Япон соёлын эгэл биш 5 онцлог

Дэлхий дахины хувьд Япон соёл үргэлж сонин хачин, ойлгомжгүй атлаа халдашгүй нууцлаг сэтгэгдэл төрүүлсээр ирсэн. Өөр ямар ч улсын уламжлал, технологи, амьдралын нөхцөл бололцоо нь Япон шиг ийм ер бусын байдлаар бүрэлдэн тогтоогүй билээ. Самурайн эх орны шинэ залуу үеийнхэн хамгийн өндөр төвшинд хөгжсөн компютерийн технологийг амжилттай хэрэглэн хэвшүүлж байхад аль 19-р зуунд төрсөн өндөр настнууд нь Покемоны өмсгөлтэй хөгжилдөж явдаг. Технологийн ер бусын өндөр хөгжлийг нь эс тооцвол Япон соёл бол гадныхны хувьд хамгийн хуучинсаг, хаалттай, ойлгомжгүй хэвээр... Ингээд та бүхэнд энэ орны хамгийн хачирхалтай 5 фактыг танилцуулж байна.

Япон соёлын эгэл биш 5 онцлог
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэмт хэрэг

Якуза нарын домгийг эс тооцвол гэмт хэрэг хамгийн бага гардаг газруудын нэг бол Япон юм. Гэмт хэрэг хамгийн бага гардгаараа Япон Монакогийн ард ордог. Японд багт наадамд хэрэглэх хиймэл сэлэмнээс авахуулаад бүх зэр зэвсгийг бүртгүүлэх ёстой байдаг. Хэрэв та шүүхийн хаалга татсан л бол эсэн мэнд мултрах найдваргүй гэж мэдээрэй. Учир нь шүүхээр орсон хэргийн 99 хувь нь хэрэгтний эсрэг шийдэгддэг байна. Түүнчлэн Японд дүүжлэх хэлбэрээр цаазаар авах ял гүйцэтгэдэг хэвээр ажээ. Жилд 2-3 хүнийг цаазаар авдаг бөгөөд цаазаар авах болсныг нь ял гүйцэтгэхээс хэдхэн цагийн өмнө ялтанд мэдэгддэг юм байна. Харин ар гэрийнхэнд нь цаазаар авах ялыг гүйцэлдүүлж дууссаны дараа л мэдэгддэг ажээ. 

Гэмт хэрэг

2 Албан хаагчид

Дэлхийн хамгийн дэг журамтай, ажилсаг ажиллах хүчин бол Япончууд гэдгийг бид мэднэ. Түүнчлэн караоке баарнаас салдаггүй архичин бизнесменүүдийн талаар ойлголт ч худлаа биш. Япончууд үнэхээр маш их уудаг. Бизнес эрхлэгчдийн амьдрал сакегаар бялхаж байдаг бөгөөд залуу албан хаагчид нь морь нохой мэт зүтгэх хүнд хэцүү он жилүүдийн саадыг арилгаж, дарга нараасаа их зүйлийг сурч авахын тулд хамт саке уудаг байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь, Япончууд шөнө нь хэчнээн их архи уулаа ч, маргааш өглөө нь юу ч болоогүй мэт сэргэг байж, ажилдаа яг цагтаа гозойж байдаг. Түүнчлэн Япончуудын хувьд ажлын байран дээрээ зүүрмэглэхийг энгийн үзэгдэл гэж тооцдог, тэр битгий хэл бүүр сайшаадаг байна. Учир нь ажлын ширээнийхээ ард унтаж байгаа хүнийг ажилдаа ухаан жолоогүй улайран зүтгэдэг, хамгийн хөдөлмөрч хүн гэж үздэг ажээ. 

Албан хаагчид

3 Кодокуши

Кодокуши (ганцаардмал үхлийн сүүдэр) бол ганцаараа байж байгаад таалал төгссөн хүний удсан цогцос юм байна. Тавилга зөөдөг хүмүүс “кодокуши”–ийн ул мөртэй олон таардаг ажээ. Нэгэн хувийн компаний дүгнэлтээс үзэхэд 1500 тохиолдлын 300-д нь өтөлсөн хүний ганцаардлын ийм гашуун дүр зураг бий болдог гэжээ. Нэгэн дээвэр доор хэд хэдэн гэр бүл хамтран амьдардаг байсан Японы уламжлалт гэр бүлүүдэд одоо ийм дүр зураг элбэг ажиглагдаж байгаа аж. Учир нь уламжлалт хэв маягийн гэр бүлүүдийн гишүүд нэг нэгээрээ өнгөрсөөр, амьд үлдсэн ганц нэг хөгшчүүл нь гэрээ сахин үлдсэнээр ийм тохиолдол гардаг байна. Мөн цагийн ажилчид болон гэрээний ажил эрхэлдэг хүмүүст ийм зүйл их тохиолддог ажээ. Ийм төрлийн ажил эрхэлдэг Японы олон эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэзээ ч гэр бүлтэй болохгүй байх тохиолдол элбэг. Тэд ганцаардал дунд, хэнд ч мэдэгдэлгүйгээр хорвоог орхидог байна. 

Кодокуши

4 Порно

Японы соёлын бүх төрөл хатуу чанга байдлаараа үргэлж ялгарсаар ирсэн. Тэр тусмаа насанд хүрэгчдэд зориулсан киноны хувьд. Хэдийгээр Японд насанд хүрэгчдэд зориулсан кино туурвихыг хориглосон хууль байдаггүй ч жүжигчдийн эмзэг эрхтнүүдийг заавал хаах ёстой байдаг ажээ. Энэ нь ард түмнийхээ таалал, сонирхол болон ёс зүйг хамгаалж буй явдал гэлцдэг. Япон порно–ны хамгийн сонирхолтой хэсгүүд нь хаалттай байдаг ч гэсэн жүжигчид үнэхээр жинхнээсээ бэлгийн харилцаанд орсон гэдгийг батлахын тулд эцэст нь шингэн зүйл ихээр ялгаруулж харуулдаг бөгөөд үүнийг “буккаке” гэж нэрлэдэг байна. Японд огт секс сонирхдоггүй залуус, тэр тусмаа эрчүүдийн бүлэг байдаг. Тэднийг “сошоку данши” буюу “цагаан хоолтнууд” гэж нэрлэдэг. 

Порно

5 Яэба

Дэлхий тэр чигээрээ сайхан шүдний төлөө халаасаа хоосолж байхад Япон өсвөр насныхан үүний эсрэг зүйл хийдэг. Сүүлийн үед Япон залуусын дунд "яэба" (утгачилбал давхар шүд гэсэн үг) гэдэг мода өргөн дэлгэрээд байна. Энэ бол амнаас мэдэгдэхүйц цухуйх давхар шүд юм. Дашрамд дурьдахад энэ хиймэлээр суулгадаг шүд нь маш үнэтэй юм байна шүү. 

Яэба

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()