1
Хамгийн анх эрэгтэй хүн гейша байсан
1751 оныг хүртэл бүх гейша эрэгтэй байжээ. Энэ ажлыг 500 гаруй жилийн турш эрчүүд хийж ирсэн учраас эмэгтэй гейша нарыг анх төдийлөн таатай хүлээн авдаггүй байв. Хамгийн анх эмэгтэй хүн гейша болоход түүнийг “Эмэгтэй гейша” гэж дууддаг байсан аж. Эмэгтэйчүүдэд ажлын байраа бүрэн тавьж өгтлөө эрэгтэй гейша нар бараг зуугаад жил болжээ.
XIII зууны эхэн үеэс гейша нар (эрэгтэй) анх бий болж, баяр ёслолын үеэр ноёдод цай аягалж, дуу дуулж, онигоо ярьж өгч, хамгийн чухал хүн мэтээр өөрийгөө мэдрэхэд нь тусалдаг байсан юм. Гэхдээ тэднийг 1600 оныг хүртэл гейша гэж дууддаггүй байсан гэнэ. Харин 1600-гаад оноос эхлэн тэдгээр эрчүүд өөрсдийгөө гейша гэж дуудах болсон бөгөөд дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчдийг хүлээж авдаг улаан дэнлүүний гудамж ажиллуулах болжээ. Хожим 1800-гаад оноос эхлэн эмэгтэй хүн гейша нарын ажлыг хийх болсон байна. Өнөөдрийг хүртэл япончууд эмэгтэй гейшаг “geiko” хэмээн эмэгтэйлэг нэрээр дууддаг аж.
2
Гейша нар биеэ үнэлэгчид биш
Үнэндээ гейша нар биеэ үнэлдэггүй байсан төдийгүй, тэднийг үйлчлүүлэгч нартайгаа бэлгийн харилцаанд орохыг нь хориглодог байсан юм. Үйлчлүүлэгчид жинхэнэ биеэ үнэлэгчидтэй уулзахаар дараалалд зогсон хүлээж байх зуур нь гейша нар саатуулж, хөгжөөж үйлчилдэг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, тэднийг ээлжээ хүлээж үед гейша нар дуулж, бүжиглэж, эрчүүдтэй сээтгэнэдэг байв.
Гейша нарын гол зорилго нь эрэгтэйчүүдийг дараалалд зогсож хүлээхээс залхаад, яваад өгөх вий гэхээс сэргийлж, сатааруулахад оршиж байсан аж. Зарим эмсийн хүрээлэнд гейша нарыг үйлчлүүлэгчидтэйгээ хэт ойр суухыг хүртэл хориглож, биеэ үнэлэгчдийн ажлыг булаана гэж цээрлэдэг байжээ. Гейша нар хийдэг ажлаараа бахархдаг байсан бөгөөд XIX зуунд гейша нар “Бид биеэ биш, урлаг үзүүлдэг” гэх уриатай байв. “Бид хэзээ ч мөнгөний төлөө биеэ үнэлдэггүй. Тэр бол бидний хийдэг ажил биш, өөр эмэгтэйчүүдийн хийдэг зүйл” гэж нэг гейша хэлжээ.
3
Гейша гэдэг нь уран бүтээлч гэсэн утгатай
“Geiko” гэдэг нь уран бүтээлч гэсэн утгатай. Угтаа урлаг, хүүхэд гэсэн хоёр үгийг нийлүүлсэн аж. Тэгэхээр гейша ч мөн адил уран бүтээлч гэсэн утгатай. Гейша нар авьяас чадвараа хөгжүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг. Хэдэн ч настай байсан өдөр бүр хөгжмийн зэмсэг дээр сургуулилалт хийдэг байжээ. Тэдний ихэнх нь чавхдаст хөгжим тоглохын дээр өөрсдөө аяыг нь зохиодог байсан бөгөөд ихэвчлэн гунигтай, уянгын дуу байсан тухай түүхэнд тэмдэглэжээ. Удаан, уян налархай бүжиглэдэг нь ч мөн ямар нэгэн түүх илэрхийлж байсан гэнэ. Гейша нарыг балчир буюу зургаан наснаас нь эхлэн дуу, бүжгээр хичээллүүлж, бэлтгэдэг байсан аж. Гейша нарын хүрээлэн өөрийн гэсэн сурган хүмүүжүүлдэг ёс жаягтай байсан бөгөөд охид нас биед хүрч, өөрийгөө гейша гэж дуудуулахын тулд дунджаар тав буюу түүнээс дээш жил сургуулилт хийдэг.
4
Бусдыг татахын тулд биеэ үнэлэгчид өөрсдийгөө гейша гэж нэрлэдэг байсан
Дэлхийн хүмүүс гейша нарыг биеэ үнэлэгчид гэж боддог байсанд учир бий. Дэлхийн II дайны дараа Америкийн цэргүүдийг биеэ үнэлэгчид ихээхэн хоргоодог байж. Ингэхдээ тэд өөрсдийгөө гейша гэж худал хэлдэг байв. Тэд үнэндээ гейша биш байсан боловч дайны дараа Японд амьдрал хэцүү байсан учир хоолны мөнгөө олохын тулд гейша нарын нэрийг барьж, биеэ үнэлэх болсон байна. 1949 онд гэхэд Японд байсан америк цэргүүдийн 80 хувь нь япон эмэгтэйчүүдтэй нэг оронд орсон байв. Ийнхүү биеэ үнэлэгчдийг гейша гэдэг юм байна гэсэн ойлголтыг залуус өөрсдөдөө бүрэн суулгажээ.
5
Гейша бол насанд хүрээгүй охид
Кимоно өмсөж, нүүрээ будан үсээ гоёмсог зассан охидыг үзэсгэлэнтэй гейша гэж төсөөлдөг байх. Гэвч гейша нар зөвхөн онцгой баяр ёслолын үеэр л нүүрэндээ цагаан энгэсэг түрхдэг байжээ. Харин энгийн үед жирийн эмэгтэйгээс ялгарахааргүй нүүрээ буддаг гэнэ. Гэхдээ нүүрээ цагаанаар будсан гейша нар нь тухайн үед насанд хүрээгүй охид байсан аж. Тэднийг “maiko” гэж нэрлэдэг байв. Гейша болохоор бэлтгэгдэж байгаа охидыг ялгахын тулд ийнхүү цагаан энгэсэг түрхдэг байжээ. Гейша нар туршлагатай байх тусмаа энгийн хувцасладаг бол бага залуу байх тусмаа чамин кимоно өмсөж, үсээ гоёмсог засдаг байв. Харин он жил өнгөрч нас биед хүрээд нүүрний цагаан будгаа арилгадаг гэнэ. Ихэнх “maiko” нар нь 13 настай охид байжээ.
6
Эрэгтэй дүртэй эмэгтэй гейша нар
Эрэгтэй гейша нараас гадна “shirabyoshi” нэртэй эмэгтэйчүүдийн бүлгэм байжээ. Тэд эрэгтэй хүний төрх бүрдүүлсэн эмэгтэй хүмүүс учир үйлчлүүлэгчид нь мэдчих вий гэхээс их эмээдэг байв. “Shirabyoshi” нар гейша шиг бүжигчин эмс аж. Тэд нүүрэндээ цагаан энгэсэг түрхэж, түүх ярьж, үзүүбэр үзүүлж, хөгжим тоглож зочдыг хөгжөөдөг байсан гэнэ. Яг л гейша нар шиг боловч эрэгтэй самурайн хувцас өмсдөг байжээ. Тэд яагаад ийн дүрээ хувиргадаг байсныг хэн ч бүрэн тайлбарлаж мэддэггүй боловч тухайн үед самурай нар ийм зүйлд дуртай байсан гэж зарим судлаач таамагладаг байна. Дээр үед самурай нар ижил хүйстнээ сонирхдог төдийгүй, өсвөр насны хөвгүүдтэй нэг оронд ордог байсан гэнэ.
7
Гейша нарын толгой орой хэсэгтээ халзан байв
Японд ихэнх гейша нар толгойн орой хэсэгтээ халзан байсан тул ажлаа хийхдээ хиймэл үс зүүж нуудаг байв. Тэднийг “maiko” байхад нь толгой нь халцарч эхэлдэг гэнэ. Толгойгоо тойруулан үсээ олон дахин шууж боосноос болж үс нь унаж, дахин ургадаггүй байсан аж. Гэхдээ тэд халзан толгойгоо хүч хөдөлмөрийн үр дүн гэж үздэг учир түүгээрээ бахархдаг.
8
Гейша нар хөгшрөх тусам илүү "эрэлттэй" болдог
Гейша нар бүгд залуу охид байгаагүй. Нас нэмэх тусам тэдний үнэлэмж өсдөг аж. Дэлхийн хамгийн алдартай гейша нар 50, 60 настай байсан гэдэг. Гейша нар хөгшрөх тусмаа өөрсдийгөө үзэсгэлэнтэй болдог гэж итгэдэг тул нүүрээ огт будахаа больдог. Залуу гейша нар энгэсэг түрхсэн хэвээр байдаг бол 30 нас хүрээд нүүрээ огт будахгүй байсан ч болдог аж. Гейша нар хүнтэй гэрлэвэл нэг ёсондоо тэтгэвэрт гарсанд тооцогдоно. Гэхдээ хүсвэл ажлаа хийсээр байж ч болдог. Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа дэлхийн хамгийн хөгшин гейша 94 настай Юко Асакуса юм. Тэрээр 16 настайгаасаа гейшагаар ажиллаж буй. Юко хатагтай ихэнхдээ улстөрчид, баян бизнесмэнүүдэд үйлчилдэг бөгөөд хүмүүс түүнийг их үнэлдэг гэнэ.
9
Эрт үед гейша нарыг маш хэрцгий аргаар сургадаг байв
Дээхнэ үед ядуу гэр бүлд төрсөн эсвэл, өнчин охид л ихэнхдээ гейша болдог байв. Гэр бүл нь охидыг эмсийн хүрээлэнд зардаг байсан ажээ. Охид зургаан наснаасаа эхлэн хатуу дэглэмтэй сургуулилалт хийж эхэлдэг. Харин өдгөө 250 гаруй залуу гейша Киото хотод бэлтгэгдэж байгаа гэнэ. 100 жилийн өмнө энэ газарт 2000 гаруй охид суралцаж байжээ. Орчин үед гейша нарыг 15 нас хүрэхэд нь л хичээл зааж эхэлдэг бөгөөд хүнд хэцүү сорилт давдаггүй гэнэ. Зарим эмсийн хүрээлэн гейша нарыг өдөрт нь сургадаг болжээ. 1998 оны үед зарим нэг эцэг эхчүүд охидоо хүнд шалгууртай гейшагийн сургалтад явуулах санаачилга гаргаж байсан бөгөөд тийм эцэг эхчүүдэд шоронд хорих ял оноодог болсон байна.
10
Эрэгтэй гейша нар одоо ч байдаг
Өнөөдөр Японд эрэгтэй хүмүүс гейша болох нь тийм ч ховор үзэгдэл биш аж. Токиогийн Кабуки Чо дүүрэгт ойролцоогоор 7000 эрэгтэй гейша ажилладаг гэсэн судалгаа бий. 1960 оноос эхлэн баян гэрийн эзэгтэй нарт эрэгтэй гейша нар үйлчлэх шаардлага гарсан байна. Ийнхүү эрэгтэй гейша нар дахин эрэлттэй болжээ. Гэхдээ эмэгтэй гейша нар шиг дуулж, бүжиглэх авьяас багатай ч яриа хөөрөө өрнүүлж, эмэгтэйчүүдийг хөгжөөхдөө гаргууд гэнэ.