Домогт индиан "Цагаан Чоно"-ын түүх

Цагаан чоно буюу Жон Смит (John Smith) 1800-аад оноос 1900 оны эхэн үе хүртэл АНУ-ын Миннесота мужийн Касс нуурын орчимд амьдарч байсан Ожибве омгийн удирдагч, уугуул америк хүн байв. Тэрээр түүхийн хуудаснаа хамгийн өндөр насласан Индиан хэмээн тэмдэглэгдэж үлдсэн бөгөөд 138 настайдаа таалал төгссөн байна. Ингээд "Цагаан чоно" хэмээн алдаршсан түүний амьдралаар аялцгаая! 

Домогт индиан "Цагаан Чоно"-ын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүнд Цагаан Чоно гэдгээс гадна өөр олон нэр байсан аж. Гэвч тэдгээр нь ихэвчлэн өндөр нас, үрчлээ тогтсон нүүртэй нь холбоотой байв. Жон Смитийг "махнаас гарсан" гэсэн утгатай Gaa-binagviyaas, "үрчлээтэй мах" буюу Kahbe nagvi vens, Ha-Be-Na-Gevn-Vonse эсвэл Өвөө Жон, Эртний Индиан гэж нэрлэдэг байжээ. Жон Смит улс даяар алдартай байсан тул иймэрхүү хоч өгөх хүн олон байсан гэнэ.

1915 онд

Тэрээр Чиппеваг омгийн ахлагч байсан бөгөөд хүмүүсийн хүсэлтээр зургаа авахуулахаас огтхон ч төвөгшөөдөггүй байжээ. Мөн 1920 онд Цагаан чоно бусад уугуул америк гаралтай хөгшчүүлтэй хамт "Га-бе-на-гевн-воны дурсамж" нэртэй кинонд тоглосон байдаг.

1921 онд 136 настайдаа

Жон Смитийн өвөрмөц гадаад төрх, хэт үрчлээтсэн арьс угтаа оношлогдож чадаагүй арьсны ховор өвчин байсан гэдэг. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг ийм төрхтэйгөөр өнгөрөөжээ.

1910-аад оны үед ой дунд сууж байгаа нь

Жон Смитийн хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй. Тэрээр найман эхнэртэй боловч нэг хүүхэдтэй байсан бөгөөд цор ганц хүүг нь Том Смит гэдэг байв. 1914 онд Цагаан чоно католик шашинтай болсон аж.

Хэрэв тэр үнэхээр 137 настай байсан гэдэг нь үнэн бол Жон Смит Америкийн хувьсгалт дайн дууссаны дараахан буюу 1784 онд төрсөн байх магадлалтай гэсэн үг юм. Энэ нь түүнийг түүхэн дэх хамгийн өндөр насалсан хүн болгож байгаа аж.

1920 он

Гэхдээ түүний жинхэнэ нас олон мянган хүний дунд маргаан дагуулсаар өнөөг хүрсэн. Тухайн үед уугуул америкчуудын төрсөн он, сар, өдрийг харуулсан баримт бичиг байгаагүй тул засгийн газар түүний үзэж харсан гол үйл явдлуудыг ашиглан насыг нь тогтоосон байдаг. Удирдагч Жон Смит өөрөө 1833 оны 11-р сарын 13-нд Леонидын солир үзэгдэх үеэр 7-10 настай байсан гэж хэлсэн аж. Үүнээс үзэхэд Жон Смит 1820-аад оны дундуур төрсөн бөгөөд 1922 онд нас барахдаа 138 биш 100 орчим настай байсан гэж үзэх хүмүүс ч бий.

Тэрбээр 1922 оны 2-р сарын 6-нд уушгины хатгалгаар нас баржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()