1
Хонь
Энэ сард хүсэл эрмэлзэл, хувийн зорилго, мэргэжлийн амьдралдаа гаргах амжилт тань өнгөрсөн оны 3-р сарын 20-оос хойш хамгийн дээд цэгтээ хүрэх болно. Мөн санхүүгийн олон боломж танд гарч ирэх бөгөөд амьдралын ханиа олохыг ч үгүйсгэхгүй.
2
Үхэр
Та хайраа олохоос гадна мэргэжлийн амьдрал тань тун муугүй байх аж. Мөн аз таныг ивээж эхлэх тул төлөвлөсөн зүйлсээ бага багаар хэрэгжүүлж эхлэхийг зөвлөж байна.
3
Ихэр
Танд карьераа өсгөх боломж олдох учир түүнийг бүү алдаарай. Харамсалтай нь санхүүгийн тал дээр алдагдал хүлээх хандлагатай байна. Мөн Далай ван ба Бархасбадь хувийн амьдралд тань саад учруулж болзошгүй тул хайртай, дотны хүмүүсээ баярлуулахыг хичээгээрэй.
4
Мэлхий
Энэ сард Ангараг гарагийн нөлөөгөөр мэлхийн ордныхны эрч хүч нэмэгдэх учир аль болох найз нөхөдтэйгөө ойр байж, танилын хүрээгээ тэлэхийн эрмэлзээрэй.
Гуравдугаар сарын 13-наас шинэ сарны нөлөөгөөр таны ажил мэргэжлийн замналд шинэ хуудас нээгдэх болно. Тиймээс та эхлүүлэх гэж байгаа чухал бизнесийн төслөө шалавхан урагшлуулах хэрэгтэй. Сарны байрлал өөрчлөгдөж дууссаны дараа төсөл тань бүрэн хэрэгжсэн байх болно.
5
Арслан
Энэ сард санхүүгээ зөв тооцоолж чадвал өөртөө хангалттай мөнгө зарцуулах боломжтой болно. Тиймээс гэр бүл, найз нөхөдтэйгээ цуг зугаалах мөнгө хуримтлуулаад амралтын өдрүүдээр алжаалаа тайлах хэрэгтэй.
6
Охин
Тэнгэрийн вангийн байрлал охины ордныхонд эргэлзээ төрүүлж эхэлнэ. Гэхдээ аз таныг ивээж энэ сард эхлүүлэх ажлууд тань өгөөж өндөртэй байх аж. Тиймээс та санаа зовох зүйлгүй хийхийг хүссэн зүйлээ эхлээрэй.
7
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон тун тогтвортой хүмүүс учраас ихэнх нь аль хэдийн хосоо олоод авсан байгаа. Тиймээс та энэ сард шинээр бизнес эхлүүлэх хамтрагч эсвэл хөрөнгө оруулагч хайх хэрэгтэй.
8
Хилэнц
3-р сарын 22 хүртэл гэр бүлийн харилцааны тал дээр асуудал гарч магадгүй ч таны хос тэрхүү хүндрэлээс гарахад туслах болно. Үүний нөлөөгөөр хайрттайгаа улам дотно болох тул гэр бүлээ өргөжүүлэх тухай бодож үзэж болох юм.
9
Нум
Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бусдын ая эвийг олох чадвараа ашиглах хэрэгтэй. Гэхдээ ажлын ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул 3-р сарын 20-оос хойш гэр бүлийн асуудал хүндэрч болзошгүй.
10
Матар
Хэрвээ та гэрээ шинэчлэхээр шийдсэн бол их мөнгө зарцуулахгүй байхыг хичээгээрэй. Та бичиг цаас, шалгалт шүүлгийн тал дээр тун амжилттай байх бөгөөд энэ тал дээр ойр дотны хүмүүс ихээхэн тусламж үзүүлэх болно.
11
Бумба
Та дотно найзтайгаа харилцах харилцаанд дүгнэлт хийж тэдэнтэй учир зүйгээ олох хэрэгтэй. Мөн шинэ ажил эхлүүлж түүнээсээ эрч хүч авахыг үгүйсгэхгүй.
12
Загас
Та өмнөхөөсөө илүү мөнгө олоод зогсохгүй тууштай зангийнхаа үр шимээр шинэ хамтрагч олно. Мөн өмнө таны харуулж чадахгүй байсан сайн талуудыг нээх сорилт үүсэх тул карьераа өсгөх боломж гарч ирнэ.