Аялалд хамт явсан сүйт залуугаа хаяж, Африкийн омгийн бэр болж үлдсэн Швейцарь бүсгүйн түүх

Хайрын төлөө соёлжсон ертөнцийн бүхий л хэрэглээгээ золиослон Африкийн урцад очиж амьдарч чадах орчин үеийн охид үнэндээ ховор байх. Швейцарийн иргэн Коринн Хофманн (Corinne Hofmann) 1986 онд Кени улсад амарч байх үеэрээ гэнэтийн байдлаар нутгийн уугуул иргэнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэжээ. Сүүлдээ тэдний харилцаа улам бүрч гүнзгийрсээр ардаа үлдээсэн амьдралаа хөсөр хаяж, Африкт үлдэн овоохойд амьдрахыг хүсэх болсон гэнэ. 

Аялалд хамт явсан сүйт залуугаа хаяж, Африкийн омгийн бэр болж үлдсэн Швейцарь бүсгүйн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1986 онд Кени улсад амарч байсан 26 настай Швейцарийн иргэн Коринн Хофманн гэнэтийн байдлаар нэгэн нутгийн оршин суугчтай үерхжээ. Тэрээр түүнд ухаангүй дурласан бөгөөд улмаар Африкт түүнтэй амьдрахаар шийдсэн байна. 

Дашрамд хэлэхэд, тэр аялалд Коринн ганцаараа биш, сүйт залуу Маркогийн хамт явж байсан бөгөөд Маскет омгийнхний нэг Лкетинга Лепармориотой хосууд хамт явж байгаад танилцжээ. Марко энэ бүхний дараа хаана, юу хийж байгаа талаар мэдээлэл бараг байхгүй юм.

Коринн Хофманн

Сонирхолтой нь, Коринн Лкетингатай танилцсан даруйдаа түүнийг үнссэн бөгөөд үүнд Африк эр ихэд эгдүүцсэн байна. Учир нь нэгдүгээрт, Масай нар үнсэх үйлдлийг бохир хэмээн үздэг. Хоёрдугаарт, Лкетинга Европ бүсгүйд эхэндээ татагдаагүй байна. Эцэст нь Коринн түүнийг өөрийн болгож чадсан боловч Кени эрчүүд бэлгийн харьцаанд орохдоо цагаан арьстнууд шиг хамтрагчаа энхрийлдэггүйгээр барахгүй, бараг түрэмгий авир гаргадаг болохыг бүсгүй олж мэджээ. Мэдээж хэрэг Кориннд энэ нь таалагдсангүй. 

"Цагаан Масай" киноны хэсэг

Гэсэн хэдий ч Швейцарь бүсгүй Африк дайчиндаа галзууртлаа дурласан тул эх орноо бүрмөсөн орхиж, Кени улсад үлдэхээр шийджээ. Харамсалтай нь, Кориннийн хайрт залуу нь түүнтэй гэрлэхийг хүсээгүй учир Коринн хэдий уйлж гуйсан боловч нэмэр болоогүй аж. Гагцхүү Лкетингагийн ээж удаан хугацаанд бодол болсны эцэст хүүгийнхээ хуримыг хүлээн зөвшөөрсөн байна.

Масайчууд Африкийн бусад омгуудаас ялгаатай. Тэд өөрсдийгөө дайчид, арслангуудтай холбодог бөгөөд бусад овгийнхноос бие бялдараараа ялгардаг. Эрэгтэйчүүд үсээ улаанаар будаж, сүлждэг бол эмэгтэйчүүд нь үсээ хусдаг аж.

Жинхэнэ Масайчуудтай зургаа авхуулж буй жуулчин

Удалгүй Коринн соёлыг ялгааг ясандаа хүртэл мэдэрч, тэрээр ийм хүнд нөхцөлд удаан тэсэхгүйгээ хүртэл ойлгосон байна. Тэрээр ядаж ариун цэврийн цаас байхгүйд халаглаж, ойр хавьд нь энгийн дэлгүүр ч байгаагүй учраас өөрөө нээхээр шийдсэн гэнэ. Гэвч Коринн нөхөртэйгөө албан ёсоор гэрлээгүй учир дэлгүүр нээх зөвшөөрөл авч чадахгүй байжээ. Хожим нутгийн иргэд дэлгүүртэй болсондоо баяртай байсан бөгөөд төд удалгүй Коринн хуучин машин хүртэл худалдаж авчээ. 

Мөн тэнд байх хугацаандаа Коринн эх хүүхэд хоёрыг аварсан байна. Нутгийн сургуулийн нэгэн багшийн эхнэр төрөх болсон ч хүүхэд эхийн хэвлийгээс хөлөөрөө эхэлж гарч ирсэн байна. Гэвч боловсролтой нөхөр нь эхнэрээ өөрөө эмнэлэгт хүргэхийг ичгэвтэр хэрэг гэж үзсэн учир татгалзжээ. Тиймээс Коринн эхнэрийг нь хүргэж өгөхөөр болсон байна. 

Коринн Хоффман ба Нина Хосс (Кориннагийн дүрийг Цагаан Масай кинонд бүтээсэн жүжигчин)

Азаар эх хүүхэд хоёрыг онгоцоор сайн эмнэлэгт хүргэсэн тул хоёуланг нь аварч чадсан байна. Эмнэлэгт очоод Коринн өөрийгөө хумхаа өвчин туссан болохыг олж мэдсэнээр барахгүй, төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалттай болсон байв. Ингэж тэрээр цус сэлбүүлэн, хэд хэдэн эмчилгээ хийлгэж биеэ тэнхрүүлсэн байна. Удалгүй тэрээр охин Напирагаа төрүүлсэн ч гэр бүлийн амьдрал нь бүр дорджээ.

Нөхөр нь түүнийг таарсан болгонтой нь хардаж, өөрийнхөө охиныг хүртэл өөр хүнийх гэж харааж эхэлсэн аж. Энэ үеэс л Кориннийн нөхрөө хайрлах хайр нь үгүй болсон гэжээ. Тэрээр охиноо алдана гэхээс айж эхэлсэн (Масайчуудын ёсоор айлын том охин эмээгийнхээ гэрт очиж зарцлагддаг) учраас 1990 онд хүүхдээ дагуулан эх орон руугаа буцсан байна. Тэрээр өөрийн дэлгүүр, машин, мөнгө зэргийг явах болсон шалтгаанаа тайлбарласан захидлын хамт үлдээсэн аж. 

Цагаан Масай киноны хэсэг

Тэрээр эх орондоо эргэж ирээд 1998 онд өөрийн амьдралынхаа намтрыг "Цагаан Масай" хэмээх номонд хүүрнэсэн байна. Тус ном нь дэлхийн олон оронд алдартай болсон төдийгүй түүнээс сэдэвлэсэн кино 2005 онд бүтээгджээ. Номыг олон хэл дээр хөрвүүлсний дунд Африкийн Свахили болон Масай хүртэл багтсан байв. 

"Цагаан Масай" номны хэсгээс

“Би Маркогоос улам холдож түүнийг бараг бодохоо ч больсон. Харин тэр Масай залуу миний бодлоос огт гарахаа байлаа. Зочид буудалд байхад бидэнд амттай хоол санал болгосон ч би бараг идэж чадаагүй. Өдөржин би далайн эрэг рүү ширтэн түүнтэйгээ уулзахыг мөрөөдсөн. Хааяа нэг Масай хүнтэй тааралдах боловч тэд тийм ч өндөр биш, бас тийм ч царайлаг биш юм. Марко өөр хийх зүйлгүй байсан тул өрөө рүүгээ буцав. Тэр бүх зүйл эргээд сайхан болно гэдэгт итгэлтэй байсан учраас гэр рүүгээ буцахыг тэсэн ядан хүлээж байгаа. Гэхдээ энэ улс надад их нөлөөлсөн тул юу ч хуучин хэвэндээ буцаж орохгүйг би ойлгосон. "

Масай үндэсний эмэгтэй хувцас

“Намайг Присиллатай (Корринийн Кени найз) уулзахаар явах үед Марко унтаж л байсан. Присилла цай чанаад намайг хүлээж байлаа. Тэр намайг Африк урцад анхны шөнөө хэрхэн өнгөөрснийг асуухад би түүнд болсон бүхнийг нэгд нэгэнгүй ярихаас аргагүй болов. Тэр намайг сонсоод эвгүйцэж: “Коринн, бид өөр хүмүүс. Марко руу эргэж оч, Кени улсад амралтаараа л ирж байгаарай. Эндээс амьдралын ханиа хайх хэрэггүй." гэж хэлсэн юм. "

Масай дайчны бүжиг

"Присилла цагаан арьстай эрчүүд эмэгтэйчүүддээ сайн ханддаг, тэр дундаа бэлгийн харьцаанд орохдоо хүртэл болгоомжтой байдаг гэдгийг анхааруулж байсан. Масай эрчүүд энэ тал дээр тэс өөр хандлагатай байдаг учир өнөөдөр Лкетингагийн тэр урцад надад хийсэн зүйлс нь зүгээр энгийн үйлдэл байсан гэнэ. Масай хүмүүс үнсэлцдэггүй. Тэд амыг хүнд ганцхан идэх зорилгоор өгсөн гэж үздэг учраас үнсэхийг жигшмээр зүйл гэж үздэг. " гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()