10-аад жилийн өмнө байлдан дагуулж байсан Ираны дуучин Араш өдгөө хаана явна вэ?

2000-аад онд "Boro Boro", "Tike Tike Kardi" дуунуудаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан Иран гаралтай Шведийн дуучин Aрашийн нэрийг сонсож байгаагүй хүн ховор байх. Тэрээр Герман, Орос, Словени, Грек, Швед тэргүүтэй дэлхийн олон оронд сая сая шүтэн бишрэгчтэй байсны зэрэгцээ Оросын поп ододтой хамтарч хийсэн уран бүтээлүүдээрээ ч мөн алдартай байв. Тэгвэл 10 гаруй жилийн өмнө гялалзаж явсан энэ дуучин одоо хаана, юу хийж явааг сонирхоцгооё! 

10-аад жилийн өмнө байлдан дагуулж байсан Ираны дуучин Араш өдгөө хаана явна вэ?

Тайзны нэрээрээ олон нийтэд танигдсан алдартай уран бүтээлчдээс ялгаатай нь Араш хөгжмийн ертөнцөд хөл тавихдаа өөрийн жинхэнэ нэрийг солиогүй бөгөөд түүний бүтэн нэрийг Араш Лабафзаде гэдэг. Иран улсын нийслэл Тегеран хотод төрсөн тэрээр энэ жилийн 4-р сарын 23-нд 44 нас хүрнэ.

Арашийн "Boro Boro" дуу 2004 онд гарсан даруйдаа олон орны чартын эхний эгнээнд бичигдэх болсон бөгөөд энэ цагаас тэрээр дэлхий даяар алдаршиж эхэлжээ.

Түүний уран бүтээлүүдээс Монголчуудын хамгийн сайн хүрсэн нь гэвэл Шведийн дуучин Хеленатай хамтран гаргасан "Broken Angel", "Pure Love" дуунууд юм.

Мөн тэрээр хэд хэдэн удаа Оросын уран бүтээлчидтэй хамтарсан. Оросын Блестящие хамтлагтай хамтран хийсэн "Восточные сказки" дууг нь сонсож байгаагүй хүн үгүй гэдэгт итгэлтэй байна. 

Дэлхийн улс бүрийн сая сая шүтэн бишрэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч Араш өнгөрсөн 17 жилийн хугацаанд зөвхөн энэ эмэгтэйг үнэнчээр хайрласаар иржээ. 

Түүний эхнэрийг Бэхназ Ансари гэдэг бөгөөд хосууд  2011 онд гэр бүл болсон байна. Тэд хуримаа хийхээсээ өмнө 7 жил үерхсэн. 

Хосууд 2012 онд ихэр хүү, охиноо өлгийдөн авсан аж.

Өдгөө Араш гэр бүлийнхээ хамтаар Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод чимээгүйхэн, аз жаргалтай, хангалуун амьдарч байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()