"Сталинаас айдаггүй цорын ганц эр" - Маршал Жуковын зөрчил, тэмцлийн түүх

ЗХУ-ын Маршал Георгий Константинович Жуков Дэлхийн 2-р дайны үед хамгийн том гавьяа байгуулсан хүмүүсийн нэг билээ. Харамсалтай нь дайны баатрууд энхийн цагт эрх баригчдын өрсөлдөгчид болдгийн жишгээр түүнийг Сталин ч алдар гавъяаны индрээс нь буулгахын тулд олон зүйл хийсэн байна. Дайны дараа Жуковыг хүндхэн жилүүд угтан авсан ч эх орных нь ялалтын түүхээс хэн ч түүний нэрийг хасаж чадаагүй билээ.

"Сталинаас айдаггүй цорын ганц эр" - Маршал Жуковын зөрчил, тэмцлийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Георгий Жуков 1896 оны 12-р сарын 1-нд Оросын эзэнт гүрний Калуга мужид ядуу тариачны гэр бүлд төржээ. Түүний хурц ухааныг анзаарсан эргэн тойрныхон нь Жуковыг эрдэм номын мөр хөөлгөхөөр Москва руу сургуульд илгээсэн байна. Ийнхүү тэрээр сурахын хажуугаар хөдөлмөр эрхлэн эрийн цээнд хүрсэн аж.

Георгий Жуков 17 настайдаа Дэлхийн 1-р дайнд оролцсон бөгөөд морин цэргийн хороонд хэсгийн даргаар хуваарилагдсан байна. Энд тэрээр цэргийн эрдэмд гарамгай болж, өөрийн удирдах авъяасаа нээсэн байна. 

Үүний дараа хувьсгал гарах үед Жуков Улаан армид зүтгэх болж, хэсгийн даргаас дивизийн командлагч болж дэвшив. Тэрээр гучаадхан насандаа хэд хэдэн гавьяа байгуулж, цол шагнал хүртсэн байсан учраас Беларусийн цэргийн командлагчийн орлогчоор томилогджээ. Харамсалтай нь Жуковын дарга хилс хэргээр цөлөгдсөн бөгөөд өөрөө ч байцаалтанд орсон байна. Харин Жуков айж сандрахын оронд Сталин руу ууртай захидал илгээв.

Тэрээр цэргийн албат тушаалыг сөрөх аргагүй болохыг тус захидалдаа бичсэн бөгөөд энэ үйлдэл нь ч түүний амийг аварсан юм. 

Дэлхийн 2-р дайн эхлэх гэж байхад Жуков хэдийн бүх цэргийн командлагч болоод байв. Тэрээр Германтай дайтах цаг ирнэ гэдгийг мэдэж байсан учраас бүх нийтийг бэлэн байлгахыг эрмэлзсэн ч Сталин түүний төлөвлөгөөг хүлээж аваагүй юм. Гэтэл хожим түүний таамаг зөв болж таарсан учир Жуков ч өөрөө Сталиныг ятгаж чадаагүйдээ халагласан нь мэдээж. 

Дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнө тэрээр германчуудын цэргийн хөдөлгөөний талаар гадарлаж байлаа. Жишээлбэл, 1941 оны 6-р сард германчууд дайрна гэдгийг мэдсэн тэрээр хил дээрх цэргийн тоог нэмэх санал хүртэл гаргасан юм. Гэвч энэ санал нь дэмжигдээгүй. Удалгүй нацистууд дайрч, улаан армийнхан ч ухрахаас өөр юу ч хийж чадаагүй билээ. Сталин тэр зун барьц алдах дөхөж, Жуковыг хил дээрээс Москва руу дуудсан байдаг. Дайсан Москва хотод тулж ирэх үед Сталин бараг эрүүл ухаанаа алдсан ч Жуков түүнд урам зориг өгсөн юм. 

Жуков Сталинтай уулзсан даруйдаа уураа барьж ядан, ЗХУ-ын удирдагчийн гаргасан явуургүй шийдвэрүүдийг зүхсэн гэдэг. Тэрээр бүх цэргийн командлалыг өөртөө авч, дайсны давшилтыг зогсоохын тулд чадах бүхнээ хийв. Сталин хэдийн Москвагаас ухрах тушаал дээр гарын үсгээ зурсан байсан ч Жуков түүнийг хэрэгжүүлэхээс татгалзсан юм. Эцэст нь Жуков л Улаан арми болоод ЗХУ-г аварч чадсан билээ. 

Энэхүү үйл явдлын дараа Сталин Жуковт бүрэн итгэж, бусад бүх маршалуудаас илүүд үзэх болжээ. Тиймээс Сталин өөрийн саналаар Жуковт бүх цэргийн үйл ажиллагааг даатгаж эхэлсэн байна. Тиймээс түүний өөдөөс үг хэлж зүрхлэх хүн байхгүй болсон гэхэд болно. Хэрвээ хэн нэгэн шийдвэрийг нь эсэргүүцэх юм бол өөдөөс нь "Сталин надад бүрэн итгэл үзүүлсэн" хэмээн амыг нь таглах болов. Энэ итгэл нь ч нүдээ олсон хэрэг болж, Жуков амжилттайгаар Улаан Армийг удирдан Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан билээ. Ийнхүү түүний нэр хүнд огцом нэмэгдэж, ард олон Жуковыг Сталинаас илүү хайрлаж хүндлэх болов. 

Үүнд атаархсан Сталин дайны дараа Жуковтой огт өөрөөр харьцаж эхэлсэн байна. ЗХУ-ын удирдагч маршалууд, ялангуяа Жуков эрх мэдэлд нь том аюул учруулна хэмээн үзсэн учраас Сталин түүний эсрэг арга хэмжээ авахаар шийджээ. Гэвч ардын баатрыг тэрээр зүгээр нэг хэлмэгдүүлж чадахгүй байлаа. Тиймээс Сталин туйлын нарийн арга хэрэглэж, маршалыг албан тушаалаас нь буулгахаар болжээ. 

1946 онд намын төв хорооноос Жуковыг европын орнуудаас их хэмжээний тансаг бараа хувьдаа хурааж авсан гэж үзсэн байна. Жуков ч Германд байхдаа өөртөө таалагдсан тавилга, хивс зэргийг авч ирсэн болохоо хүлээн зөвшөөрчээ. Тиймээс маршалыг тушаал бууруулан захын дүүргийн цэргийн командлагчаар томилов. 

Гэвч 1953 онд Сталин зүрхний шигдээсээр нас барав. Түүний суудлын төлөө өрсөлдсөн хүмүүс Жуковыг эргүүлэн Москва руу дууджээ. 

Түүний нэр төрийг сэргээн батлан хамгаалахын сайд болгосон байна. Харамсалтай нь Жуков хэт бүдүүлэг авиртайн зэрэгцээ бүх зүйлийг зөвхөн өөрийнхөөрөө хийх хүсэлтэй гэсэн гомдол тасралтгүй ирэх болов. Мөн тэрээр намын төв хороо биш, зөвхөн өөрийн дураар шийдвэр гаргаж эхэлсэн нь Хрущёвт таалагдаагүй учраас буцаагаад "цөлсөн" байна. Мөн Хрущёв Сталины нэгэн адилаар түүнийг эрх мэдэлд нь халтай хэмээн болгоомжилсон юм. 

Улмаар Жуковын гэр болоод утсыг нь чагнах зэргээр сэм тагнах болжээ. Харин 1964 онд Хрущёв Улаан армийн цэргүүдтэй хэл амаа ололцохын тулд Жуковыг эргүүлэн татах хүсэлт гаргасан аж. Гэхдээ улс төрөөс залхсан Жуков түүний хүсэлтийг авч хэлэлцээгүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()