1
Сүүтэй тефтель
Энэхүү хоолыг хачиргүй идэж болно.
Орц:
- Татсан мах - 400 гр
- Чанасан будаа - 200 гр
- Сонгино - хагас
- Давс - хүссэн хэмжээгээр
- Сүү - 3 аяга
- Гурил - 2 хоолны халбага
Хоол хийх дараалал:
- Цагаан будаагаа агшаагаад татсан мах, жижиглэсэн сонгинотой холино. Давсны хувьд хүссэн хэмжээгээр хийнэ.
- Сайтар мах будаагаа хутгаад хөргөгчинд 1 цаг байлгана.
- 1 цаг болсны дараа 5-6 см-ийн диаметртэй дугуй махан бөмбөг хийнэ.
- Махан бөмбөг дээрээ сүүгээ нэмээнд зууханд хийж 45 минутын турш целсьийн 150 хэмд болгоно.
- Болсон тефтель дэх сүүний 2/3-ийг зайлуулж, гурилтай хольж соус гаргаж аваарай. Махан бөмбөг дээр соусаа асгаад дахиад 10 минут буцалгана.
- Шинэ ногооны салаттай идвэл зохимжтой.
Сайхан хооллоорой.
2
Байцаатай тефтель
Орц:
- Татсан мах - 700 гр
- Ус - 500 мл
- Цагаан байцаа - 400 гр
- Сонгино - 2 ширхэг
- Лууван - 1 ширхэг
- Улаан лооль - 200 гр
- Томатны паст- 800 гр
- Цөцгий - 60 гр
- Оливийн тос - 60 гр
- Улаан буудайн гурил - 30 гр
- Сармис - 2 хумс
- Давс - 15 гр
Хоол хийх жор:
- Татсан махаа жижиглэсэн сармистай хольж давсаар амтална.
- 12 махан бөмбөг хийж тавь.
- Сонгино, луувангаа жижиглэж хирчээд зөөлөн болтол нь хуурна. Хуурч байх даа томатны пастаа хийгээрэй.
- Цөцгий, гурилаа давстай хольж чанаж байгаа ногоо дээрээ хийснээр соус бэлэн болно. Соусаа чанаад, махан бөмбөг дээрээ хий.
- Соустай махан бөмбөгөө 40 минутын турш зөөлөн галаар болгоно.
- Чанасан будаагаар хачирлаарай.
Сайхан хооллоорой.
3
Зуккинитэй тефтель
Орц:
- Татсан мах - 300 гр
- Тахианы хөх цээж мах - 200 гр
- Ус - 100 мл
- Чанасан цагаан будаа - 140 гр
- Зуккини - 100 гр
- Сонгино - Хагас
- Амтат чинжүү - 0.5 ширхэг
- Lууван - 0.5 ширхэг.
- Eргамлын тос - 60 гр
- Өндөгний шар - 2 ширхэг.
- Давс - Хүссэн хэмжээгээр
Хоол хийх жор:
- Сонгино, чинжүүгээ жижиглэн хэрчинэ. Зуккини болон луувангаа үрж жижиглээрэй.
- Алтан шаргал хүрэн болтол бүх ноогоогоо хуурна.
- Бүх махаа жижиглэж бэлдэнэ.
- Ногоо махаа холиод дээрээс нь будаа, өндөгний шараа хийж давсаар амтална.
- Хольцоо махан бөмбөг болгоод зузаан ёроолтой саванд хийгээрэй.
- Дээрээс нь ус хийж бага галаар 35 минут болгоно.
Ингээд таны амтат тефтель бэлэн боллоо.
Сайхан хооллоорой.