Али Лагос хотын захын Икэжа дүүрэг дэх нэгэн гүүрэн дор амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн бөгөөд хогийн цэг ухаж, олдсон хар бор ажлуудыг гололгүй хийж, өдөр хоногийг аргацаан амьдардаг байжээ.
Гэтэл нэг өдөр түүний амьдардаг гүүрэнд загварын агентлаг ирж зураг авалт хийхээр болсон байна. Ажлын багийн бүх зүйл бэлэн болсон ч загвар өмсөгч залуу зураг авалтын талбайд ирээгүй гэнэ. Харин энэ мөчид загварын агентлагийн креатив директор Али Олакумниг анзаарч, түүнд ажлын санал тавьсан аж.
Ийнхүү орон гэргүй Али азаар загвар өмсөгч болжээ. Түүнийг загварын салбарт хөтлөн оруулсан агентлаг гүүрний доороос олдсон шинэхэн загвар өмсөгчийнхөө тухай ингэж жиргэсэн байна.
“Өнөөдөр бид Икэжад зураг авалт хийхээр төлөвлөж байсан ч загвар өмсөгч маань ирсэнгүй. Түүнийг хүлээж байх зуур гүүрэн дор унтаж байсан залуустай ярилцахаар очиход бидний зураг авалтад тохирох залуу хүү байж таарлаа. Санаанд оромгүй газраас олдсон шинэхэн загвар өмсөгч маань бие бялдар сайтайн зэрэгцээ арьсны өнгө, царай зүс гээд жинхэнэ ховор эрдэнэтэй боллоо. " гэжээ.
Али Олакумнигийн зургуудийг цахим ертөнцөд нийтэлсний дараа хэдхэн хоногийн дотор интернет хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн аж.
Олакумнигийн хувийн твиттер хаяг одоогоор 3200 гаруй дагагчтай болсноор барахгүй, энэ тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа юм. Али өөрөө орчин үеийн технологийг ашиглаж чаддаггүй тул агентлагийн ажилтнууд түүнд зургуудаа нийтлэхэд нь тусалдаг гэнэ.
Олакумни өөрөө өөрийгөө онцгой нэгэн гэж мэдэрч, гэрэл гэгээтэй амьдралыг олж харж эхэлсэн бөгөөд твиттертээ ингэж жиргэжээ.
"Намайг Али гэдэг, би агуу байхын тулд төрсөн."