол Японы уламжлалт гэмт хэргийн бүлэглэл юм. Тэднийг таних гол арга нь бие дээрх шивээс ажээ. 

Японы якуза нар шивээсээрээ юуг илэрхийлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шивээс хийх үйл явц маш их өвдөлт мэдрүүлдгээс гадна олон зуун цагийг шаарддаг, гэвч энэ нь якуза нарын хатуужлыг харуулах арга юм.

Түгээмэл шивээсний зургуудад луу, цэцэг, уул болон байгалийн зураглал,  бүлгэмүүдийн онцгой дүрс тэмдэг зэрэг багтдаг ажээ.

Уламжлалын дагуу бол шивээс хийлгэх нь тухайн хүн эцэг эх болон нийгмийн халамжаас гарч биеэ дааж байгаа явдал юм. Күнзийн номлолд хүн эцэг эхээс заяасан биеэ бузарлах эрх үгүй гэж дурдсан байдаг нь үүнтэй холбоотой.

Японд шивээс хийлгэхийг 1872 оноос 1948 оныг хүртэл хуулиар хориглодог байсан ажээ

1875 он

Шивээсний утгын тухай бага зэрэг дурдая. Аварга загастай тулалдаж буй самурайн дүрсийг тулаанчид тэр тусмаа гар тулаандаа гаргууд хүмүүс хийлгэдэг байна

Кои загас- Эр зоригтой хүний бэлгэ тэмдэг

Амандаа хутгатай хүн дүрслэх нь хүйтэн зэвсэг гаргууд эзэмшсэний илэрхийлэл

Луу, бар - бүлгийн тэргүүний тэмдэг

Самурайн хувцастай эр нь харгислалын бэлгэ тэмдэг

Цээнэ цэцэгс - амьдралд "солиотой" ханддаг гэсэн утгатай

Нэг гартаа зэвсэг, нөгөө гартаа олс барьсан хүн дүрслэх нь хар тамхи наймаалдаг гэсэн утгатай.

Үзэсгэлэнтэй эмэгтэй - хүний наймаачдын хийлгэдэг шивээс

Бүлгэмээсээ гарахаар шийдсэн эсвэл очих "нэр нүүргүй" болсон якуза нар "юбицуме хийх" буюу хуруугаа сүхээр цохиж тасалдаг байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()