1
Пэйж ВанЗант (Paige VanZant)
Пэйж ВанЗант нь нэгэн үед UFC-ийн хамгийн алдартай тулалдаанчдын нэг байсан. Орегон нутгийн уугуул тэрээр бүжгийн дугуйлан хайж яваад холимог тулааны сургууль олсон бөгөөд удалгүй бокс, жиу жицүгийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Эцэст нь 18 настайдаа сонирхогчдын анхны тулаанд оролцож эхэлсэн бөгөөд 2013 онд тэрээр UFC-ийн хөнгөн жингийн ангилалд багтжээ.
ВанЗантийн гадаад төрх болоод тулалдах ур чадварын ачаар ихэд нэрд гарч кинонд хүртэл тоглоод амжсан байна. Тэрээр мөн Nike, Columbia Sportswear зэрэг брэндүүдийг төлөөлөхийн хажуугаар 2019 оны Sports Illustrated Swimsuit сэтгүүлийн дугаарт хүртэл гарч байв.
2
Мишель Ватерсон (Michelle Waterson)
Мишель Ватерсон 2007 онд UFC-д элсэхээсээ өмнө загвар өмсөгчөөр ажиллаж байсан.
Тэрээр 10 настайдаа каратегээр хичээллэж эхэлснээр барахгүй, хар бүсний болзол хангаж байсан юм. Ватерсон 2007 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхийг хичээж буй кикбоксчдын замналыг харуулдаг Fight Girls хэмээх реалити шоунд оролцож байхдаа өөрийгөө олон нийтэд таниулсан.
Эцэст нь Мишель 2015 онд UFC-тэй гэрээ байгуулсан бөгөөд түүнээс хойш олон телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, загвар өмссөн хэвээр байгаа юм.
3
Маккензи Дерн (Mackenzie Dern)
Бразил Жиу-Жицугийн аварга Маккензи Дерн бол бүх цаг үеийн шилдэг эмэгтэй тулаанчдын нэг юм. Тэрээр олон улсын Бразил Жиу-Жицугийн тэмцээнээс 20 гаруй алтан медаль авсан бөгөөд 2016 онд холимог тулааны ертөнцөд хөл тавьсан байна.
4
Миша Тэйт (Miesha Tate)
Миша Тэйт UFC-инй дэвжээнд хөл тавьж байсан хамгийн хатуу чанга эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр тулааны спортын арвин туршлага Франклин Пирсийн нэрэмжит ахлах сургуульд цуглуулж байжээ. Миша чөлөөт бөхөд ихэд дуртай байсан бөгөөд 2005 онд мужийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан аж.
Тэйт UFC-ийн аварга шалгаруулах тэмцээнд 2016 онд Холли Холмыг буулган ялж байжээ. Харамсалтай нь эцэст нь тэрээр Аманда Нунест бүсээ алдаж, 11-р сард UFC 205 тэмцээнд Ракель Пеннингтонд ялагдсанаар зодог тайлсан юм.
5
Алекса Грассо (Alexa Grasso)
Мексик гаралтай Алекса Грассо хорхойд хоргүй нэгэн мэт харагддаг байж болох ч UFC-д 13 удаа ялалт байгуулжээ.
Өдгөө 27 настай тэрээр 2012 онд холимог тулааны ертөнцөд хөл тавьсан бөгөөд Мексикт 5 дараалан ялалт байгуулсан байдаг. 2016 онд тэрээр UFC-д элссэн.
6
Жина Карано (Gina Carano)
Муай Тайгаар хичээллэн тулааны спортын карьераа эхлүүлж байсан Карано 2006 онд холимог тулаан хуу шилжсэн байна. Тэрбээр эхний хоёр тулаандаа нокаутаар ялсан юм.
Караногийн хувьд 2009 онд харамсалтайгаар ялалт амссаныхаа дараагаар цоо шинэ амьдралаа эхлүүлсэн гэхэд болно. Тэрээр үзэсгэлэнтэй төрх, тулааны урлагийн туршлагаа ашиглан Fast & Furious 6, Deadpool, Mandalorian зэрэг томоохон бүтээлүүдэд тоглож, үзэгчдийн нүдийг хужирлаад амжсан билээ.
7
Трэйси Кортез (Tracy Cortez)
Трэйси Кортез дөнгөж 14 настайгаасаа өөрийн ах Хосегоо UFC-д амжилт гаргаж байгааг хараад холимог тулаанчин болохоор шийдсэн тухайгаа хэд хэдэн ярилцлагууддаа дурдсан байдаг.
Өнөөдөр тэрээр UFC-ийн гишүүн болсон бөгөөд 8 тулалдсанаас 7-д нь ялалт байгуулжээ. Трэйси Кортез дөнгөж 26 настай учир хүмүүс түүнийг гадаад төрх, тулааны урлагийн чадвараа ашиглан илүү их нэр алдартай болох боломжтой хэмээн үзэж байгаа юм.
8
Рачел Остович (Rachael Ostovich)
Хавайн тулаанч Рачаел Остович 2014 оны 1-р сард холимог тулааны карьераа эхлүүлсэн боловч эхний тулаандаа ялагдсан юм. Гэсэн ч Остович бууж өгөлгүй үргэлжлүүлэн тулалдаж, эцэст нь UFC-д элсэх зорилгоо биелүүлж чаджээ. Харамсалтай нь тэрээр 2020 онд коронавирусын халдвар авснаас болж 8 сарын турш тулаанд орох эрхээ хасуулсан байна.
9
Жоанна Жеджейчик (Joanna Jedrzejczyk)
Жоанна Жеджейчик нь дэлхийн шилдэг тулаанчдын нэг юм. Тэрээр 16 настайгаасаа эхлэн Муай Тайгаар хичээллэж эхэлсэн бөгөөд эцэст нь мэргэжлийн тулаанд оролцож байжээ. Холимог тулаанчин болохоос өмнө Жеджейчик 10 жилийн турш үргэлжилсэн карьертаа 60 гаруй тэмцээнд ялалт байгуулжээ.
Тэрээр 2015 онд UFC-ийн аварга болж бүсээ 5 удаа хамгаалсан ч эцэст нь анхны ялагдлаа хүлээсэн юм.
10
Аманда Рибас
Аманда Рибас 2020 онд UFC 251 тэмцээнд Пейж ВанЗантийг эхний раундад ялснаар нэрд гарсан билээ. Бразил гаралтай Аманда Рибас Бразилийн Жиу-Жицу, мөн Жүдогийн хар бүстэй.
Түүний аав Марсело Рибас жиу-жицу, муай тай, жүдо бөхийн багш учраас Рибас амьдралынхаа ихэнх хугацаанд тулааны урлагаар хичээллэсэн байна.