Хүүхдийг өөртөө итгэлтэй болж өсөхөд нөлөөлөх харилцааны аргууд

Хүүхдийг бага балчир байхаас нь эхлээд бусадтай харьцахдаа нүд рүү нь эгцэлж харах зэргээр нүүрэмгий, нээлттэй хүн болж өсөхөд нь туслах аргууд олон байдаг. Мэдээж тухайн хүүхдийн насны онцлогоос хамааран хэрэглэх аргаа тохируулж сонгох хэрэгтэй. Энэ үүднээс та бүхэнд хүүхдийг бага наснаас нь хэрхэн хөгжүүлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдийг өөртөө итгэлтэй болж өсөхөд нөлөөлөх харилцааны аргууд

1 0-3 сар

Хүүхдээ доош харуулж тавиад, урд нь хонх эсвэл шаржигнуур дуугаргана. Ингэхдээ тоглоомоо баг багаар өргөж хүүхдийг толгой, мөрөө өргөх эсэхийг нь ажигла. Мөн хүүхэд хэвтэж байх үед зүүн тийшээ харж байвал баруун, баруун тийш харж байвал зүүн тал руугаа харах хүртэл анхаарлыг нь татах хэрэгтэй.

Хүүхэд энэ дасгалыг өдөрт нэгээс 5 минутын хооронд хийх нь үр дүнтэй байдаг. Энэ нь тэдний толгой, хүзүү, биеийн дээд хэсгийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Эдгээр булчингуудыг сайн хөгжүүлж чадвал эрт толгойгоо дааж, мөлхөж чаддаг болно.

0-3 сар

2 3-6 сар

Хүүхдээ дээш харуулан хэвтүүлээд нүд рүү нь эгцэлж хараарай. Ингэхдээ тэдэнтэй харилцаа үүсгэж, том хүнтэй ярьж буй мэт харилцан ярих хэрэгтэй. Энэ үед тэдний холын хараа бүрэн хөгжөөгүй байгаа тул тэд таны царайг тогтож харахыг хичээх болно. Тэд мөн таны гаргасан дууг авиаг дууриана. Тэдний үглэж байгаа зүйлсийг нь өөрөө давтаж хэлж бас болно.

Та энэ дасгалаар хүүхдэдээ хэл яриа, хүн хоорондын харилцааны талаар үндсэн ойлголттой болоход нь тусалж буй хэрэг юм. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний төлөвшил 3 сартайгаас эхлэн үндэс суурь нь тавигдаж эхэлдгийг баталсан билээ.

3-6 сар

3 6-9 сар

Та бүхэн энэ үед янз бүрийн дасгалыг нэгтгэж болно. Жишээлбэл, хүүхэдтэйгээ “аав/ээж нь хаана байна” гэж тоглоорой. Та нүүрээ ямар нэг зүйлээр нуугаад, өөрийгөө эсвэл хүүхдээ хаана байгааг асууж болно. Энэ үед хүүхэд таныг үнэхээр өөрийг нь олж харахгүй байна гэж бодох бөгөөд гэнэт нүүрээ дахин харуулах үед их гайхна.

Хүүхдүүд энэ тоглоомоор дамжуулан олон дахин давтагдаж байгаа зүйлд дүн шинжилгээ хийхэд суралцана.

6-9 сар

4 9-12 сар

Та хүүхэдтэйгээ нуугдаж тоглож болно. Жишээ нь дуу гаргадаг тоглоомыг хүүхдийнхээ хүрч чадах газарт нуух. Зөвхөн дууг нь сонсуулаад, хүүхдээр хайлгах хэрэгтэй. Харин үүнийг олсны дараа нь алга таших, үнсэх, магтах зэргээр урамшуулах хэрэгтэй.

Одоо тэд асуудлыг тунгааж, шийдвэр гаргаж сурч байна. Энэ тоглоом нь тэдний сонсголын чадварыг мөн хөгжүүлэх бөгөөд та нялх хүүхдийнхээ аливаа зүйлийг эрэлхийлэх зан, танин мэдэхүйн чадварыг хөгжүүлж буй хэрэг юм.

9-12 сар

5 12-15 сар

Гартаа барьсан эд юм бүрээ нэрлээд хүүхэддээ үзүүлээрэй. Мөн тэдгээр зүйлсийн талаар асуулт асуух хэрэгтэй. Жишээлбэл, цаасан хайрцаг, сав, тоглоом зэргийг хэлбэр дүрс, өнгөөр нь тодорхойлж болно.

Тэдний ярианы чадвар дөнгөж хөгжиж эхэлж байгаа энэ үед уг дасгалын тусламжтай хүүхэд тань хүрээлэн буй орчноо илүү сайн танин мэдэж чадна.

12-15 сар

6 15-18 сар

Угаалгын сагс, эсвэл хүүхдийн банн дотор нь янз бүрийн зөөлөн зүйлс хий. Тэгээд хүүхэддээ сагсаа өгч, дураараа тоглохыг нь зөвшөөрөөрэй. Хүүхэд сагсан дотор өөрөө орох эсвэл дотор нь байгаа зүйлсийг гаргаж тавих зэрэг үйлдэл хийнэ. Тэрхүү зүйлстэй хэрхэн харьцах талаар зааварчилгаа өгч, хамтдаа хөгжилдөж болно.

Энэ нь тэдэнд биеэ хэрхэн хөдөлгөх, биеэ тэнцвэржүүлэх зэрэг чадварыг хөгжүүлэхэд тусална. Мөн үүгээр дамжуулан хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулна.

15-18 сар

7 18 сар-2 нас

Энэ үед хүүхдээсээ аяга, халбага гэх мэт зүйлсийг авчруулах зэргээр тусламж хүсэх хэрэгтэй. Тэдэнтэй ярилцаж, тухайн зүйлийг оролцуулан өгүүлбэр зохио. Биеийн янз бүрийн хэсэг, тоглоомыг нэрлэж, ярьж байхдаа хүүхдэдээ үзүүлээрэй.

Тэд үгсийг тухайн зүйлтэй холбож, бүрэн өгүүлбэр зохиох чадвартай болно. Ингэснээр тэдний харилцааны чадвар ихээхэн сайжирна.

18 сар-2 нас

8 2-3 нас

Энэ бол хүүхэдтэйгээ цуваа хийж тоглоход хамгийн тохиромжтой нас юм. Цуваа амьтдын, машины, тэр ч байтугай хүүхэлдэйгээр хийсэн байж болно. Тэднийг тоглоомуудын хэмжээ, өнгө, хөлний тоо, төрлөөр нь ангилж байрлуулах боломж өгч, аль тоглоомыг сонгох, яагаад гэхчлэн тайлбарлуулан яриулах хэрэгтэй.

Ингэснээр хүүхдэд өөр өөр шинж чанартай ч ижил төстэй объектуудыг ангилах чадварыг олгоно.

2-3 нас

9 3-5 нас

Хоёр өөр савны нэгээс нөгөөд шилжүүлэн ус хийгээрэй. Ус асгахаас болгоомжлохыг хүүхдэдээ анхааруулж, аль нь илүү устай гэж бодож байгааг нь асуух зэргээр сонирхлыг нь төрүүлээрэй.

Таны хүүхэд хараахан логик сэтгэлгээ суугаагүй байгаа тул энэхүү туршилт нь тэдний танин мэдэхүйн хөгжлийг тэлэхэд тусална.

3-5 нас

10 6-8 нас

Ширээ засах, аяга таваг хураах гэх мэт ойр зуурын гэрийн ажилд тэднээс тусламж хүсээрэй. Дараа тэдний үйлдлийг урамшуулж, тусыг нь магтах хэрэгтэй. Хамгийн гол нь тэдний зүтгэл гаргаж хийсэн зүйлийг магтан урамшуулаарай.

Энэ нь тэдэнд өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгоно. Мөн тэдэнд хичээж хийсэн зүйлд үргэлж үр дүн гардаг болохыг ойлгуулах болно.

6-8 нас

11 9-11 нас

Гэрээ цэвэрлэх, хоол хийх гэх мэт илүү төвөгтэй ажилд хүүхдээ оролцуулаарай. Үүний хариуд тэдэнд бага хэмжээний цайны мөнгө өгч эхлээрэй. Энэ аргаар хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй.

Энэ нь хүүхдэд мөнгөө хэмнэх, зарцуулахын ач холбогдлыг ойлгуулах болно.

9-11 нас

12 12-14 нас

Оройн хоолны дараа 10-15 минутын турш гэр бүлээрээ харилцан яриа өрнүүлдэг болоорой. Та тэдний сонирхол, найз нөхөд, эсвэл маргааш юу идэхийг хүсч байгаа талаар асууж болно. Мөн та үдшийн цагаар хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргаж ч болох юм. Долоо хоногийн нэг өдрийг сонгож, зөвхөн хүүхэдтэйгээ хамт хийдэг онцгой зүйл эхлүүлэх хэрэгтэй. Энэ нь дэлгүүр гарах, гадаа алхах зэрэг энгийн зүйл ч байж болно.

Тэд өөрсдийн бодол санаа, хүслийг нь сонсож, хүндэтгэж байгааг мэдрэх болно. Мөн энэ аргаар хүүхдээ юу хийж байгаа, ямар хүмүүстэй найзалж байгааг нь мэдэж авах боломжтой. Санахад илүүдэхгүй нэг зүйл нь энэ үед та хүүхдийнхээ найз шиг хандах ёстой бөгөөд хуваалцаж буй санаа бодлыг нь шууд буруутгаж, зэмлэж болохгүйг анхаараарай. Эс бөгөөс хүүхэд тань эцэг эхтэйгээ ярилцахгүй өнгөрөхийг илүүд үзэж эхэлнэ.

12-14 нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()