Бидний үнэн гэж итгэдэг түүхийн буруу ойлголтууд

2018-05-03, 16:12
20,413

Хэн нэгэн онцгой хүн, алдартай газар орон, түүхэн дурсгалт хөшөө барилгуудын талаар бид хүүхэд байхаасаа түүхийн хичээл дээр заалгаж, хожмоо ч олон эх сурвалжаас олж үзэж байсан билээ. Гэвч бодит үнэн гэж итгэж явсан тэр бүхэн хэн нэгний зохиомол яриа, худал түүх байж магадгүй гэж та бодож үзэж байсан уу? Тэгвэл та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Бидний үнэн гэж итгэдэг түүхийн буруу ойлголтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кристофер Колумб анх Америк тивийг нээсэн

Энэ агуу үндэстний хамгийн том худал хуурмаг баримтын нэг бол яалт ч үгүй Колумб Америк тивийг нээсэн гэх мэдээлэл юм. Үнэндээ  Америк тивд тухайн үйл явдлаас хэдэн мянган жилийн өмнө Аляскаас Берингийн хоолойгоор дамжин орж ирсэн нүүдэлчин үндэстнүүд амьдардаг байсан ч Колумбыг очих үед тэд эзэнгүй байжээ. Түүхийн болон археологийн баримт нотолгоогоор Лейф Эриксон (Leif Erikson) болон бусад викингчүүд МЭ1000 онд Канадын нутагт "Newfoundland"-ыг нээн илрүүлээд “Vinland” хэмээн нэрлэсэн байдаг. 

Кристофер Колумб анх Америк тивийг нээсэн

2 Паул Ревер "Британичууд ирж явна" гэж үнэхээр хэлсэн үү?

Паул Ревер (Paul Revere)-ийн "Британичууд ирж явна" хэмээн хашгирсан явдал үнэндээ зөвхөн үйл явдлыг хэтрүүлэн дүрсэлж, сүртэй болгох гэсэн оролдлогын үр дүн юм. Мөн түүний энэхүү даалгавар маш нууц байсан гэдэг. Тэгэхээр тэр ингэж орилж өөрийгөө барьж өгөхгүй нь ойлгомжтой. 

Паул Ревер "Британичууд ирж явна" гэж үнэхээр хэлсэн үү?

3 Викингчүүд эвэртэй малгай өмсдөггүй байсан

Кино, хүүхэлдэй, ном, хэвлэл мэдээллийн хэрэгслээр викингчүүдийг эвэртэй малгай өмсдөг байсан мэтээр харуулдаг. Гэвч үнэндээ энэ нь он жилийн уртад гуйван, өөрчлөгдсөөр ийн бодоход хүргэсэн  хүргэсэн ташаа мэдээлэл юм. Эвэртэй дуулга малгайг Хүрэл зэвсгийн эрин үед зан заншил, шашин ёсны холбогдолтой хүмүүс л өмсдөг байжээ.

Хүлэг баатрын өмсгөл нь маш хүнд гэдэг нь ч худал мэдээлэл бөгөөд бодит өмсгөл 13-22 кг хүртэлх жинтэй байсан гэдэг. 

Викингчүүд эвэртэй малгай өмсдөггүй байсан

4 Стоунхенж 4000 жилийн настай

Дэлхийн түүхнээ хамгийн нууцлагт тооцогддог энэ чулуунууд үнэндээ тийм ч онцгой дурсгал биш юм. Археологийн баримтаар Стоунхенжийг анх Уэльст бариад, МЭӨ 2900 онд Английн Вилтшайр руу зөөсөн гэдэг юм байна. 

Стоунхенж 4000 жилийн настай

5 Винсент ван Гог чихээ таслан хайртдаа илгээсэн

Алдарт зураачийн эд зүйл, захидлуудыг нь уйгагүй судалж үзсэний дараа Винсент ван Гог найзтайгаа хамт уугаад маш их согтсоны улмаас чихээ тасалсан болохыг олж тогтоожээ. Тэгээд тасалсан чихээ уушийн газар ажилладаг найз бүсгүй рүү явуулсан аж. 

Винсент ван Гог чихээ таслан хайртдаа илгээсэн

6 Сфинксийн хамрыг Наполеон буудсан

Алдарт Сфинксийн хамар руу Наполеоны цэргүүд их буугаар буудаж оносон гэсэн түүхийн баримт бий. Гэвч бодит үнэн бол Сфинксийн хамрыг Наполеоныг төрөхөөс ч өмнө буулгасан байдаг. 

Сфинксийн хамрыг Наполеон буудсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()