Сошиал хаяг дээрээ задгай зургаа "харамгүй" хуваалцдаг одод

Цахим ертөнцөд олон сая дагагчтай олны танил бүсгүйчүүд өөрсдийн бие галбираа гайхуулсан зургаа бараг өдөр бүр шахуу хуваалцдаг билээ. Тэгвэл тэдний зарим нь хэтэрхий задгай гэмээр дүр төрх бүрдүүлж, олон нийтийн дунд шуугиан тарих дуртай. Өнөөдөр та бүхэнд тэдгээр "зүггүй" алдартнуудаас хүргэж байна. 

Сошиал хаяг дээрээ задгай зургаа "харамгүй" хуваалцдаг одод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ким Кардашиан (Kim Kardashian)

Ганцхан инстаграм дээр л гэхэд 210 сая дагагчтай Ким олон байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд тэдний бүтээгдэхүүнийг сурталчилж, сая сая ам.долларын хөлс авдаг билээ. Гэхдээ Кардашиан байнга шахуу хэт задгай хувцасласан зургаа хуваалцдагт нь дургүй хүмүүс бий. 

Ким Кардашиан (Kim Kardashian)

2 Эмили Ратаковски (Emily Ratajkowski)

Загвар өмсөгч Эмили Ратаковски бие давхар болсныхоо дараа гэдэс нь хэрхэн томорч байгааг харуулахын тулд бараг өдөр болгон нүцгэн зургаа хуваалцах болжээ. 

Эмили Ратаковски (Emily Ratajkowski)

3 Рианна (Rihanna)

Рианна мөн байнга шахуу нүцгэн зургаа хуваалцдаг. Мөн тэрбээр хөхний даруулга зүүх дургүй гэдгээ ч илэн далангүй хуваалцаж байсан удаатай.

Рианна (Rihanna)

4 Леди Гага (Lady Gaga)

Леди Гага өөрийн биеийг зураг зурах цаас шиг ашигладаг. Тэрээр хүний санаанд оромгүй эд хэрэглэл, хувцас өмсөж шүтэн бишрэгчдээ гайхшруулдагаараа алдартай. Мэдээж хэрэг тэрбээр өөрийн биеийг нүцгэнээр нь бусдад харуулахдаа сэтгэл хангалуун байдаг нь гарцаагүй.

Леди Гага (Lady Gaga)

5 Ники Минаж (Nicki Minaj)

Инстаграмын 131 сая дагагчтай Ники Минаж хэдийнээ хүүхдийн ээж болоод амжсан бөгөөд саяхан хүүгийнхээ эцэгтэй доорх зургийг авахуулжээ. Эндээс харвал тэрээр өөрийн тачаангүй байдлаар бахархдаг нь илт.

Ники Минаж (Nicki Minaj)

6 Мадонна (Madonna)

Өдгөө 62 нас сүүдэр зооглож буй алдарт дуучин маань хэзээ ч томоожихгүй гэдгээ үйлдэл бүрээрээ сонсогчдодоо үзүүлдэг билээ. Залуу байхдаа тэрээр хүн төрөлхтний түүхэнд бараг анхны нүцгэн зургаа олонд хуваалцаж шуугиан тарьсан алдартан болж байсан. Тэрээр одоо ч гэсэн олон нийтийн сүлжээгээр задгай зургаа хуваалцах дуртай нэгэн юм.

Мадонна (Madonna)

7 Виктория Дайнеко

Хэдийгээр урлагийн ертөнцөд хөл тавиад удаж байгаа ч Виктория Дайнеко харц булаам гуалиг биеэ гайхуулах дуртай хэвээр байна. Тэрбээр саяхан гарсан шинэ цомгийнхоо нүүрийг өөрийн усны хувцастай зургаар чимснийг хараад л та үүнийг ойлгох болно.

Виктория Дайнеко

8 Ирина Шейк (Irina Shayk)

Супермодель Ирина Шейк өөрийн биеэ гайхуулах дуртай. Загварын ертөнцийн томоохон од тэрээр хэд хэдэн халуухан зургуудаа цахим хуудсандаа хуваалцаж, охид залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн юм. 

Ирина Шейк (Irina Shayk)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()