203 см өндөр Австралийн сагсчин бүсгүй нүцгэн биеийнхээ үзэсгэлэнг гайхуулав (20 фото)

Хүүхэд байхаасаа өөрийн биеийн хэмжээнээсээ болж бусдад шоглуулдаг байсан охин хожим спортын ертөнцөд хөл тавьж, тэр бүү хэл загвар өмсөгч болж, олны нүдийг хужирлаж эхэлжээ. Өндөр залуусыг бахдан магтдаг мөртөө өндөр охидыг элдэвлэн тохуурхах үзэл хаа газрын нийгэмд мэр сэр үзэгддэг бололтой. Австралийн сагсчин Элизабет Камбаж (Elizabeth Cambage) хэмээх энэхүү бүсгүй 203 см өндөр бөгөөд харсан бүхэн дуу алдахгүй байхын аргагүй урт хөлтэй юм.

203 см өндөр Австралийн сагсчин бүсгүй нүцгэн биеийнхээ үзэсгэлэнг гайхуулав (20 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр 2019 оноос хойш Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо(WNBA)-ны Лас Вегас Эйсес багт тоглож байна. Тэрээр АНУ руу нүүхээсээ өмнө Хятад, Австралийн лигийн тоглогч байжээ.

Элизабет Камбаж Английн Лондон хотод төрсөн боловч Австралид бага насаа өнгөрөөсөн байна. Түүний аав Нигери гаралтай хүн бөгөөд эцэг эхийнхээ зөвлөснөөр Элизабет өсвөр наснаасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн аж.

Бүсгүй 2018 онд махнаас татгалзаж, тэр жилдээ "New York Liberty" багтай хийсэн тоглолтод 53 оноо авч WNBA-ийн дээд амжилтыг тогтоосон байна.

Сүүлийн үед тэрээр бикинитэй халуухан зургуудаа инстаграм хуудсандаа нийтэлж, шүтэн бишрэгчдийнхээ нүдийг баясгаад байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()