1
Исланд
Исланд нь өндөр хөгжилтэйн дээр иргэд нь ч аз жаргалтайгаар амьдардаг улс юм. Харамсалтай нь тус орны эмэгтэй иргэдийн тоо эрэгтэйчүүдээсээ 2 хувиар бага аж. Энэ нь Исландчуудын хувьд ноцтой асуудал юм. Тиймээс тус орны эрх баригчид энэхүү асуудлаас гарах гарцыг эрэлхийлж байна. Эндхийн нэгэн эртэй гэрлэхээр Исландад байнгын оршин суухаар тохиролцсон гадны ямар ч эмэгтэй таван мянган ам.доллар цалин болгон авна гэсэн яриа хүртэл гарч байв.
2
Итали
Италийн эмэгтэйчүүд гэр бүл зохиохоос илүү хувийн карьераа хөөх сонирхолтой болсон учраас гадаад орнуудад илүү өндөр цалин эрэлхийлэн цагаачлах болжээ. Үүнээс болоод Италид ганц бие эрчүүдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ.
3
Швед
Швед эмэгтэйчүүд ч бас гадаадад ажиллах сонирхол өндөртэй байдаг гэнэ. Мөн Шведэд өөрийн гэсэн орон сууцгүй бол гэр бүл зохионо гэсэн ойлголт байдаггүй бөгөөд тус улсад үл хөдлөх хөрөнгийэ ханш жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.
4
Норвеги
Тус оронд эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 12 мянгаар илүү аж. Хэдийгээр тус орон нь дэлхийн хамгийн тайван аз жаргалтай нийгмийн цогцлоосон гэгддэг ч хүн амын өсөлтийн тал дээр алдаатай бодолго явуулсан бололтой.
5
Финланд
Финландад гэрлэх насны 250 мянган ганц бие эрэгтэй байдаг гэнэ. Гэвч тэднээс 20 гаран мянга нь ганц бие үлдэх тавилантай аж.
6
Арабын Нэгдсэн Эмират
Арабын Нэгдсэн Эмиратад нэг эмэгтэйд 2 эрэгтэй ноогддог байна. Нэг эр олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг ийм оронд энэ тоо нь хар дарсан зүүд шиг сонсогдож байна.
7
Катар
Катар улс байгалийн баялгаараа асар их хэмжээний оролго олох болсон билээ. Үүний ачаар гадаадын орноос цагаачдыг олгоор нь оруулж хар бор ажлаа хийлгэх болсон юм. 2020 оны байдлаар тус орны хар ажлын 94 хувийг цагаачид хийдэг гэсэн судалгаа гарчээ. Харамсалтай нь тэр цагаачдын ихэнх нь эрчүүд юм. Учир нь Катарт эмэгтэй цагаачид орох эрхгүй байдаг гэнэ. Харин цөөн тооны эмэгтэй цагаачид дандаа өндөр хөгжилтэй орноос цалин өндөртэй ажил дээр ирдэг байна.
8
Хятад
Эрт цагаас хятадууд удмаа залгуулах үүднээс хүү төрүүлэхийг илүүд үзсээр ирсэн. Харин нэг өрх нэг хүүхэд бодлогын нөлөөгөөр өрх бүр нэг л хүүхэд төрүүлэх ёстой болсон билээ. Тиймээс ихэнх айл эмэгтэй хүүхэд төрөхийг нь мэдсэн бол үр хөндүүлэх болсон юм. Харамсалтай нь энэхүү бодлогын нөлөөгөөр 40 сая хятад эрчүүд насан туршдаа ганцаараа амьдрах хэрэгтэй болжээ.
9
Иран
Сонирхолтой нь өндөр хөгжилтэй орнуудын адилаар Иран эмэгтэйчүүд гэр бүл зохиохоос илүү хувийн карьераа ахиулах зорилгоор гадаад орнууд руу дүрвэх болжээ. Нийтдээ 3 сая иран бүсгүйчүүд дээрх шалтгаанаар эх орноосоо дайжсан гэх тоо баримт бий. Үүнээс болоод тус улсад мөн эмэгтэйчүүдэд дутагдал үүсээд байна.
10
АНУ
АНУ-ын нийт хүн амыг авч үзвэл эмэгтэй нь эрэгтэйгээсээ олон болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улсад эрэгтэй хүүхэд харьцангүй олон тоогоор төрөх болсон юм. Мөн Калифорни, Техас зэрэг мужуудад эрэгтэй нь эмэгтэйгээсээ хавьгүй олон байдаг аж.
11
Канад
Канад улсын эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 250 мянгаар илүү гэнэ. Үүний цаад шалтгаан нь нөгөө л эмэгтэйчүүд карьер хөөн гадаад орнууд руу явдагтай холбоотой.
12
Швейцар
Швейцарчуудын хувьд 101 эрэгтэй тутамд 100 эмэгтэй ноогддог. Энэ нь их тоо биш юм шиг санагдаж болох ч цагаачдын тал дээр хатуу бодлого баримталдаг ийм улсад асар олон эрчүүд ганц бие чигээрээ насыг барна гэсэн үг юм.
13
Их Британи
Британи эмэгтэйчүүд ханиа сонгохдоо өндөр шаардлага тавьдаг бөгөөд эрчүүд нь түүнд нь хүрч чаддаггүй ажээ. Тиймээс олон бүсгүйчууд өөр улсы бэр болон явдаг байна. Харин эчрүүд нь ганц бие үлддэг гэнэ.
14
Энэтхэг
Хятадтай адил энэтхэгчүүд удам залгах хүүг бүхний дээр тавьдаг. Үүний зэрэгцээ энэхтхэг бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь маш бага тул хөрш зэргэлдээх орнуудаас нөхөр хайдаг ажээ. Үүний нөлөөгөөр тус улсад эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 37 саяар илүү болсон юм.