Чернобылийн цөмийн гамшигтай холбоотой айдас хүргэм баримтууд

1986 онд Чернобылийн цөмийн цахилгаан станцад дэлбэрэлт болсон билээ. Тэр үед 100 гаруй ажилчид болон гал сөнөөгчид амиа алдаж, Украин, Беларусь, Оросын нутгийн өргөн уудам бүсээс 336,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Ослын цаашид учруулсан хор уршгийг өнөөг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байгаа. Энэ үүднээс та бүхэнд Чернобылийн итгэмээргүй баримтуудаас хүргэж байна.

Чернобылийн цөмийн гамшигтай холбоотой айдас хүргэм баримтууд

  • Ослын улмаас дэгдсэн цацраг идэвхийн нөлөөгөөр өнөөг хүртэл 4000-90 мянган хүн амь үрэгдсэн гэдэг тооцоо бий. Хэт их цацраг туяанд хордсоны улмаас 29 хүн газар дээрээ нас барсан бол хэдэн мянган хүн 30 жилийн дотор цацрагийн хордлогын нөлөөгөөр хорьоог орхисон юм.

  • Цацрагийн хордлого авсан хүмүүсийг эмч нар "цацраг туяанд борлосон" гэж нэрлэдэг байжээ. Тухайн үед хувцас өмссөн байсан ч арьс нь борлосон байсан учраас тэр аж. 

  • Василий Игнатенко хэмээх ослын газар ажилласан гал сөнөөгч 2 долоо хоногийн турш тарчилсаар эцэст нь амьсгал хураасан байна.

  • Түүний цогцос дэндүү хөөж хавдсанаас болоод оршуулахад нь гутал ч өмсүүлж чадаагүй.

Игнатенкогийн эхнэр Людмила

  • Энэхүү ослоос алдагдсан цацраг туяа жирэмсэн эхчүүдийн урагт нөлөөлөх өндөр магадлалтай байжээ. Тиймээс Европ даяар 100-200 мянган эмэгтэйд үр хөндөх хагалгаа хийсэн юм.

  • Бүх мод нь үхсэнээс болж Чернобылийн эргэн тойрныг Улаан ой гэж нэрлэдэг болжээ. Өндөр тунгаар шингэсэн цацрагийн нөлөөгөөр модод дэлбэрч, 30 минутын дотор хүрэн улаан болжээ. Тухайн газрыг ариутгах явцад ойг бульдозероор булсан.

  • Чернобыл, Припять (олон тооны оршин суугчидтай хөрш зэргэлдээ хот) болон түүний ойр орчмын олон газрыг одоо Тусгаарлалтын бүс гэж нэрлэдэг болжээ. Тэнд мэдээж амьдрах хориотой.

  • Тусгаарлалтын бүсийг Украйны цэргийнхэн хамгаалалтандаа авсан, бүс нутаг цацраганд хордсон хэвээр байгаа хэдий ч олон мянган хүн гэр орондоо хууль бусаар буцаж иржээ. Одоогоор тухайн бүсэд 130-150 хүн амьдардаг бөгөөд олон эмэгтэйчүүд газар тариалан эрхэлдэг. 

  • Мэдээж хэрэг энд сургууль цэцэрлэг, эмнэлэг байхгүй. Мөн оршин суугчид хордсон хэвээр байна.

  • 1986 онд хотыг нүүлгэн шилжүүлэхэд тэжээвэр амьтдыг авч яваагүй учраас энд олон зэрлэг ноход бий. Тэднийг цацраганд хордсон учраас буудаж устгадаг.

  • Тэрхүү зэрлэг ноход өсч үржин өдгөө хэдэн зуугаараа Тусгаарлалтын бүсэд амьдарч байна.

  • Цацраганд хордсон учраас тэдний нас богиносож, ердөө 6 жил амьдардаг болжээ.

  • Гэхдээ хүмүүс энэ бүсээр зочилж болно. Чернобылыг жилд хэдэн мянган иргэд дэлхийн өнцөг булан бүрээс ирж үздэг.

  • Өнөөдөр Припять хотод таны харж болох зүйл бол шалан дээр хаягдсан маскаар дүүрэн сургуулийн цайны газар юм.

  • Эсвэл эдгээр нууцлаг хүүхэлдэйнүүдийг Чернобылын эмнэлгийн орон дээр цэвэрхэн байрлуулсан байна.

  • Хүүхдүүд сурах бичиг дэвтэр зэрэг зүйлсээ орхисныг харж болно. Энд нэгэн хүүхэд зуны төлөвлөгөөгөө бичжээ.

  • Олон барилга дээр ийм зураг бий.

Хүүхдүүдийн инээд цалгиж байсан газар өдгөө нам гүм болжээ.

  • Украин улсад дэлбэрэлт болсноос 5 жилийн дотор хорт хавдраар өвчилсөн хүүхдийн тоо 90 хувиар нэмэгджээ. Мөн Орос, Украин, Беларусьт ослын дараах эхний 20 жилийн хугацаанд 18-аас доош насны хүмүүсийн дунд 5000 орчим бамбай булчирхайн хорт хавдар бүртгэгдсэн байна.

  • Осол гарсан 4-р реактор дээгүүр цацраг идэвхт тоос шороо цааш тархахаас хамгаалах байр барьжээ.
  • 2013 оны 2-р сард Чернобылын атомын цахилгаан станцад хэд хэдэн бетон хавтан нурсан. Хамгаалах байр өөрөө эвдэрч гэмтээгүй бөгөөд энэ явдал Чернобылийн атомын цахилгаан станцын цацрагийн түвшинд нөлөөлөөгүй. Гэсэн хэдий ч хамгаалах байр өөрөө энэ дээвэр шиг нурж унах вий гэсэн айдас байсан.

  • Чернобылийн атомын цахилгаан станц 2000 оны 12-р сар хүртэл үргэлжлүүлэн ажилласан юм. Москвагийн цагаар 14.17 цагт станцын сүүлчийн реакторыг унтраасан.

  • Чернобылийн эргэн тойронд дор хаяж 20 мянган жилийн дараа хүн төрөлхтөн аюулгүй амьдарч болох гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()