Бич, Тахиа жилтний 2019 оны ерөнхий зурлага

2019-02-03, 18:33
53,238

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Бич", "Тахиа" жилтнүүдийн 2019 оны ерөнхий шинж байдал, тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг хүргэхээр бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Бич" эсвэл "Тахиа" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Бич, Тахиа жилтний 2019 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бич жил

Бич жилд: 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016 онд төрсөн хүмүүс багтана. 

Ивээл өнгө: Цагаан, цэнхэр, алтан шар

Аз дагуулах цэцэг: Удвал

Ивээл тоо: 4, 9

Азтай зүг:  Хойд, баруун хойд, баруун

Азтай сар: 8, 12-р сар

Зохимжгүй өнгө: улаан, ягаан

Зохимжгүй тоо: 2,7         

Муу зүг: өмнөд, зүүн өмнөд

Азгүй сар: 7, 11-р сар

Эрүүл мэнд: Бич жилтнүүд нь ихэвчлэн эрүүл чийрэг биетэй байдаг нь тэдний идэвхтэй амьдралын хэв маяг, амьдралын өөр өөр амтыг өөрийн биеэр мэдрэх хүсэл эрмэлзэлтэй нь холбоотой. Хэрвээ тэдний бие өвдөх юм бол дийлэнх тохиолдолд мэдрэлийн эсвэл зүрх судасны тогтолцоонд ямар нэг асуудал гарсан байдаг. Ихэнх бичнүүд ажил дээрээ дунджаас илүү цаг өнгөрүүлдэг бөгөөд эрч хүчээ нөхөхийн тулд амралтын өдрөө салхинд гарч, амарч зугаалах хэрэгтэй.  

Тохирох ажил: Бичнүүд маш ажилсаг учраас ямар ч ажлын байранд дасан зохицож, хичээнгүйлэн ажиллаж чаддаг. Тэдэнд хамгийн их тохирох ажил нь: Нягтлан, банк санхүү, шинжлэх ухаан, инженер, хувьцааны зах зээл, агаарын замын зохицуулагч, кино найруулагч, гоёл чимэглэл, худалдааны төлөөлөгч гэх мэт.

Бич жил

Бич жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Бич жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Бич жилтнүүдийн зан араншин

Бич жилд төрсөн хүмүүс бусдыг өөртөө яг л соронз шиг татдаг бөгөөд ухаалаг, адтай байдаг. Саваагүй, сониуч, сэргэлэн зан аашнаасаа болж сахилгагүй хүүхэд шиг л аашилдаг. Тэд хошигнох дуртай, ямар нэг муу зүйл санаагүй хэлсэн зүйлүүд нь зарим хүмүүсийг гомдоочих гээд байдаг талтай. Ямарваа нэг зүйлийг маш хурдан суралцдаг бөгөөд олон талын сонирхол, хоббитой. Зарим нь энэхүү ер бусын зан аашиндаа дуртай ч бусад хүмүүс түүний зальтай, сониуч занд нь итгэдэггүй.  Мөн бичнүүд хэдий ухаалаг, бүтээлч боловч заримдаа түүнийгээ бүрэн харуулж чаддаггүй.

5 төрлийн бич байдаг та аль нь вэ?

1. Модон бич

1944 болон 2004 онд төрсөн бич жилтнүүдийг модон бич гэж нэрлэнэ. Бусдад туслахад үргэлж бэлэн, энэрэнгүй, өөртөө итгэлтэй ч зөрүүд.

2. Гал бич

1956, 2016 онд төрсөн бич жилтнүүдийг гал бич гэж нэрлэнэ. Амбиц өндөртэй, адал явдалд дуртай гэвч бага зэрэг ядаргаатай зантай.

3. Шороон бич

1968, 1908 онд төрсөн бич жилтнүүдийг шороон бич гэж нэрлэнэ. Шударга, өөдрөг үзэлтэй, зоригтой. 

4. Төмөр бич

1920, 1980 онд төрсөн бич жилтнүүдийг төмөр бич гэж нэрлэнэ. Ухаалаг, гүйлгээ ухаантай, өөртөө итгэлтэй боловч зөрүүд, ядаргаатай.

5. Усан бич

1932, 1992 онд төрсөн бич жилтнүүдийг усан бич гэж нэрлэнэ. Ухаалаг, гүйлгээ ухаантай, анхааралд байх дуртай, сахилгагүй.

Бич жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Бич жилтнүүд хүнтэй сууж, гэр бүл болох тал дээр их хүлээцтэй ханддаг. Учир нь тэд хийж байгаа зүйлээсээ амархан уйддаг. Гэхдээ өөрт таарсан төгс ханьтайгаа учрах юм бол бүхнээ зориулахад бэлэн. Ярилцах дуртай, нийтэч учраас тэдэнтэй харилцахад хүндрэл учраад байдаггүй. 

Бич жилтнүүдийн таарамж

Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг ба үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?

Таарамжтай жил: Үхэр, туулай

Таарамж муутай жил: Бар, гахай

Харилцааны тал дээр

2019 он бич жилтнүүдийн хувьд

Ажил мэргэжил:

2019 онд бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй байх ба зорилгодоо хүрэх олон боломжууд ар араасаа гарч ирнэ. Гэвч ямагт сэрэмжтэй байж, хичээн ажиллах хэрэгтэй.

Эрүү мэнд:

Энэ онд бич жилтнүүд эрүүл мэндийн хувьд дундаж байх төлөвтэй байна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд байнга хамрагдаж байх хэрэгтэйг анхаарна уу.

Санхүү:

Бичнүүдийг энэ онд санхүүгийн таатай нөхцөл хүлээж байна. Тэдний цалин өсч, орлого нэмэгдэнэ. Мөн ажил хэргийн хөрөнгө оруулалт нь амжилттай болж, шагнал урамшуулал авна.

Хайр дурлал:

Энэ онд бич жилтнүүд хайр дурлалын тал дээр ч азтай байна. Ялангуяа ганц бие бичнүүд өөрт тохирсон хамтрагчаа олох болно.

2019 он бич жилтнүүдийн хувьд

Бич жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

Бич жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

2 Тахиа жил

Тахиа жилд: 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017 онд төрсөн хүмүүс багтана. 

Ивээл өнгө: Алтан шар, бор, шар

Ивээл тоо: 5, 7, 8

Азтай зүг: Урд, зүүн урд

Азтай сар: 2, 5, 11-р сар

Зохимжгүй тоо: 1, 3, 9

Зохимжгүй өнгө: улаан

Зохимжгүй зүг: зүүн

Азгүй сар: 3, 9, 12-р сар

Эрүүл мэнд: Идэвхтэй амьдарлын хэв маягтай, ууланд авирах, усанд сэлэх зэрэг спортоор хичээллэх сонирхолтой. Бараг л өвчин тусаад байдаггүй. Өвчин туссан ч хурдан эдгэрдэг, сэтгэл санааны хувьд эмзэг учраас амархан стресстэх, гуниглах тохиолдол бий. 

Тохирох ажил: Тахиа жилтнүүд нь хичээнгүй, олон төрлийн авъяастай, ямар ч ажлыг хийх чадвартай хүмүүс байдаг. Тэдэнд хамгийн тохиромжтой ажил нь: Худалдааны төлөөлөгч, үсчин, олон нийттэй харилцах дарга, фермер, тамирчин, багш, зөөгч, сурвалжлагч, аяллын тэмдэглэл хөтлөгч, шүдний эмч, мэс заслын эмч, гал сөнөөгч, хамгаалагч, цагдаагийн ажилтан гэх мэт.

Тахиа жил

Тахиа жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Тахиа жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Тахиа жилтнүүдийн зан араншин

Тахиа жилтнүүд нь ажигч, хичээнгүй, зоригтой, авъяаслаг, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Тэд үргэлж идэвхтэй байж, олны анхаарлыг татдаг бөгөөд яриасаг, шударга, нээлттэй, үнэнч хүмүүс аж. Бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг, үүндээ ч хүрэхээр дур булаам, үзэсгэлэнтэй. Хүмүүстэй байхдаа тэд илүү жаргалтай байдаг. Өөрийг нь ярьж байхад сонсоогүй хүнд уурлах хандлагатай. Үргэлж өөрийгөө магтаж, гаргасан амжилтуудаа гайхуулж явдаг. Заримдаа тэдний энэ үйлдэл нь эргэн тойрных нь хүмүүст яршигтай санагддаг байна.

5 төрлийн тахиа байдаг та аль нь вэ?

1. Модон тахиа

1945 болон 2005 онд төрсөн тахиа жилтнүүдийг модон тахиа гэж нэрлэнэ. Эрч хүчтэй, хэт өөртөө итгэлтэй, уян зөөлөн, тогтворгүй. 

2. Гал тахиа

1957, 2017 онд төрсөн тахиа жилтнүүдийг гал тахиа гэж нэрлэнэ. Итгэл даадаг, цаг баримталдаг, ажилдаа үүрэг хариуцлагатай. 

3. Шороон тахиа

1969 онд төрсөн тахиа жилтнүүдийг шороон тахиа гэж нэрлэнэ. Дур булаам, эелдэг, найз нөхөддөө нэр хүндтэй.

4. Төмөр тахиа

1921, 1981 онд төрсөн тахиа жилтнүүдийг төмөр тахиа гэж нэрлэнэ. Зорилгодоо үнэнч, зоригтой, эмх цэгцтэй, ажилч хичээнгүй. 

5. Усан тахиа

1933, 1993 онд төрсөн тахиа жилтнүүдийг усан тахиа гэж нэрлэнэ. Ухаалаг, гүйлгээ ухаантай, өрөвч сэтгэлтэй, энэрэнгүй.

Тахиа жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Тэд итгэл даадаг учраас маш сайн анд нөхөр болж чаддаг. Үргэлж амалснаа биелүүлж, хэлсэн үгэндээ хүрдэг. Гэвч хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс тахиа жилтнүүдийн өөрийгөө магтсан зангаас нь болж тэдэнтэй хамтрахад хүндрэл учрах магадлалтай.

Тахиа жилтнүүдийн таарамж

Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг ба үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?

Таарамжтай жил: Үхэр, могой

Таарамж муутай жил: Хулгана, туулай, морь, нохой

Харилцааны тал дээр

2019 он тахиа жилтнүүдийн хувьд

Ажил мэргэжил:

Энэ онд тахиа жилтнүүд ажил мэргэжлийн тал дээр аз, одтой байж, тушаал дэвших, цалин нэмэгдэх, шагнал авах зэрэг сайхан мөчүүд хүлээж байна. Тиймээс сайхан боломж олдол, алдалгүй ашиглах хэрэгтэй.

Эрүүл мэнд:

2019 онд тахиа жилтнүүдийн эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд усанд сэлэх, ууланд авирах зэргээр спортоор хичээллэж, биеэ чангалах хэрэгтэй.

Хайр дурлал:

Энэ онд эмэгтэй тахианууд эрэгтэйгээсээ илүү хайр дурлалын тал дээр бүтэмжтэй байна. Тэр тусмаа ганц бие бол өөрт таалагдсан, шинэ хамтрагчаа олох болно.

Санхүү:

Тахиа жилтнүүд энэ жил тогтвортой орлогын эх үүсвэртэй болно. Гэвч ямар нэг эрсдэлтэй алхам хийж, аз турших хэрэггүй.

2019 он тахиа жилтнүүдийн хувьд

Тахиа жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

Тахиа жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

БУСАД ЖИЛТНҮҮД:

~Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага~

~Бар, Туулай жилтний 2019 оны ерөнхий зурлага~

~Луу, Могой жилтний 2019 оны ерөнхий зурлага~

~Морь, Хонь жилтний 2019 оны ерөнхий зурлага~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()