Төрийн Банк ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан  2,9 сая харилцагчиддаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Төрийн банк нь 2013 оноос эхлэн нийт ахмад харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэн “Хүндэтгэлийн аян”-ыг зохион байгуулж ирсэн.

Төрийн Банк ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Өмнөх жилүүдэд аймаг, сум, дүүрэг бүрээс хамгийн өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулдаг байсан бол энэ оны хувьд КОВИД19 цар тахлаас шалтгаалан иргэдийн орлогын түвшин буурч байгаа тул Төрийн банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 620 ахмадад дэмжлэг үзүүллээ.

Мөн сар шинийн баяраар ахмад буурлуудтайгаа цахимаар золгож, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалахыг уриалан, ГЯЛСБАНК үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагчийн эхний жилийн хураамжийг 2021 оны 02 дугаар сарын 28-ныг дуустал чөлөөлж, нийт харилцагчиддаа бэлэг барьж байна

Эрхэм харилцагчид та бүхэн минь “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилдээ Эвийг хичээж, сайныг бэлгэдэн, цахимаар золгож, сайхан шинэлээрэй!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.