62 настай Мадонна хагас нүцгэн зургаа нийтэлж, шүтэн бишрэгчдээ талцуулжээ

Холливудын алдартнуудын олны анхаарлыг татах зорилготой зарим нэг үйлдлүүд олон нийтийн дургүйцлыг хүргэх явдал цөөнгүй. Аливаа зүйлийг харах өнцөг хамгийн чухал байдгийг бодолцож үзвэл алдартнуудын үйлдлийг урамшуулан сайшаах хүмүүс ч дэлхий даяар хэдэн саяараа бий. Бид энэ удаад 62 настай дуучин Мадоннагийн шүтэн бишрэгчдээ талцуулан муудалцахад хүргэсэн тэрхүү сэдвийг хүргэхээр бэлдэв. 

62 настай Мадонна хагас нүцгэн зургаа нийтэлж, шүтэн бишрэгчдээ талцуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Халуун гэж тодотгосны учир дуучин эмэгтэйн хагас нүцгэн зурагтай холбоотой асуудалд хөтөлнө. АНУ-ын алдарт дуучин Мадонна берет малгай, дотуур хувцас, урт оймсоор гоёсон хагас нүцгэн зургаа инстаграм хуудсандаа нийтэлж, олон сая хүнийг цочирдуулсан байна. 

Магадгүй тэрээр шүтэн бишрэгчдээсээ сайхан үг сонсохыг хүссэн учир ийнхүү "хувийн" зургаа нийтэд цацсан байж болох юм. Мадоннагийн уг зургийг түүний настай холбож тайлбарлах олон хүн байсан бөгөөд дийлэнх нь өдий насандаа гоо сайхнаа хадгалж чадаж буй дуучинг бишрэн магтаж байлаа.

Гэвч тэдгээрийн дунд Мадоннаг нас намба суухыг шаардсан хүмүүс ч бас цөөнгүй байсан юм. Тэд Мадоннад хоёр дүү, өргөж авсан дөрвөн хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахыг сануулж байв.

Сошиал медиа хэрэглэгчид поп диваг залуу охид, бүсгүйчүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн буруутгаж байна.

Харин танд ямар бодол төрж байна вэ? 

Өнгөрсөн жил түүний төрсөн өдрөөрөө авахуулсан доорх зурагт нүүрэн дээр нь өө сэв байтугай үрчлээ ч байхгүй байгааг та харж болно. Гэхдээ л гярхай хүмүүс түүний төгс дүр төрхөөс насыг нь илтгэх ганц зүйл болсон гарыг нь олж харжээ.

Одоо цагт гоо сайхны мэс засалд орохгүй од гэж ховор болсон. Харин ч энэ насан дээрээ өөрийгөө дайчилж биеэ өдий зэрэгт авч яваа нь магтууштай. Тэрээр өмнө нь архи, тамхи хэрэглэж байгаагүйн зэрэгцээ өглөө болгон гүйж, бүжиглэж, эрт унтаж эрт сэрдэг эрүүл амьдралын хэв маягтай гэдгээ хэлж байсан.

Дашрамд дурдахад, түүний үе мултарсан залуухан амрагийг Аламалик Уильямс (Ahlamalik Williams) гэдэг бөгөөд бүжигчин мэргэжилтэй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()