Хүүхэлдэйн киноны баатар шиг харагддаг Гэвин хүүгийн амьдрал

Үр хойчоо хорвоод мэндлэхийг нь тэсэн ядан хүлээж буй ямар ч эцэг эх тэднийгээ эрүүл саруул, эсэн мэнд төрөөсэй гэж хүсдэг нь мэдээж. Гэвч орчин цагийн анагаах ухаан ч өөрчилж чадахааргүй эрүүл мэндийн ямар нэг асуудал, доголдол дэлхий дээрх хүмүүст мэр сэр тохиолддог аж. Викториа бүсгүй хэвлийдээ бусад ээжүүдийн адил эрүүл саруул ураг тээж байгаа гэж итгэж байсан ч жирэмсний тав дахь сард эмчээсээ таагүй мэдээ дуулжээ.

Хүүхэлдэйн киноны баатар шиг харагддаг Гэвин хүүгийн амьдрал

Түүний эмч хэвлийд нь бойжиж буй ургийн хөгжлийг хэвийн гэж хэлэхэд хэтэрхий "өөр" байгааг мэдэгдээд, ямар нэг асуудал байна гэж анхааруулж, төрүүлэх эсэхээ дахин бодож үзэхийг санал болгосон байна. Хүсэн хүлээж байсан хүүхдийнхээ талаар цочирдом мэдээ сонссон залуу хос эхэндээ санаа зовж, түгшиж байсан ч дараа нь хувь тавилангаа хүлээн авахаар шийдсэн гэнэ.

Ийнхүү тэдний гэр бүлийн шинэ гишүүн болсон бяцхан хүү Гэвин хорвоод мэндэлжээ. Харин эмчийн хэлснээр бусдаас өөр гэсэн нь хүүгийн царайтай холбоотой байв. Нярай маш том нүүртэй төрсөн бөгөөд даруй нөхөн сэргээх процедурт хамрагдах ёстой болсон аж. Үүнээс хойш Гэвин өсөж бойжиход, нүүр нь ч мөн томорсоор хэсэг хугацааны дараа Гэвиний амьсгалд ихээхэн хүндрэл үүсэж эхэлсэн тул хүүг чөлөөтэй амьсгалуулахын тулд хагалгаа хийж, тусгай хоолой суулгажээ. 

Хүү одоо гурван настай бөгөөд хэдийнээ дэлхий даяар алдартай болсон байна. Учир нь түүний аав, ээж хүүдээ зориулан инстаграм хуудас нээн гэр бүлийнхээ түүхийг интернет хэрэглэгчидтэй хуваалцаж эхэлснээр хэдийнээ 80 гаруй мянган дагагчтай болоод амжсан аж.

Өдөр бүр шинэ зүйлс сурч, хөгжсөөр байгаа Гэвин хүү маш ухаантай, цовоо сэргэлэн боловч амархан ядардаг гэнэ. Хүүг ой гарантай байхад нь түүний нүүрийг доош хэт унжихаас сэргийлэх нэмэлт төхөөрөмж хийлгэсэн байна.

Залуу хос хүүгээ төрөхөөс л боломжтой бүх зүйлийг туршиж, хүүхдээ аз жаргалтай амьдруулахаар сэтгэл шулуудсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()