1
Кайли Женнер (Kylie Jenner)
Тим Чанг (Tim Chang) магадгүй дэлхийн хамгийн алдартай бие хамгаалагч байх. Яг л алдартнуудын адил түүний постууд дээр хүмүүс хэтэрхий их сэтгэгдэл бичдэг байсан учраас тэрээр инстаграм хаягаа устгасан гэдэг. Тим Кайли Женнерийн бие хамгаалагч гэдгээрээ олонд танигдсан бөгөөд Ким болон Кортни Кардашиан нарыг мөн хамгаалж байсан гэнэ. Тэрээр өмнө нь цагдаагийн ажилтан байсны зэрэгцээ түр хугацаанд загвар өмсөгч хүртэл хийж байсан гэнэ шүү.
Хүмүүс Тимийг Кайлигийн охин Сорми Вебстерийн эцэг байж магадгүй хэмээн цуурхдаг.
Энэ бүхнийг сонссон Тим "Би цуу ярианд анхаарал хандуулдаг хүн биш. Гэхдээ та нарын ярьж байгаа үнэхээр утгагүй зүйлсийг сонсоод өөрийн эрхгүй инээсэн шүү." гэж хэлсэн байна.
2
Женнифер Лопез (Jennifer Lopez)
Женнифер Лопезын хувьд хамгаалагчид нь түүнийг удаа дараа хүнд байдалд оруулж байжээ. Нэг удаа хилийн чанадаас эх орондоо ирэх үед нь гаалийн ажилтнууд Лопезийг цуг явьж байсан бүх хүмүүсийн хамт саатуулсан байна. Ийнхүү түүний хамгаалагч оймсондоо хар тамхи нууж, хил давуулах гэж байсан нь илчлэгджээ. Мэдээж хэрэг Женнифер түүнийг шууд халсан байна.
Женнифер үргэлж бие хаа царай зүсээр хэнд ч гологдохгүй хүмүүсийг хамгаалагчаараа сонгодог нь мөн найз залуугийнх нь дургуйг хүргэжээ. Түүний хэдэн жил болзсон мэргэжлийн бэйсболын од Алекс Робригез "Хамгаалагчтайгаа явж байхад нь намайг түүний жолооч гэж хүмүүс боддог. Энэ бол миний амьдарлдаа амсаж байсан хамгийн том доромжлол. Би өөрийгөө алдартай тамирчин гэж боддог. Харин түүнтэй улаан хивсэн дээр цуг гарах үед хүмүүс намайг Женниферээс холд, түүний зургийг авмаар байна гэж ч зандарч байсан." хэмээсэн аж.
3
Ким Кардашиан (Kim Kardashian)
Паскаль Дювье нь Парис хотод Ким Кардашианыг дээрэмдүүлж байх үед хамгаалж чадаагүй "хамгаалагч" гэдгээрээ дэлхийд танигдсан. Энэ явдал одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд болсон юм. Ким Кардашиан зочид буудлын өрөөнд ганцаараа байхад нь цагдаагийн дүрэмт хувцастай хулгайчид гартаа зэвсэг барин, өрөө рүү нь дайрч оржээ. Тэд Кимийг хүлж орхиод, 10 саяын үнэт эдлэлийг нь аваад явсан аж. Паскаль Дювье тэр үед шөнийн клубт Кортни Кардашиан, Кендал Женнер нартай хамт байсан гэнэ.
Гэхдээ болсон явдлын төлөө тэр хариуцлага хүлээх шаардлагатай байв. Ким түүнийг шүүхэд өгсөн бөгөөд 2 жилийн дараа тэд 6.1 сая доллараар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Халагдсан хамгаалагч дараа нь дуучин Фергид ажиллах болсон юм. Ким энэ явлын дараа хамгаалагчдын тоогоо нэмжээ.
4
Хайди Клум (Heidi Klum)
47 настай Германы супермодель Хайди Клум царайлаг, залуу эрчүүдийг хамгаалагчаа болгодог. Түүний одоогийн нөхөр, хөгжимчин Том Каулитц нь түүнээс 16 насаар дүү бөгөөд хамгаалагчид нь түүнээс ч илүү бие хаа, царай зүстэй байдаг аж. Тиймээс Хайди хамгаалагчдынхаа нэгэнтэй нь амрагийн холбоо үүсгэсэнд гайхах зүйлгүй. 2014 онд Хайди анхны нөхрөөсөө салсныхаа дараа хамгаалагчтайгаа үерхэж эхэлсэн байна.
Тэр залууг Мартин Кристин гэдэг аж. Гэвч хүүхдүүд нь шинэ "аав"-даа дөнгөж дасаж эхэлж байхад нь Хайди уран бүтээлч хүмүүст илүү татагддаг болохоо ухаарсан юм. Ингээд тэрээр хөгжимчин залууг сонгосон бөгөөд мэдээжийн хэрэг бие хамгаалагчаа ч сольсон юм.
5
Женнифер Лауренс (Jennifer Lawrence)
"Hunger Games" -ын од хэд хэдэн хамгаалагчтай бөгөөд тэдэнтэй олон жилийн турш хамтарч ажиллаж байгаа юм. Тэдний дундаас Грег Ленц 2013 оноос хойш түүнийг хамгаалж байгаа аж. Грег янз бүрийн шоу нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд өмнө нь загвар өмсөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Тэр байтугай Колорадогийн Их Сургуульд архитектурын чиглэлээр сурч байсан гэнэ.
Бие хамгаалагч болох нь түүний мөрөөдөл байгаагүй ч Лоуренсын тусламжтай тэрээр алдартай хүн болж хувирсан юм. Папараццичид Женнифер Лауренсаас гадна түүний хамгаалагчийн ч зургийг дарахаар хошуурдаг. Хүмүүс тэднийг өмнө нь дотно харьцаа үүсгэсэн гэж шуугиж байсан ч Грег гэр бүлтэй бөгөөд жүжигчин бүсгүйтэй хэзээ ч амрагийн харилцаатай байгаагүй гэж мэдэгджээ.