Cонирхолтой баримтууд №7

2011-07-03, 01:24
40,721
Дэлхий ертєнц vvссэн цагаас хойш сонин содон хачирхалтай зvйлсvvд нэмэгдсэээр ундарсаар байдаг билээ. Тийм ч vvднээс бид шинээр бий болсон сонин содон техник технологи, санаанд оромгvй хvмvvсийн vйлдэлvvдийг цаг алдалгvй хvргэдэг. Энэ удаад бид Авсралийн иргэн 2.000.000 сая хvvхдийн амыг аварсан болон Хятадын интернэт дэлгvvрт нvvр, хуруу, чих зардаг болсон тухай, мөн Детройт-д ямар ч хvнтэй гэрлэж болдог автомат машин гэх мэт сонтрхолтой мэдээлэлийг таньд хүргэхээр бэлтгэлээ. Ингээд бидний бэлтгэсэн мэдээлэлийг хүлээн авч үзнэ үү.
Cонирхолтой баримтууд №7
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

www.caak.mn

Австралийн Жеймс Харрисон 2.000.000 хvvхдийг vхлээс аварчээ.

Австралийн иргэн Жеймс Харрисон єдгєє 74 настай бєгєєд тэтгэвэрийн хєгшин юм. 18 настайгаасаа цусаа донор болон єгч эхлэжээ. Нийтдээ 1000 орчим удаа єгчээ. Энэ хугацаанд Жеймс Харрисон 2,000,000 орчим хvvхдийн амийг аварсан хэмээн шинжээчид тооцолжээ. Жеймсийн цус ховор бvлгийн цус. Тvvний цусанд хvvхдvvдийг резус-хvчин зvйлээс хамаарсан євчний хvнд хэлбэрээс сэргийлдэг тусгай анти биетvvд байдаг аж. Мэргэжилтнvvд Жеймсийн цусан дээр тулгуурлан Anti-D гэдэг вакцин хvртэл бvтээж чаджээ. Энэ вакциныг удахгvй эх болох эмэгтэйчvvдэд хийж хvvхэд нь эрvvл єсч бойжих бололцоотой байдаг аж. Жеймс Харрисон болон ийм Anti-D вакциныг бvтээхээс ємнє Австрали, дэлхий дахинд олон мянган хvvхэд эхийнхээ цустай нийцэлгvйгээр тархины гэмтэлтэй болж улмаар зулбан нас бардаг байжээ.


www.caak.mn

Жимми Хендрикс єєрийгєє гомосексуалист хэмээн зарлаж цэргийн албанаас «бултжээ».

Жимми Хендриксийг намтар бичигчдийн нэг Чарльз Р. Кросс хэлэхдээ: «1962 онд шvхрээр vсэрч байхдаа гэмтэл авсны улмаас армиас жил бололгvй тvvнийг чєлєєлсєн гэдэг нь vнэнд нийцэхгvй. Армийн архивт vлдэж хоцорсон нэгэн баримтанд Жимми сэтгэл зvйч эмчид нэгэн цэрэгт хайр сэтгэлтэй болсон хэмээн хэлсэн нь армиас мултрах гол шалтгаан болсон гэжээ».


www.caak.mn

Нугасан хушуут хортой.

Нугасан хушуутууд царайлаг бас тэгээд тоглоом хийгээд баймаар амьтан хэмээн хvмvvс хэлдэг. Гэтэл энэ vнэндээ ийм биш. Энэ амьтан 80 гаруй хорт бодистой хор єєрєєсєє ялгаруулдаг аж. Хорыг нь шинжилж vзвэл бусад хор ялгаруулдаг могой, гvрвэл мэтийн амьтдаас нэг их ялгаагvй болох нь тогтоогджээ. Энэ амьтны нvд, сэлvvр зэрэг нь нэлээд хэдэн амьтдын салаа тєрлєєс хамааралгvйгээр конвергенцийн хувьслын явцад vvсжээ хэмээн Миссури дэх Вашингтоны их сургуулийн генетикч Весли Уоррен (Wesley Warren) vзэж байна. Нугасан хушуут бол Австралид амьдардаг газар уснаа явагч єєрєє хор ялгаруулагч сvvн тэжээлтэн амьтан. Залуу нугасан хушуутнуудын хойп хєлд эвэрлэг дэгээ маягийн зvйл байдаг.
Жишээ нь, эмэгчин нь нэг нас хvрэхэд энэ эвэрлэг зvйл салж унадаг. Харин эрэгчингvvдийн хувьд бэлгийн бойжилтынх нь vед энэ зvйл 1,2–1,5 см урт болдог. Эвэрлэг зvйл бvр ташааных нь орчимд байдаг булчирхайгаас орооны vед нь хvчтэй ялгардаг нарийн найрлагатай «коктейль» маягийн хортой салшгvй холбоотой. Эрэгчингvvд хоорондоо тулалдахдаа энэ хороо ашигладаг. Нугасан хушуутын хор зэрлэг нохой динго болон зарим нэг бага оврын амьтдыг алах чадвартай. Хvнийг арай алж чадахгvй. Гэхдээ хорыг бие дээрээ амссан хvмvvсийн хэлж байгаагаар энэ амьтны хор асар их євтгєдєг гэжээ.


www.caak.mn

 Детройт-д ямар ч хvнтэй гэрлэж болдог автомат машин байдаг гэнэ

Гэрлэлтийн Auto Wed автомат машин худалдааны бусад автомат машинуудын нэг адил ажилладаг. Эхлээд нэг долларын хэртэй «шан хєлс» нэхнэ. Дараа нь хуримын марш явна. Тэгээд гэрлэгсэд энгийн гэрлэлтээр vv, эсвэл сайн нєхєд хэвээр vлдэх vv хэмээн асууна. Хэрэв “тиймээ гэрлэнэ“ гэвэл автомат машинд гэрлvvлэх тусгай тєхєєрємж бий. Бас механик лам (хуврага) гэрлээд бvтэлгvй болсон хосд салалтыг хvртэл санал болгодог vйлчилгээ vзvvлдэг. Автомат машины заавраар гэрлэсэн хос єєрсдийн нэрийг кнопуудаар дамжуулан шивж «баяр баясгалан, уй гашуу, євчин зовлон болон эрvvл энхийн vед ч хамт байна» гэдгийг зєвшєєрвєл гэрлэлтийг нотлосон хуванцар хос бєгж машинаас хvлээн авна. Дараа нь энэ «тоглоомын» ёсоор сална гэвэл 10% -ийн хєнгєлєлт эдлэнэ. Ингээд гэрлэж буй залуу сvйт бvсгvйгээ vнсэж болох нь ээ.


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


Хятадын интернэт-дэлгvvрт «шинэ» нvvр, хуруу, чих худалдан авч болох аж.

www.caak.mn

Хятадад нvvрээ солих гэсэн нэгэн маяг дэлгэрчээ. «Шинэ нvvрийг» тус орны томоохон интернэт-дэлгvvр болох Taobao-гоос худалдан авч болно. Энэ нvvрийг эмнэлгийн хэт нимгэн силиконоор хийсэн хэмээн NEWSru Israel сонинд бичжээ. Мєн дэлгvvрийн худалдаанд маскийг нvvрэнд бэхлэж нvvрний хєдєлгєєнийг хийх бололцоог олгодог тусгай гель зарж байна. «Хиймэл арьсны» зузаан 0,1 – 1,0мм. Энэ нvvрний арьсны материалыг єєр хvн 1 метрийн зайнаас ч жинхэнэтэй андуурч болно. «Шинэ нvvр» 500-2.000 юанийн vнэтэй. (АНУ-ын 75–300 доллар). Мєн vvн дээр 50 юань нэмж сахал тавьж болно. Дээрх хэт нимгэн материалыг нэгэн Бээжингийн нэгэн студи хийдэг аж.
Студийн эзэн Сюй хэлэхдээ: «шинэ нvvрийг» хэрэглэж буй ихэнх хvмvvс зvгээр л «зугаацахын тулд», жишээлбэл, єєрийн найз бvсгvй болоон нєхдєє молигодохын тулд хэрэглдэг гэжээ. Мєн нvvрний гадаад согогтой хvн ч бас хэрэглэх боломжтой. Худалдаанд нэлээд хэдэн тєрлийн маск зарагддаг. «Энэ маскны эрэлт ихэссээр байна. Овоо орлоготой болж байна» хэмээн нэмж ярьжээ. Сюйгийн цехэд 4 ажилчин байдаг. Эдгээр хvмvvс маскнаас гадна хиймэл хуруу болон чих хийдэг хэмээн The China Daily сонинд бичжээ.


www.caak.mn

  Зураач Жон Брамблитт єєрийн зурсан зургийг хэзээ ч харж байгаагvй.

Жон олон жилийн ємнє мэдрэлийн євчнєєр євдсєн vеэсээ эхлэн хараагvй болж сэтгэл гутралд оржээ. Тэрбээр юу ч хийж чадахаа больж гэр дотроо ч явж чадахгvйд хvрчээ. Харин зураг зурж сатаарснаар тэр энэ байдлаасаа салж чадсан байна. Єдєр бvр зурж vvгээрээ єєрийн мэдрэмжээ илэрхийлдэг нь тайвшралыг олоход туслаж итгэл найдвартай болжээ.


www.caak.mn

Одоо тэрбээр Хойд Техасын их сургуулийг дvvргэж Тулуз хотын аспирантурт сурж байна. Жон єєрийн зургуудын vзэсгэлэн, ур чадварын дамжааг нээн ажиллуулдаг бєгєєд хvмvvс тvvнийг нь халуун дотноор хvлээн авсаар байдаг.


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()