Цагаан арьснаасаа болж эцэг эхдээ хаягдсан охин "Vogue" сэтгүүлийн модель болжээ (30 фото)

Альбино төрснөөсөө болж эцэг эхдээ хаягдсан Зюэли (Xueli) нялх багадаа асрамжийн газрын үүдэнд хоцорчээ. Төрүүлсэн аав ээждээ гологдсон ч тэрээр эрүүл саруул өсөж том болж, өдгөө дэлхийн хэмжээний модель болтлоо алдаршиж чадсан байна. Ингэхдээ тэрээр альбинизмийн талаар дэлхий нийтэд таниулж, альбино хүмүүс гадаад байдлаасаа үл хамааран бусдын л нэгэн адил "хүн" гэдгийг ойлгуулах хүсэлтэй гэнэ.

Цагаан арьснаасаа болж эцэг эхдээ хаягдсан охин "Vogue" сэтгүүлийн модель болжээ (30 фото)

Бяцхан охин Хятад эцэг эхээс төрсөн бөгөөд 16 жилийн өмнө альбино гэдгээсээ болж асрамжийн газрын үүдэнд хаягдаж үлдсэн байна. Нүүр царай нь цав цагаан, арьс, үсэн дээр нь ер бусын өнгө тогтсон, нүдний бүрхүүлд нь цайвар цахилдаг унасан, улцан харагдах түүнийг бусад альбино хүмүүсийн адилаар эцэг эх нь хүртэл голж орхисон аж.

Арьс, үс, нүдний солонгон бүрхэвчид пигмент дутуу төрдөг нэг төрлийн генийн гажиг бүхий энэ эмгэг дэлхий дээрх 20 мянган хүн тутамд нэг тохиодог.

Альбино охиныг гурван настай байхад нь Нидерланд хос гэр бүлийнхээ гишүүн болгохоор өөрсдийн эх орон руу авч явсан байна. Охин арваадхан наснаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьжээ. 

Өдгөө Зюэли энэ салбарт маш амжилттай яваа бөгөөд алдарт Vogue сэтгүүл тэргүүтэй олон брэнд, гэрэл зургийн агентлагуудтай хамтран ажилласан туршлагатай.

Зюэли өөрийн цахим хуудсандаа “Би альбинизмтай эсвэл ямар нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрсдийн чаддаг зүйлээ хийж, хүссэнээрээ байгаасай хүсдэг. Миний хувьд би зарим талаараа дийлэнх хүмүүсээс ялгаатай боловч ижил төстэй тал бас л бий. Би спортоор хичээллэж, ууланд авирах дуртай. Энэ мэт үйлдэл хийхдээ бусдын л адил хүч зарцуулж чадна. Хүмүүс чамайг хөгжлийн бэрхшээлтэй учраас юу ч хийж чадахгүй гэж хэлж магадгүй, гэхдээ чи чадна, зүгээр л хичээ." гэж хуваалцаж байсан. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()