1
Бефстроганоф
Энэхүү хоолыг Оросын гүн Александр Григорьевич Строгановоор нэрэлсэн юм. Энэхүү нэрний үүслийн тухай хоёр үлгэр хий.
Эхнийх нь Андре Дупонт хэмээх франц тогоочийн тухай юм. Хөгшрөөд шүд нь юм даахгүй болсон гүн тус тогоочид зөөлөн хоол хийхийг тушаасанд франц эр зөөлөн үхрийн мах бүхий хоол хийсэн нь энэ аж.
Хоёрдахь нь Строганов Одесса хотод байх даа боловсолтой, цэвэрхэн хувцасласан ямар ч хамаагүй хүнтэй оройн хоол иддэг уламжлал эхлүүлсэнтэй холбоотой аж. Эхний оройн хоолон дээр тогооч нь мөнгө хэмнэх үүднээс соустай жижиглэж хирчсэн үхрийн хийсэн нь энэ гэж өгүүлдэг байна.
2
Пожарский котлет
Энэхүү котлет үүссэн тухай хамгийн алдартай түүх нь 1830 оноос эхтэй гэнэ. Эцэг Евдоким Пожарский нас барсны дараа Торжок дахь Пожарская дэн буудлыг өвлөн авсан Дарья Пожарский тус котлетны жорыг олж авсан гэж тус хувилбарт өгүүлдэг. Зохиолч, яруу найрагч Теофил Готелье 1867 онд "Орос руу аялсан нь" номондоо: Тахианы махны котлетны жорыг өрөөний төлбөраа төлж чадахгүй болсон азгүй франц эр буудлын эзэнд зааж өгсөн хэмээн бичжээ.
Өөр хувилбарт Дарья Пожарский Торжокоор дамжин өнгөрч байсан эзэн хаан Нэгдүгээр Николай хааныг өөрийн тусгай жороор хийсэн котлетоор нь дайлсан байна. Хаанд тэрхүү котлет маш их таалагдсан тул дараа нь зочид буудлын эзнийг хааны ордонд нэг бус удаа урьсан гэдэг аж.
3
Цезарь салат
Цезарь салат нь Мексикийн Тихуана хотод хэд хэдэн ресторан эзэмшдэг Итали гаралтай Америк тогооч Цезарь Кардинигийн нэрийг авсан гэдэгт олон хүн итгэдэг. Домогт өгүүлснээр, салатыг 1924 оны 7-р сарын 4-ний өдөр (АНУ-ын тусгаар тогтнолын өдөр) гал тогоонд бараг юу ч үлдээгүй учраас байсан зүйлээрээ Кардини зохиосон гэнэ.
4
Маргарита Пицца
Домогт өгүүлснээр "Маргарита" пиццаг 1889 оны 6-р сард Неаполитан дахь пиццаны газрын эзэн Раффаэлло Эспозито зохиосон бөгөөд Италийн Хатан хаан Савойгийн Маргаритад зориулан уг хоолыг нэрлэжээ. Ядуусын дунд маш хурдан алдартай болж байгаа нарийн боовны тухай сонсоод хатан хаан пиццаны эзэн Рафаэлло Эспозитог урилаа. Тэрээр хатан хааны таалалд нийцэхийн тулд тогооч эр нэг дор гурван пицца бэлтгэв. Тэдгээрийн хоёр нь уламжлалт жороор хийгдсэн бөгөөд гуравдахь пиццаны жорыг Раффаэлло газар дээр нь зохиосон байжээ. Хатан хаанд гуравдахь пиццаны амт болоод өнгө таалагдсан байна. Тус пицца нь улаан лооль (улаан), моцарелла (цагаан) ба лаврын навчаар (ногоон) хийгдсэн бөгөөд эдгээр нь Италийн төрийн далбааны өнгийг бэлгэдсэн байжээ.
5
Өндөгт Бенедикт
Америкийн алдарт "Өндөг Бенедикт" хоол бол өндөг, хиам, голланд соустай сэндвич юм. Тус хоол бүтсэн тухай хоёр өөр түүх бий. Эхнийх дээр нь Лемуэль Бенедикт хэмээх эр нэг удаа үдэшлэгээс гарч яваад Waldorf зочид буудлын ресторанд орж өөрөө чанасан өндөг, гахайн махтай шарсан талх өөрөө хийж идсэн байна. Зөөгчид энэ хоол маш их таалагдсан тул өглөө, өдрийн хоолны цэсэнд оруулжээ. Нөгөө хувилбарт дагуу Өндөгт Бенедиктийг Нью-Йорк дахь Делмоникогийн рестораны тогооч бүтээсэн гэдэг байна. Тэрээр энэ хоолыг байнгын үйлчлэгч ноён, хатагтай Бенедикт нарт зориулж бэлтгэсэн гэдэг аж.
6
Сэндвич
Хамгийн түгээмэл онолоор бол "сэндвич" гэдэг нэр нь мөрийтэй тоглоомч, Английн дипломатч, Сэндвичийн 4-р гүн Жон Монтегээс эхтэй гэж үздэг. Тэрээр тоглож байх даа юм идэхийн зэрэгцээ гараа бохирдуулахыг хүсээгүй учраас хоёр талхны завсар утсан мах хавчуулч иддэг байжээ. Тиймээс тэрхүү хоолыг Сэндвич хэмээн нэрэлсэн аж.
7
Наполеон
"Наполеон" бялуу нь тухайн улсаас хамааран өөр өөр нэртэй байдаг. Жишээлбэл, Франц, Италид тус бялууг 1000 давхраат; Их Британид энэ нь цөцгийн зүсмэл, Унгарт Францын хааны цөцгий хэмээн нэрлэдэг байна. 1912 онд Орос улсад Наполеон Бонапартийг ялсны 100 жилийн ойг тэмдэглэх үеэр тус бялуу ийм нэртэй болжээ. Шинэ бялууг гурвалжин хэлбэртэй хийсэн бөгөөд Наполеоны алдарт тахиан малгайтай төстэй байв.