Халуун гэж тодотгосны учир дуучин эмэгтэйн хагас нүцгэн зурагтай холбоотой асуудалд хөтөлнө. АНУ-ын алдарт дуучин Мадонна берет малгай, дотуур хувцас, урт оймсоор гоёсон хагас нүцгэн зургаа инстаграм хуудсандаа нийтэлж, олон сая хүнийг цочирдуулсан байна.
Магадгүй тэрээр шүтэн бишрэгчдээсээ сайхан үг сонсохыг хүссэн учир ийнхүү "хувийн" зургаа нийтэд цацсан байж болох юм. Мадоннагийн уг зургийг түүний настай холбож тайлбарлах олон хүн байсан бөгөөд дийлэнх нь өдий насандаа гоо сайхнаа хадгалж чадаж буй дуучинг бишрэн магтаж байлаа.
Гэвч тэдгээрийн дунд Мадоннаг нас намба суухыг шаардсан хүмүүс ч бас цөөнгүй байсан юм. Тэд Мадоннад хоёр дүү, өргөж авсан дөрвөн хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахыг сануулж байв.
Сошиал медиа хэрэглэгчид поп диваг залуу охид, бүсгүйчүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн буруутгаж байна.
Харин танд ямар бодол төрж байна вэ?
Өнгөрсөн жил түүний төрсөн өдрөөрөө авахуулсан доорх зурагт нүүрэн дээр нь өө сэв байтугай үрчлээ ч байхгүй байгааг та харж болно. Гэхдээ л гярхай хүмүүс түүний төгс дүр төрхөөс насыг нь илтгэх ганц зүйл болсон гарыг нь олж харжээ.
Одоо цагт гоо сайхны мэс засалд орохгүй од гэж ховор болсон. Харин ч энэ насан дээрээ өөрийгөө дайчилж биеэ өдий зэрэгт авч яваа нь магтууштай. Тэрээр өмнө нь архи, тамхи хэрэглэж байгаагүйн зэрэгцээ өглөө болгон гүйж, бүжиглэж, эрт унтаж эрт сэрдэг эрүүл амьдралын хэв маягтай гэдгээ хэлж байсан.
Дашрамд дурдахад, түүний үе мултарсан залуухан амрагийг Аламалик Уильямс (Ahlamalik Williams) гэдэг бөгөөд бүжигчин мэргэжилтэй аж.