Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Ажлын байрыг дэмжих зээл”-н олголт 2021/03/10-аас эхэлсэн. Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар 2021/02/23-аас авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 2627 зээлдэгчийн 468.9 тэрбум төгрөгийн хүсэлт ирж, 2021/03/12-ны байдлаар 17 зээлдэгчид 1.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
Зээлийн нөхцөл:
- Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, ААН-дэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгох боломжтой.
- Барьцаа хөрөнгийн дутагдалтай зээл хүсэгчид зээлийн дүнгийн 60%-д Зээлийн Батлан Даалтын Сангаас/ЗБДС/ баталгаа гаргуулах боломжтой.
- Үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.
Зээлийн зориулалт:
- Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх.
- Дахин санхүүжүүлэх зээлд ЗБДС-аас батлан даалт гаргахгүй.
Тавигдах шаардлага:
- Сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх (тухайн бизнесийн чиглэлээрээ өмнө нь холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан эсэхийг нягтлах шаардлага юм, тасралтгүй ажилласан байх гэсэн шаардлага биш);
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
- Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай, /Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зээл хүсэгчийн 2020 оноос хойших бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, санхүүгийн үзүүлэлт нь буурсан тохиолдолд 2018, 2019 оны цэвэр мөнгөн урсгалд үндэслэн зээлийн судалгаа тооцооллыг хийж болох ба 2020 оноос хойших цэвэр мөнгөн урсгалын тооцооллыг нэмэлтээр хийж судалгаа шинжилгээндээ оруулсан байх шаардлагатай/;
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан.
- Зээлийн батлан даалттай сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.