Зэрлэг гахайн сүрэг хар тамхины наймаачдын төлөвлөгөөг нураажээ

Италийн Тоскани мужид зэрлэг гахайн сүрэг ойд нуусан, хэдэн мянган еврогоор үнэлэгдэх хэмжээний хар тамхи илрүүлсэн дуулиант хэрэг гарчээ. Хар тамхи наймаалагчид цагдаад баригдахаас сэргийлж ойн дунд газар ухаж хар тамхиа нуусан байж. Харамсалтай нь, нууц газрыг зэрлэг гахайн сүрэг санамсаргүй олоод, сүйтгэж орхижээ. Ингээд зэрлэг гахай хар тамхины наймаачдыг хэрхэн барьж өгснийг хамтдаа сонирхоцгооё.

Зэрлэг гахайн сүрэг хар тамхины наймаачдын төлөвлөгөөг нураажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тосканийн ойд газар дор нөөцөлж байсан 22 мянган долларын үнэд хүрэх кокайныг зэрлэг гахайн сүрэг ухаж гаргажээ. Дараа нь тэд олсон хар тамхиа юу ч үгүй идсэн аж.

Ойд нөөцөлсөн кокаиныг нууцаар ойролцоох Ареззо хотын шөнийн цэнгээний газруудад зардаг байжээ. 

Цагдаа нар сэжиг бүхий гэмт хэрэгтнүүдийн утасны яриаг чагнаж байхдаа энэхүү хэргийн талаар олж мэджээ. Тэд хоорондоо Вал ди Чианы хөндийд нөөцөлсөн хар тамхийг нь зэрлэг гахай хэрхэн олж сүйтгэсэн тухай уурсан ярьж байсан аж.

Орон нутгийн шөнийн цэнгээний газруудад 24 кг кокаин зараад байсан бүлэглэлийг цагдаагийн байгууллага 7 сарын турш ажиглаж байж. Ингээд гэнэтийн ажиллагаа явуулж, 4 сэжигтэн баривчилсны 3 нь Албани, 1 нь Италийн иргэн байжээ. 

Итали улс дахь зэрлэг гахайн сүргийн хэт их өсөлт үндэсний хэмжээний асуудал болоод байгаа аж. Тэднээс болж жил бүр мянга мянган зам тээврийн осол гардаг. Мөн  тариалангийн талбайг сүйтгэж, хөдөө аж ахуйд хохирол учруулдаг учраас тариаланчид засгийн газраас арга хэмжээ авахыг хүсжээ. 

Дашрамд дурдахад, Эксума арал дээр нэгэн төрлийн ер бусын зэрлэг гахай байдаг бөгөөд тэд усанд сэлэхийг сурч, далайн давлагаанд үзүүлбэр үзүүлдэг байна. Жуулчид тэрхүү ягаан өнгөтэй, өвөрмөц гахайг харах гэж Эксума арлыг зорьдог гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()