Холливудын өвөрмөц мөртлөө сэтгэл татам төрхтэй жүжигчид

Эмэгтэйчүүдийн гоо сайхны стандарт дэлхийн хэмжээнд дахин өөрчлөгдөж байгаа бололтой. Хэрэв та хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг анхаарч үзвэл өмнө нь бараг царай муутайд тооцогдох байсан бүсгүйчүүд хамгийн ихээр үнэлэгдэх эхэлж байна. Хамгийн гол нь бүсгүйчүүд бусдаас ялгаатай байдлаараа олны анхаарлыг татаж, ялгарахын тулд чадах бүхнээ хийдэг болжээ. Үүний жишээ болгож Холливудын өвөрмөц мөртлөө сэтгэл татам төрхтэй жүжигчдийн талаар хүргэж байна.

Холливудын өвөрмөц мөртлөө сэтгэл татам төрхтэй жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сирша Ронан (Saoirse Ronan)

Хорин дөрвөн настай Сиршаг хэдийгээр "царайлаг" гэж магтах хүн байхгүй боловч ямарч дүрд хувирч чаддаг учраас хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болж чаджээ. Сирша мөн бага наснаасаа жүжиглэж эхэлсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Сирша Ронан (Saoirse Ronan)

Тэрээр маш хүнд дүрүүдийг сонгож өөрийгөө харуулахыг хичээдэг учраас үзэгчид болоод шүүмжлэгчдийн хүндлэлийг хүлээж чадсан байна. 

2 Клой Грэйс Морец (Chloe Grace Moretz)

Одоо 22 нас хүрч яваа Клойн эцэг нь нэрд гарсан гоо сайхны мэс засалч юм. Клой дөнгөж 7 настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд өдгөө 43 бүтээлд тоглоод амжсан гэхээр ямар эрэлттэй болох нь ойлгомжтой.

Клой Грэйс Морец (Chloe Grace Moretz)

Хамрийн гол нь тэрээр өөрийн насандаа баймааргүй ухаалаг дүрүүдийг сонгодог учраас бусдаас ялгарч чаджээ. Эхэндээ эцэг нь түүний жүжигчин болно гэхэд дургүй байсан ч охиныхоо ямар авъяастай болохыг хараад бодлоо өөрчилсөн байна. 

3 Рүүний Мара (Rooney Mara)

Рүүний Мараг анх гарч ирж байхад нь "Ясан хэдрэг" хэмээн нэрлэдэг байжээ. Гэвч үүнийг тоолгой тэрээр маш чадварлаг жүжигчин гэдгээ харуулж олны хүндлэлийг хүлээсэн байна. 

Рүүний Мара (Rooney Mara)

Ялангуяа "The Girl with the Dragon Tattoo" хэмээх киноны гол дүрийг бүтээснийхээ төлөө тэрээр Оскарын шагналд хүртэл нэр дэвшсэн юм. 

4 Эллэ Фаннинг (Elle Fanning)

Эллэ бага наснаасаа эхлээд жүжиглэж эхэлсэн юм. Тэрээр өдгөө 21 нас хүрч байгаа ч бусад томоохон оддоос дутахааргүй чансаатай жүжигчин гэдгээ хэд хэдэн удаа баталсан юм. 

Эллэ Фаннинг (Elle Fanning)

Үүнээс гадна түүний залуу төрхийг Стивен Спилберг гэх мэт томоохон найруулагч нар магтсан байдаг юм. 

5 Дакота Фаннинг (Dakota Fanning)

Эллэ Фаннингийн эгч Дакота дүүгээсээ ч бага байх даа олны танил болсон билээ. Бага наснаасаа жүжиглэж олны танил болсон хүмүүс насанд хүрсэн хойноо багын төрх нь алга болсон учраас кино ертөнцөөё шахагддаг юм.

Дакота Фаннинг (Dakota Fanning)

Гэвч Дакота мөн дүүгийнхээ адил жүжиглэх чадварынхаа ачаар өмнөхөөсөө илүү эрэлттэй болсон байна. 

6 Миа Вашиковска (Mia Wasikowska)

Миа Вашиковска өөрийн өвөрмөц төрхийн ачаар найруулагч Тим Бертоныг эзэмдсэн юм. Тиймээс Миа Холливудын хамгийн амжилттай, танигдсан жүжигчдийн нэг болсонд нь гайхах зүйл байхгүй.

Миа Вашиковска (Mia Wasikowska)

7 Зосиа Мамет (Zosia Mamet)

Магадгүй энэ жагсаалт дунд байгаа жүжигчид дундаас ганцхан Зосиа л царай муутай хэмээн дуудуулсан байх. Гэхдээ тэрээр жүжиглэх чадварынхаа ачаар олны хайрыг хүртсэн байна. 

Зосиа Мамет (Zosia Mamet)

Ялангуяа "Girls" хэмээх цувралын дүр нь өсвөр насны охидын амьдралыг хамгийн сайн харуулсан учраас түүнээс урам зориг авсан хүмүүс олон байдаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()