1
"The Taming of the Shrew" - 1980 он
Адриано Челентано, Орнелла Мути нар гол дүр бүтээсэн энэхүү киног мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Харамсалтай нь, Зөвлөлтийн үед уг уран бүтээлийн хамгийн сонирхолтой хэсгүүдийг нь хассан гэдгийг хүн бүр мэддэггүй. Гэхдээ үүнийг үл харгалзан найруулагч Франко Кастеллано, Жузеппе Моккиа нарын кино Зөвлөлтийн сая сая үзэгчдийн үзэх дуртай кино болж чаджээ.
2
"Tiger and Snow" - 2005 он
Энэхүү кино нь энгийн нэг драм биш, харин бодит амьдралд байж болохуйц хайр дурлалын романсыг харуулдаг учраас сая сая үзэгчдийн сэтгэлд хүрч чаджээ. Хэдий үйл явдал нь гунигт түүхийг өгүүлдэг ч бүх зүйл сайн сайхан болж төгсдөг тул хүмүүс энэхүү кинонд ам сайтай байдаг.
3
"Don't go away" - 2004 он
Сержио Кастеллиттогийн найруулсан энэхүү кино бол бусадтай харьцуулахын аргагүй бүтээл юм. "Don't go away" нь аз жаргалаасаа хагацсан хүн ямар бэрхшээлтэй тулгардаг болохыг өгүүлнэ. Хэрвээ та илүү дутуу зүйл харуулдаггүй, "шулуухан" кино үзэхийг хүсвэл "Don't go away" танд яг тохирсон бүтээл юм.
4
Marriage Italian Style - 1964 он
София Лорен, Марчелло Мастроианни нарын гол дүрд нь тоглож Витторио де Сикагийн найруулсан тус кино нь дэлхийн сонгодог бүтээлд тооцогддог. Кино сонирхогчид энэхүү бүтээлийн үзэгдэл бүрийг хэдийнээ сайн мэддэг болсон ч огтоос уйддаггүй хэвээр гэнэ.
5
"Under the Tuscan Sun" - 2003 он
Одри Уэллсийн найруулсан энэхүү кино олон шагнал хүртсэн. Үйл явдал нь Газар дундын тэнгисийн эрэг дээр өрнөдөг энэхүү бүтээл дотоод сэтгэлийн амар амгалан, аз жаргалын төлөө тэмцэж буй эмэгтэйн тухай өгүүлнэ.
6
"Malena" - 2000 он
Энэхүү алдарту уран бүтээл анхны хайр, дайн, бусдын атаархал, эмэгтэй хүний зовлонгийн тухай өгүүлнэ. Жузеппе Торнаторегийн найруулсан энэхүү киноны гол дүрд үзэсгэлэнт Моника Беллуччи тоглосон бөгөөд түүний хамт гол дүр бүтээсэн Жузеппе Сульфаро зураг авалтын үеэр дөнгөж 16 настай байжээ.
7
"Escaping Beauty" - 1996 он
Италийн шилдэг кино найруулагч Бернардо Бертолуччигийн энэхүү киноны гол дүрд Америкийн жүжигчин Лив Тайлер тоглосон байна. Энэхүү бүтээл нь анх удаа дотно харилцаа үүсгэж байгаа залуу бүсгүй хоёрын тухай өгүүлдэг бөгөөд тэд хэрхэн асуудлуудаа хамтран шийдэж байгааг харуулдаг аж.
8
"Roman Holiday" - 1953 он
Италид зураг авалт хийсэн, 20-р зууны хамгийн алдартай оддын нэг Одри Хепберний гол дүрд тоглосон энэхүү бүтээл нь жинхэнэ сонгодогуудын нэг юм. Найруулагч Уильям шалгаруулалтанд оролцож байсан Одри Хепберныг ирээдүйд гялалзах жүжигчин гэж тодорхойлсон нь хожим батлагдсан билээ.
9
"Remember me" - 2003 он
Монико Белучигийн гол дүрд нь тоглосон энэхүү кино нь хоорондоо эв түнжингүй гэр бүлийн тухай өгүүлдэг. Тус гэр бүлийн тэргүүн нь анхны хайртайгаа дахин учирч буйгаар үйл явдал цааш өрнөнө.
10
"Letters to Juliet" - 2010 он
Найруулагч Гэри Уиникийн энэхүү кино Италид зураг авалтаа хийсний зэрэгцээ Ромео Жульеттийн хайрын хот болох Веронд өөр нэгэн хайр цэцэглэж буй тухай өгүүлдгээрээ онцлог юм.