Царай төрхөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!

Та царай төрхөөрөө дотоод бие эрхтнээ тольдож, чухам юу болоод байгааг мэдэж болно. Нүүрэн дээр гарсан батга, толбо, улайж хуурайших зэрэг нь таны хийж байгаа үйлдэл, идэж байгаа зүйлс зэрэгтэй шууд холбогдож, ямар нэгэн өвчин туссан эсэхийг хэлж өгч байдаг аж. Иймд бид та бүхэндээ хэрхэн царай төрхөөрөө эрүүл мэндээ шинжих тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Царай төрхөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүд болон нүүр шарлах

Хэрвээ таны нүдний эргэн тойрон, арьс, нүдний цагаан шарлаж эхэлсэн бол, цөсний ялгаралт нэмэгдсэн эсвэл шар өвчин туссан байж болзошгүй юм. Шар өвчин нь элгэнд муугаар нөлөөлдөг бөгөөд хэрвээ тус өвчнөөр өвчилсөн бол нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Мөн аль болох сайн унтаж амарч, стресс уур бухимдлаас хол байх хэрэгтэй.

Нүд болон нүүр шарлах

2 Эрвээхий хэлбэрийн сэвх үүсэх

Учир шалтгаангүй нүүр сэвхдэх нь бие тань асуудалтай байгааг илтгэдэг. Ялангуяа хамар, хацрыг хамран эрвээхий хэлбэртэй сэвх үүсэх нь арьсны сүрьеэ өвчин туссах байх магадлалыг нэмэгдүүлдэг. Тус өвчин нь арьс, цус, уушиг, зүрх, бөөр зэрэгт сөргөөр нөлөөлдөг бөгөөд нүүрэн дээр эрвээхий хэлбэрийн сэвх үүсэх, халуурах, биеийн булчин суларч, өвдөх, цээжээр хатгуулах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. 

Эрвээхий хэлбэрийн сэвх үүсэх

3 Нүүрэнд үс ургах

Эрүү, уруулын дээд хэсэгт үс ургах нь эмэгтэйчүүдийн хувьд маш хэцүү асуудал. Үүний шалтгаан нь ихэвчлэн өндгөвчний олон уйланхайт хам шинж байдаг. Нэг ёсондоо гармоны тэнцвэрт байдал алдагдаж, эрэгтэй хүний гармон давамгайлснаар бүсгүйчүүдийн нүүрэнд үс ургаж эхэлдэг байна. Хэрэв таны нүүрэн дээр үс ургаад эхэлсэн бол эмчилгээ хийлгэж, өөртөө анхаарал хандуулаарай. 

Нүүрэнд үс ургах

4 Царай цонхийх

Царай цонхийж, өнгөө алдах нь ядаргаа, цус багадалт зэрэгтэй холбоотой. Таны амьдралын буруу хэвшил, өөрийгөө амрааж чадахгүй байгаагийн улмаас царай цонхийж, эрч хүч, баяр хөөргүй болж эхэлдэг юм. Үүнээс гадна биед төмөр дутагдсанаас болж төмөр дутагдалын цус багадалт үүсч, царай төрх ядрангуй, цонхигор харагдаж мэднэ. Иймд та витаминС-ээр баялаг хоол хүнсийг хэрэглэж, өөрт шаардлагатай уураг амин дэмийг тогтмол авч байх хэрэгтэй. 

Царай цонхийх

5 Уруул хагарч, арьс хуурайших

Арьс хуурайших, уруул хагарах асуудал хүн бүрт тулгардаг. Бид үүнийг тоолгүй өнгөрдөг боловч энэ нь бие эртхнээс танд өгч байгаа дохио юм. Хэрэв чийгшүүлэгч тос түрхээд арьс тань зөөлрөхгүй, уруулын бальзам хэрэглээд ч уруул энгийн хэвэндээ орохгүй бол биед тань ус дутагдсаны улмаас ийм асуудал үүссэн гэж ойлгож болох аж. Иймд та их хэмжээний ус ууж, биеэ дотроос нь эмчлэхээс гадна нүүр болон урууландаа кокосын тос эсвэл оливын тос түрхэж, иллэг хийж болно. 

Уруул хагарч, арьс хуурайших

6 Нүүрний аль нэг хэсэг харлаж, өнгө зүсээ алдах

Өндгөвчний олон уйланхайт хам шинжийн үед дух, хүзүү, тохой, хөх харлаж, өнгө зүсээ алдаж эхэлдэг. 2004 онд хийсэн судалгаанаас үзэхэд тус өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 68.75 хувь нь эхлээд дээр дурдсан биеийн хэсгүүд харлаж байсан болохыг олж тогтоосон юм. Иймд биеийн тань аль нэг хэсэг харлаад байгаа бол яаралтай эмчид хандаж, биеэ үзүүлэхэд гэмгүй. 

Нүүрний аль нэг хэсэг харлаж, өнгө зүсээ алдах

7 Гүн үрчлээ үүсэх

Нас ахиж, он цаг улиран одохын хэрээр арьсанд үрчлээ үүсдэг. Гэтэл та нас залуу атлаа гэнэт л гүн үрчлээтэй болж байгаа бол энэ нь эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Хэрэв та тамхи татдаг бол энэ нь таны цусны урсгалыг бууруулж, арьсны гоё сайхан байдлыг алдагдуулж байгаа хэрэг. Тамхинд агуулагдах 4,000 гаруй төрлийн химийн хорт бодис нь арьсыг гундааж, үрчлээ үүсэх гол шалтгаан болдог билээ. 2002 онд нэгэн шинжилгээний багийнхан 123 тамхи хэрэглэдэггүй, 160 тамхичин болон 67 татаж байгаад гарсан хүмүүсийг хамруулан сарын турш судалгаа явуулжээ. Харин тэдний судалгааны дүнд тамхи татдаг хүмүүсийн арьс харьцангуй хурдан үрчлээтэж, гундаж байгааг олж тогтоосон байна. 

Гүн үрчлээ үүсэх

8 Завьж урагдах, уруул хагарах

Амны ойр орчим хагарч, урагдах нь В2 амин дэм дутагдсагтай холбоотой юм. Үүнийг эмчлэхийн тулд В витаминаар баялаг, салмон загас, туна загас, өндөг, улаан лооль зэргийг идэж хэрэглэхийг зөвлөж байна. Мөн та эмчийн заавраар нэмэлтээр В витамин авч хэрэглэж ч болно. 

Завьж урагдах, уруул хагарах

9 Нүүрэн дээр шар толбо үүсэх

Нүд, хамар, амыг тойроод шар толбо бий болох нь зүрхний асуудалтай шууд холбоотой байдаг. Хэрэв үүнийг тоолгүй орхивол байдал улам бүр хүндэрч, зүрхний өвчлөл, шигдээс болж ч мэднэ. Хэрэв танд тус шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, үнэхээр зүрх тань асуудалтай байгаа эсэхийг шалгаж, мэдэхэд илүүдэхгүй. 

Нүүрэн дээр шар толбо үүсэх

10 Нүд хавдах

Нүд хавдах, нүдний доогуур хар хүрээ үүсэх нойр дутуу байгаагийн илрэл юм. Та тухтай сайн амарч чадаагүй, сэтгэл санаа тавгүй байгаа, ядаргаанд орсон үед нүд хавдаж, хар хүрээ татдаг аж. Мөн энэ нь хэт их уйлсантай ч холбоотой. Үүнээс ангижирахын тулд тухтай сайн амарч, уураг шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэж, аль болох тайван байх хэрэгтэй. 

Нүд хавдах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()