Хэрхэн амттай Англи маягийн өглөөний цай бэлдэх вэ?

Хамгийн анх 1800-аад оны үед үүссэн “Англи өглөөний цай” нь үеийн үед европ даяар тархаж дэлхийд алдартай болсон өглөөний зоогны нэг яахын аргагүй мөн билээ. Орчин үед аль ч рестораны цэсэнд уг хоол байдаг болжээ. Тэгвэл бид та бүхэндээ энэхүү өег, амттай өглөөний хоолыг хэрхэн хийх хялбар аргыг хүргэж байна.

Хэрхэн амттай Англи маягийн өглөөний цай бэлдэх вэ?

 

1 Орц:

  • 1 лааз шош
  • 4 зайдас
  • 4 зүсэм гахайн нурууны мар
  • 4 зүсэм цусан хиам
  • 1 мөөг
  • 2 жижиг улаан лооль
  • 4 зүсэм талх
  • 4 өндөг

Орц:

2 Хийх дараалал

1. Вандуйгаа жижиг саванд хийгээд бага зэргийн галаар удаан халаана.

Хийх дараалал

2. Хайруулын тавгаа тослож дунд зэрэг халаагаад зайдсаа шарж болгоно. Хүсвэл гахайн мах, цусан хиамаа зэрэг шараарай. Цусан хиам болон гахайн махаа мөн дунд зэргийн гал дээр шарах бөгөөд тал бүрийг нь 3-4 минут хуурна.

3. Дахин хайруулын тавган дээр бага зэрэг тос халаагаад мөөгөө бор өнгөтэй болтол нь шарна. Дараа нь улаан лоолио 2 хуваагаад 5 минут орчим болгоно. Мөөг, лоолио энэ хооронд давс перцээр амтлаарай. 

4. Дээрх бүгдийг хийж дууссан бол хайруулын тавгаа хоослоод талхаараа үлдсэн тосыг нь арчиж шараарай. Дараа нь өндгөө хүссэн хэлбэрээр шарж болгоно. Эцэст нь бэлэн болсон бүх зүйлээ таваглана.

Ингээд таны амтат Англи маягийн өглөөний цай бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()