Орон гэргүй хүмүүсийг дулаан өвөлжихөд зориулсан "капсулууд" Германы хотод бий болжээ

Германы Улм хотод байдаг эдгээр капсулууд нь орон гэргүй хүмүүсийн өвлийн саруудад хоног төөрүүлдэг байр юм. Улм хотод орон гэргүйчүүдийг хорогдох газраар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 6 бизнес эрхлэгч болон техникийн мэргэжилтнүүд уг төсөлд хамтарч ажиллаж байгаа аж. Тэд энгийн хорогдох байранд очиж чаддаггүй хүмүүст нэн тохиромжтой хэд хэдэн унтлагын "үүр" гэж бий болгосон нь энэ юм.

Орон гэргүй хүмүүсийг дулаан өвөлжихөд зориулсан "капсулууд" Германы хотод бий болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Капсулууд нь орон гэргүй хүмүүсийг бага боловч тухтай, дулаан орчинд унтуулж, амраах зориулалттай аж. Нэг капсул нь хоёр хүний ​​багтаамжтай бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс дотроос нь түгжиж болно. Энэхүү төсөл нь туршилтын шатанд байгаа боловч цаашид оромжийг илүү сайжруулах гэнэ.

Ulmer Nest багийн гишүүн Флориан анх энэ төслийг хэрхэн эхлүүлэх талаар санаа огт байгаагүй гэж хуваалцав. Тэрбээр “Бид 48 цагийн дотор ямар нэг санаа гаргах ёстой байлаа. Мөн хотын удирдлага бидэнд хорогдох байранд ирж чаддагүй хүмүүсийг өвөл хөлдөхөөс хэргийлэх зүйл хэрэгтэй гэж хэлсэн юм. Бид эндээс л төслөө эхлүүлэхээр шийдсэн"

“Хүсэлтийг Пүрэв гарагийн өглөө 08 цагт хүлээн авсан. Баасан гарагийн шөнө капсулын тухай үндсэн бүтэц буюу хэлбэр, функцыг харуулсан загвар гаргаж чадсан." гэж тэрбээр төслийн эхлэлийн талаар ярьжээ.

Тус баг анхны санаагаа үйлдвэрлэлд бэлэн болгох хүртэл асар олон туршилт хийсэн аж.

Энэ нь зөвхөн яаралтай үед хэрэглэх газар бөгөөд байнгын оршин суух байр болж чадахгүй гэжээ.

“Бид энэ өвөл үүрэндээ унтаж байгаа хүмүүс болон тэднийг шалгадаг нийгмийн ажилтнуудыг мэдээллээр хангахын тулд анхаарч ажилласан. Нэмж дурдахад бид эрчим хүчний хязгаарлагдмал хэрэглээ, чийгшил, температурыг тохиромжтой түвшинд барихын тулд дулааны тал дээр нэлээд цаг хугацаа зарцуулсан. Үүнтэй холбогдуулан бид үүрнүүдийн холболтыг хотын утасгүй сүлжээнд нэгтгэх замаар сайжруулсан" гэж Ulmer Nest багийн гишүүн өндөр технологийн капсулын талаар хуваалцав.

Үүгээр зогсохгүй тус баг цаашид туршиж болох янз бүрийн хувилбарыг тооцоолж байна. Капсулын эх загвар хэдийнээ суурилагдаж эхэлсэн аж. 

Улм хотын иргэд уг төслийг маш эерэг хүлээж авсан аж. “Тэр ч байтугай бидний төсөөлөө ч үгүй зүйлс болсон. Жишээлбэл, хүмүүс энэ капсулд хоноглосон орон гэргүйчүүдэд өглөөний цай өгч байхыг бид харсан. Нэмж дурдахад хотын удирдлагууд уг төслийг дэмжиж, нааштай хүлээж авсан нь бидэнд маш их тус болсон. Хотын хүмүүс талархал илэрхийлэхээр ирдэг (орон гэргүй, энгийн хүмүүс аль аль нь)." гэж Флориан хэлжээ.

126 мянга гаруй оршин суугчтай Улм хотын энэ санаачилга нь бодитой, нийгмийн асуудлыг шийлдвэрлэх боловсронгуй шийдлийн гайхалтай жишээ юм.

Зарим орон гэргүй хүмүүс сэтгэлзүйн шалтгаанаар эсвэл гэрийн тэжээвэр амьтдыг (нохой, муур гэх мэт) хориглодог учраас ердийн хоргодох газарт байрлах дургүй байдаг. Тиймээс энэ капсулыг  хамгийн тохиромжтой сонголт хэмээн үзэх олон хүн байгаа аж. 

Капсул бүрийг гараар угсарч байгаа бөгөөд одоогийн загвар нь анхны загвараас арай өндөр байна. Капсулууд нь нарны зай хураагууртай, ачаа тээш, гэрийн тэжээвэр амьтдын хувьд хангалттай зайтай байх аж. Ариун цэврийн стандартыг харгалзан үзэж, үүрийг ашигласны дараа ариутгал цэвэрлэгээ хийх гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()