1
Хорт хавдартай хүүхдүүдэд хандивлахаар үсээ 2 жил арчлан ургуулсан охин гэнэ.
2
Хайр сэтгэлийг юу ч хорьж чадахгүй.
3
Хэдэн жилийн өмнө асрамжийн газарт танилцсан хүүхдэдээ хичээж сурч чадвал сургалтын төлбөрийг нь даана гэж амласан аж. Хүү анагаахын сургуульд тэнцэж, эмч болохоор шийджээ."
4
Голландын амьтны хүрээлэнгийн "Сүүлчийн хүсэл" арга хэмжээний үеэр анааш эдгэршгүй өвчтөнтэй мэндчилж байна.
5
Аавыгаа гитар тоглож байгааг сонсоод өрөөнд орж ирэхэд ийм дүр зураг угтсан гэнэ.
6
Гудамжны муурнуудыг хооллох дуртай аав нь амьтдыг борооноос хамгаалжээ.
7
Энэтхэг бүсгүйчүүд заануудад аварга цамц нэхэж байна.
8
90 настай эмээ нь 23 настай мууртайгаа орой болгон сэльфи хийж хүүхдүүддээ явуулдаг гэнэ.
9
Шатаар өгсөж чадахааргүй болтлоо хөгширсөн нохойтойгоо хамт нэг давхрын зочны өрөөний буйдан дээр унтаж буй аав.
10
100 настай эмээ 30 секундын планк төвөггүй хийдэг.
11
Багадаа салсан ч цэцэрлэгт хүрээлэнд таараад шууд биенээ таньсан ах дүүс
12
"Хоорондын зайгаа барьж, хамтдаа шар айраг ууж буй хөршүүд"
13
"Хүүдээ зориулж зохион бүтээсэн хиймэл гар гэнэ."
14
"Гудамжны үзүүлбэр үзүүлж байсан хүнд тусламж хэрэгтэй гэж ойлгосон нохой."
15
"Химийн эмчилгээгээ бүрэн дуусгасан бяцхан жаал."
16
"Би гурван жилийн турш орон гэргүй, мансууруулах бодист донтож явсан ч гэсэн одоо амьтан хамгаалах байрны зохицуулагч болж, амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн."
17
Nike Жастин Галлегост хамтран ажиллах санал тавин гайхшруулав.
Жастин бол тэдний хамтран ажилаж буй анхны тархины саажилттай мэргэжлийн тамирчин юм.
18
Хоноглох газар хайж явсан орон гэргүй эмэгтэй эцэст нь өөрийн гэсэн байшингаа худалдан авчээ.
19
"Асар хол замыг туулж, амгалан газарт эхнэрийгээ хүргэсэн байна..."
Энэ ууланд тэрээр эхнэртээ гэрлэх санал тавьж байсан аж.
20
"Амьтан хамгаалах газарт хандив өгөхийн тулд зурсан зургаа зарж буй охин."
21
Нярайг хоол идэхгүй байгаад санаа зовсон нохой идүүрээ авчирч, хоолноосоо хуваалцсан нь
22
Нохойндоо зориулж интернет дэлгүүрээс юм худалдаж авсан ч хүргэгдэж ирэхээс нь өмнө нохой нь нас барсан байна. Бараагаа буцаахад тэд нохойных нь дурсгалд зориулж, ижил өнгийн цэцэг явуулжээ.
23
2 жилийн өмнөх яг энэ өдрөө үхэл, амьдралтай тэмцэж байсан залуу өдгөө бүрэн эрүүл болж чадсан байна.
24
Үхсэн модыг номын сан болгож ашигласан нь үлгэрийн орон мэт орчин бүрдүүлжээ.
25
Цэцэрлэгийн найзууд цар тахлаас болж уулзаж чадалгүй удаан хугацаа өнгөрч эцэст нь тэдний эцэг, эх найзуудыг уулзуулахаар авчирсан нь.