Нэг аяга зөгийн балтай цай уувал бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өнөөдөр хүн бүр л эрүүл, урт удаан амьдралын нууцыг хайж, хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулах болсон. Гэхдээ заавал олон зүйлсийг золиосонд гаргалгүйгээр эрүүл мэндээ аварч үлдэх боломжтой юм. Танд ердөө л бүлээн ус, зөгийн бал, нимбэг байхад хангалттай бөгөөд үүнийг өглөө бүр ууснаар таны биед маш олон төрлийн өөрчлөлт гарч эхэлдэг байна. Харин чухам ямар өөрчлөлт бол? Хамтдаа асуултын хариултыг олж мэдэцгээе. 

Нэг аяга зөгийн балтай цай уувал бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ханиад томуу тусахгүй

Өглөө бүр зөгийн бал, нимбэгтэй бүлээн ус ууснаар биед олон гайхалтай нөлөөг үзүүлдэг байх юм. Энэ нь биеийн алжаалыг тайлж, эрч хүчийг бэлэглэдэг төдийгүй өвчин зовлонг үгүй хийх шидтэй. Биеийн дархлааг сайжруулж, ханиад томуу, халдварт өвчнөөс ч таныг хамгаална. Нэг ёсондоо нимбэг, зөгийн балтай бүлээн ус нь байгалийн гаралтай супер дархлаа сэргээх эм гэж нэрлэж болох аж. 

Ханиад томуу тусахгүй

2 Кофе хэрэггүй болно

Хэрвээ та зөгийн бал, нимбэгтэй ус уугаад эхэлбэл кофе хэрэггүй болох нь гарцаагүй. Кафейны агууламж өндөртэй кофе нь биед олон сөрөг нөлөө үзүүлж, ходоод гэдсийг шархлуулдаг билээ. Харин та үүнийг нимбэг, зөгийн балтай усаар сольж, эрч хүчээ авч байгаарай. Энэ нь таны биеийг сэргээхээс гадна давхар эмчилж байдаг гэдгийг мартаж болохгүй. 

Кофе хэрэггүй болно

3 Эрүүл биед саруул ухаан оршино

Мэдээж бие эрүүлжих тусам аливаа зүйлсийг хийх шинэлэг санаа, эрч хүчтэй байдал дагалдаж ирдэг жамтай. Ямар нэгэн бие, сэтгэлийн зовиургүй байгаа нөхцөлд хүн бүх чадлаараа хичээж зүтгэдэг төдийгүй үүнийхээ хариуд бусдаас урам зориг, магтаал сайшаалыг хүртдэг билээ. Мөн эрүүл байснаар амжилтанд нэг алхам ойртлоо гэсэн үг юм. 

Эрүүл биед саруул ухаан оршино

4 Үзэсгэлэнтэй болгоно

Нимбэг нь арьсанд маш олон төрлийн тустай бөгөөд арьсыг чийгшүүлж, сэргээдэг, нөсөө толбыг бүдэсгэдэг гэдгээрээ алдартай билээ. Харин зөгийн балны тухайд арьсыг гэрэлтүүлж, батга, үрэвслийг эмчлэх шидтэй. Ус бол бидний биед хамгийн хэрэгцээтэй зүйл төдийгүй гоо сайхан, эрүүл мэндэд тоолж баршгүй их ашигтай нөлөө үзүүлдэг аж. Харин энэ гурвыг нэгтгэж ууснаар таны арьс гэрэлтэж, царай төрх зөөлөн булбарай, үзэсгэлэнтэй болох юм. 

Үзэсгэлэнтэй болгоно

5 Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна

Хоол боловсруулах эрхтэн бол бидний биед хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг юм. Харин үүний үйл ажиллагааг дэмжиж, эрүүл байх үндсийг бүрдүүлэхэд тус шидэт цай нь үр нөлөөгөө үзүүлэх аж. Зөгийн бал нь антиоксидант шинж чанартай тул бие дэх хорт бодисуудыг үгүй хийж, ходоодны өвчлөлөөс сэргийлэн, эрүүл байх боломжийг бүрдүүлдэг төдийгүй энэхүү ус нь гэдсийг цэвэрлэж, жингээ барих боломжийг давхар бий болгож өгдөг байна.

Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна

6 Өтгөн хаталтаас сэргийлнэ

Өтгөн хаталт, шээсний замын халдварт өвчин зэргээс таныг сэргийлж, эрүүл, өвчин зовлонгүй байх боломжийг гаргаж өгөх юм. Энэхүү ус нь бие дэх халдвар тараагч бактерийг устгаж, таныг дотроос тань эрүүлжүүлэх төдийгүй бие эрхтнийг цэвэрлэж, асуудлаас ангижруулах аж. 

Өтгөн хаталтаас сэргийлнэ

7 Амтат цай бэлтгэх жор

  • Нимбэг - тал
  • Зөгийн бал - 1 халбага
  • Бүлээн ус - 1 аяга

Усаа буцалгаад бага зэрэг хөргөсний дараа цэвэр, байгалийн зөгийн балнаас нэг халбагыг хийж хутгана. Мэдээж зөгийн бал хайлж, усанд шингэх ёстой бөгөөд үүний дараа тал нимбэгний шүүсийг шахаарай. Ингээд л таны амтат цай бэлэн болох төдийгүй өглөө бүр 1 аягыг уух хэрэгтэй.

Амтат цай бэлтгэх жор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()