Хэт тарган Америк залууд кесарын хагалгаа андууран хийжээ

"Эмнэлгийн алдаа" гэх ойлголтыг хүн бүр мэддэг боловч "эмнэлгийн тэнэглэл" бас байдаг аж. Саяхан АНУ-ын Кентаки мужийн нэгэн эмнэлэгт гарсан хэргийг үүнээс өөрөөр тайлбарлах арга бараг алга. 34 настай Америкийн Лесли Морган Уайт (Leslie Morgan White) хэт таргалалттай байсан бөгөөд жин нь 200 кг давсан байна. Леслигийн цээжээр гэнэт өвдөж, амьсгаа нь давхцаж эхэлсэн учраас даруй түргэн тусламж дууджээ.

Хэт тарган Америк залууд кесарын хагалгаа андууран хийжээ

Зүрхний шигдээс болсон гэж үзсэн тул эмч нар хүнд жинтэй өвчтөнийг дамнуурганд ачаад эмнэлэгт яаралтай хүргэв. Гэтэл түүнийг эмнэлэгт ирмэгц зүрх судасны тасагт биш, харин жирэмсний тасагт хэвтүүлжээ. Том гэдэстэй жирэмсэн эмэгтэйчүүд ирмэгц шууд тийшээ  очдог учраас ийм арга хэмжээ авсан аж. Уайт бие нь өвдөж байна гэж гомдоллосоор байсан учраас эмч нар түүнийг нойрсуулж, дараа нь мэс заслын өрөөнд аваачжээ.

Улмаар шууд түүний хүүхдийг төрүүлэхээр хагалгаа хийсэн байна.

"Бид гурван ихэр хүүхэд эх барьж авна гэж тооцоолж байсан ч харамсалтай нь Леслигийн хэвлийн хөндийд эмэгтэй хүний эрхтнүүд байгаагүй" гэж мэс засалч хэлжээ. Эмч нар түүнд хагалгаа хийх шийдвэрийг нойрсуулсныхаа дараа гаргасан учраас хөөрхий эр юу ч хийж чадаагүй аж.

Тэрбээр сэтгүүлчдэд "Би бие өвдөөд байна гэж хэлэх үед сувилагч нар өвчин намдаах зүйл авах уу гэж асуухад нь л зөвшөөрсөн шүү дээ." гэж Лесли ярьжээ.

Тэрээр ухаан орсныхоо дараа эмч нар өөрт нь ямар хагалгаа хийснийг мэдээд их уурлаж, "Та нар миний бэлэг эрхтнийг хараагүй гэж үү?" тэр эмч нар луу хашгирсан байна. Үүнийг эмч нар Леслигийн гэдэс дэндүү их унжсан учраас бэлэг эрхтнийг нь бүрэн далдалж байсан гэж тайлбарлажээ.

Түүнээс уучлалт гуйсны дараа Гэгээн Мэттьюгийн анагаах ухааны төвийн эмч Жошуа Вайсенберг хэвлэлийнхэнтэй ярилцаж, ноцтой асуудал үүсээгүй гэв. Тэрээр эмнэлэгийн байгууллагад алдаа эндэгдэл гарсанд хүлцэл өчиж, кесар хагалгаа нь Леслигийн биед ямар нэг хохирол учруулахгүй бөгөөд зүсэлт хурдан эдгэрнэ хэмээн мэдэгджээ.

Мэдээж, өвчтөн эмч нарыг өршөөгөөгүй бөгөөд өөрийг нь "эх барьж авсан мэргэжилтнүүд" -ээс 1.2 сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан байна. Уайтийн өмгөөлөгчид ийм хэмжээний мөнгө авах магадлал маш өндөр гэж үзэж байгаа юм.

Уг явдал Америкийн анагаах ухааны түүхэн дэх хамгийн том тэнэглэл болж тэмдэглэгдэн үлдлээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()