Тэрээр энэ сонголтоо цахим сүлжээний хэрэглэгчдэд ил тод хуваалцсан бөгөөд олон жилийн турш хүмүүс түүнийг жижиг хөхтэй, эрэгтэй хүн шиг гэх зэргээр сэтгэл өвтгөм үгсээр шүүмжилдэг байснаас үүдэж, өөртөө итгэлгүй болсонтой холбоотой гэж тайлбарлав.
Сүүлийн жилүүдэд гоо сайхны хагалгаа зөвхөн алдартнууд гэлтгүй, энгийн хүмүүсийн амьдралд ч хүлээн зөвшөөрөгдөх болсон учир түүний энэ шийдвэрийг олон нийт төдийлөн буруутгахгүй байгаа юм. Харин түүний аавын хачирхалтай гэмээр шаардлага хүмүүсийг цочирдуулжээ.
Тэрбумтан аав гоо сайхны мэс заслыг ихээхэн дэмждэг бөгөөд охиныхоо хөхний мэс заслын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч хэмжээн дээр санал зөрөлдсөн байна. Охин натурал хөх хийлгэхийг хүссэн боловч аавд нь энэ сонголт таалагдаагүйгээр барахгүй, дэмий мөнгө үрсэн хэрэг болно гэж үзсэн аж. Мэс заслын бүхий л төлбөрийг гаргаж байгаа учир өөрийн саналаа хэлэх нь зүйн хэрэг гэж итгэсэн аавынхаа бодолтой ийнхүү Саффроны хүсэл эрмэлзэл зөрчилдөв.
Нэгэнт биедээ мэс хүргэж байгаагийнх цээжний тойргоо аль болох боломжтой хэмжээгээр нь томруулах шийдвэр магадгүй зөв байсан ч байж болох юм. Залуу өв залгамжлагчийн хэлснээр түүний аав бүх процессыг хянаж, эцсийн мөч хүртэл өөрийн саналаа гүйцэлдүүлэхээр ятгажээ.
Гэвч Барригийн тэрхүү байр суурь үнэн хэрэгтээ охиныхоо занг мэддэг аав хүний үйлдэл байсан аж. Тодруулбал, 21 настай залуу бүсгүй уруулаа томруулахдаа тохиромжтой хэмжээг сонгож чадаагүйгээс болж, хэд хэдэн удаа процедурыг давтан хийлгэж байсан юм.
Холбоотой мэдээлэл
~ Британи эр охиныхоо экс найз залуутай үерхэж, хүүхэдтэй болохоор төлөвлөжээ ~