Бусад хүүхдүүдэд шоолуулдаг байсан ах дүү хоёр үсээ урт ургуулсан зорилгоо биелүүлжээ

Тэдний түүхийн мэдээгүй хүмүүст хальт харахад эгч дүүс мэт харагдах хоёр хүүхэд үнэн хэрэгтээ ах дүүс юм. Ангийн хүүхдүүд болон сургуулийн найзууддаа урт гэгч нь ургуулсан үснээсээ болж дооглуулж байсан ч ах дүү хоёр хүнд өвчтэй хүүхдүүдэд хандив болгон өгөхөөр үсээ таван жил тасралтгүй ургуулсан нь энэ  аж. Жижиг биедээ багтамгүй сайхан сэтгэлт ах дүүс киноноос санаа авч үсээ ийн ургуулсан байна. 

Бусад хүүхдүүдэд шоолуулдаг байсан ах дүү хоёр үсээ урт ургуулсан зорилгоо биелүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Филадельфийн 11 настай Калеб Текабворк, түүний 9 настай дүү Аарон нар 2016 онд хорт хавдартай хүүхдэд зориулж хиймэл үс хийлгэхээр өөрийн үсээ хандивласан охины тухай баримтат киног үзээд үсээ тайруулахаа больж, ургуулж эхэлсэн байна. Тухайн үед тэд дөнгөж 7 болон 5 настай байсан аж.

Ах дүүс энэ сарын эхээр 48 сантиметр хүрсэн үсээ тайруулж, хими эмчилгээ, туяа эмчилгээ, трихотиломаниа, түлэгдэлт болон бусад шалтгааны улмаас үс нь унасан хүүхдүүдэд зориулж хиймэл үс хийдэг буяны байгууллагад хандив болгон өгчээ.

Хөвгүүд нь Аддис Абабагийн Их сургуулийн Анагаах ухааны коллежид хүүхдийн хорт хавдрын судалгаанд зориулж 3415 доллар хүртэл цуглуулсан байв. 

Хөвгүүдэд урт үсийг арчилж явах хэцүү байсан нь мэдээж. Калеб энэ тухай "Усанд сэлэх үед үс зууралдах нь хэцүү, юманд тээглэж зулгаагдах нь ч бас хэцүү байсан. Хамгийн төвөгтэй нь хүүхдүүд бидний урт үсийг дооглож, шоолох үе байсан ч зорилгоо өөрсдөдөө дахин дахин сануулж байсан." гэв. 

Хөвгүүд балчир насныхаа бараг тэн хагасыг бусдад шоолуулж, дээрэлхүүлж, элдвээр хэлэхийг нь тэвчиж өнгөрөөсөн 5 жилийн хугацаанд 48 сантиметр ургуулж чадсан бөгөөд энэ сарын 4-нд буюу хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрөөр үсээ тайруулан хандивлажээ. 

Эмэгтэй хүүхдүүд шиг үсээ боохоос бага зэрэг залхаж, тэвчээр алдарч байсан хөвгүүд одоо эрэгтэй хүүхэд шиг үс засалтдаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()