Найз бүсгүйгээсээ заавал асуух хэрэгтэй 10 асуулт

Дотно харилцаа нь голчлон итгэлцэл дээр тогтдог бөгөөд таны найз бүсгүй зарим тэнэг эсвэл ичмээр асуултанд хариулахыг хүсэхгүй байвал энэ нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ тэр чухал асуултуудыг үл тоомсорлож эсвэл ойлгомжгүй аашилж эхэлбэл харилцаанд тань асуудал үүсч буйн илрэл байж болзошгүй. Чухал асуултанд хариулахгүй аргацаах нь түүнд итгэл төрөхгүй байгаагийн шинж бөгөөд энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам том асуудал болно. Энэ үүднээс та бүхэнд найз бүсгүйгээсээ асуух ёстой асуултуудын талаар хүргэж байна. Дараах асуултуудад хариулж чадахгүй байвал ямар нэг арга хэмжээ авах болсон гэсэн үг.

Найз бүсгүйгээсээ заавал асуух хэрэгтэй 10 асуулт

1. Сүүлчийн эксээсээ яагаад салсан бэ?

Ийм асуултанд мэдээж хариулахыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ өнгөрсөн баларсан зүйлсийг ухах зорилгоор биш, хосоо илүү сайн ойлгож өмнөх алдааг давтахыг хүсээгүйдээ ийм зүйл асууж байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Найз бүсгүй тань хуучны муухай дурсамжаасаа салахыг хүссэндээ хариулахгүй байж болно. Гэхдээ ийм чухал зүйлээ хэлэхгүй байна гэдэг нь танд итгэдэггүйн шинж байх боломжтой. Та сүүлчийн найз залуугаасаа салсан шалтгааныг мэдэх эрхтэй. Үүний зэрэгцээ найз бүсгүй тань таниас ижил зүйл асуух ёстой. 

2. Эрүүл мэндийн та дээр асуудалтай юу?

Хэрвээ дотно харилцаа эхлүүлэхээр шийдсэн бол хосууд нэг нэгнийхээ эрүүл мэндэд санаа тавих ёстой. Хэн нэг тань ямар нэг хүнд өвчтэй бол хожим асар их сэтгэлийн зовлон авч ирэх дамжиггүй. Тиймээс энэ талаар эрт мэдэж, авах ёстой арга хэмжээнүүдээ төлөвлөж, амьдралын хэв маягтаа ч өөрчлөлт оруулах нь чухал юм. 

3. Хамт амьдрах талаар бодож байна уу?

Тодорхой хугацаанд үерхсэн бол энэ талаар мэдэх л ёстой. Хэрвээ найз бүсгүй тань хариулт өгөхгүй байгаа бол харилцаанд тань асуудал үүсчээ гэсэн үг. Тэрээр ядаж "Үгүй" эсвэл "Цаг нь болоогүй" гэх мэт хариулт өгөх ёстой. Найз бүсгүй хариулж чадахгүй байгаа нь танд итгэхгүй байгаа эсвэл хуучин харилцаанаас нь үүссэн сэтгэлийн шархны нөлөө байж болно. 

4. Чи ирээдүйд надтай гэрлэх үү?

Энэ нь заавал гэрлэх ёстой гэсэн үг биш боловч тэр таныг үнэхээр хосоо гэж итгэдэг эсэхийг батлах асуулт юм. Тиймээс заавал эерэг хариулт хүлээх хэрэггүй. Гэхдээ тодорхой хариулт өгч чадахгүй байвал найз бүсгүй тань өөрийг тань өрөвдсөн эсвэл ойрын ирээдүйгээ төлөвлөөгүй байгаа гэсэн үг. Тэр ирээдүйд нь та багтах эсэх нь тун эргэлзээтэй. 

5. Бидний хооронд юу бүтэхгүй байна?

Анх тантай болзож байснаасаа хойш хэт өөрчлөгдсөн эсвэл тантай цагийг илүү бага өнгөрөхөө болсон үед энэ асуултыг асуух хэрэгтэй. "Бүх зүйл зүгээр" эсвэл "Юу ч болоогүй" гэх мэт хариулт хангалтгүй. Ямар нэг зүйл болохгүй болохоор л тэр тантай хөндий харьцаж байгаа. Тэр танд итгэхгүй байгаа, танд татагдахаа больсон, эсвэл ямар нэг том алдаа гаргасан учраас л ингэж байгаа. 

6. Чамайг юу айлгадаг вэ?

Дотно харилцаанд хосууд бие биенээ юунаас айдаг болохыг мэддэг байх нь чухал. Энэ бол итгэлцлийн үндэс юм. Тэр эхэндээ ичээд танд хэлэхгүй байж болно. Гэхдээ удаан хугацааны дараа хэлэхгүй хэвээр байвал танд итгэхгүй байгаа гэсэн үг. 

7. Тооцоогоо яаж хийх вэ?

Санхүү бол харилцааны чухал хэсэг. Зарим хосуудын нэг нь нөгөөгөө даадаг, зарим нь мөнгөө нийлүүлдэг, зарим нь өөрсдийгөө даадаг. хамгийн гол нь эртнээс санхүүгээ яаж зохицуулах талаар ойлголцох хэрэгтэй. Харин найз бүсгүй тань энэ асуултанд хариулахаас татгалзаж байвал тэр танд итгэхгүй байгаагийн илрэл учир сайтар ярилцах хэрэгтэй.

8. Экстэйгээ харилцаатай хэвээр үү?

Ийм асуултанд мэдээж "үгүй" гэсэн хариултыг та хүлээж байж болно. Гэхдээ шууд "Тийм" гэж хариулж байвал бас л сайн хэрэг. Учир нь энэ нь тэр танд итгэдэг учраас юугаа ч нуухгүй гэсэн үг юм. Харин учир нь олдохгүй хариулт өгөөд байвал түүнд нуух зүйл байгаагийн сацуу өөрт тань итгэхгүй байна гэсэн үг. Эцэст нь тэрээр энэ харилцаа тань бүтэхгүй бол буцаад очих хүнээ бэлдэж байж болзошгүй. Гэхдээ таныг бас хардана гэж айсандаа юм хэлэхгүй байж ч болно. Эцэст нь энэ асуултанд тодорхой хариулт авах хэрэгтэй юм шүү.

9. БЗХӨ тусч байсан уу?

Найз охин тань бэлгийн замаар дамжих халдвар авсан эсэхийг мэдэхийг хүсэхэд гэмгүй. Хариуд нь "Би санахгүй байна" эсвэл "Энэ нь хамаагүй" гэх мэт зүйлийг сонсвол та болгоомжтой байх хэрэгтэй. Одоо цаг 19-р зуун биш учир дотно харилцаатай хүмүүс бэлгийн харилцааны талаар ярих нь эвгүй байж болохгүй. Үерхэж байхдаа энэ асуултанд тодорхой хариулт өгөхгүй байгаа нь охин өнгөрсөн амьдралаасаа ичсэн эсвэл бэлгийн замын өвчтэй байгааг илтгэж магадгүй юм.

10. Чи юунд дургүй вэ?

Хүн бүр өөрийн гэсэн хувийн орон зайтай. Харилцааны эхэн үед хэн юунд дургүй болохоо ярилцах нь чухал юм. Хувийн хил хязгаарыг сайн ойлгоогүйгээс асуудалд хүргэж болзошгүй тул ирээдүйд харилцаандаа хийж болохгүй зүйлсийг мэдэж авах нь чухал. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()