Үзэгчдийг дэлгэцэнд "уясан" ээлжит Монгол сериал

2021-02-02, 11:18
8,797

Өнгөрсөн жил “Бүтэн амьдрал” УСК үзэгчдийн дунд нэлээдгүй сенсаци тарьж байсан бол энэ жилийн хувьд “Нийслэл хүүхэн” олон ангит УСК үзэгчдийг байлдан дагуулж, дэлгэцийнх нь өмнө “уяж” чадсан чанартай уран бүтээл болжээ. Юнивишнийн Монгол кино багцад орсон сонирхолтой, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн “Нийслэл хүүхэн” УСК-г үзэхгүй өнгөрч болохгүй шалтгаануудыг уншигч танд сонирхуулъя.

Үзэгчдийг дэлгэцэнд "уясан" ээлжит Монгол сериал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цар тахлын үеийн төгс "найз"

Цар тахлын энэ цаг үед дархлаагаа дэмжих хамгийн зөв аргуудын нэг бол инээд хөөрөөр стрессээ тайлах билээ. Яг үүнд тохирсон, гэр бүлээрээ суугаад үзэхэд таатай, хөнгөн гэгээлэг, хөгжилтэй адал явдлуудаар дүүрэн бүтээл бол “Нийслэл хүүхэн” билээ. Их хотын адтай бүсгүй талын малчны гэрт очсоноор тэдний соёл уламжлал, аж ахуйтай танилцах адал явдал нь хэрхэн хөгтэй, хөгжилтэй өрнөж буйг уг кинонд харуулах юм.

Цар тахлын үеийн төгс "найз"

Үзэж эхлэхэд л зун болохыг хүлээж, "хөдөөгийн сайхан талыг зоримоор" хүслийг танд өгөх болно. Ирж буй урин цагийн хамт таны сэтгэлд дулаан мэдрэмжийг “Нийслэл хүүхэн” өгнө гэдэгт итгэлтэй байна.

2 Хайр татам жүжигчид

"Нийслэл хүүхэн" киноны өнгө төрхийг тодорхойлж, анги бүрийг шимтэн үзэх шалтгаан болсон нэг хүчин зүйл бол чадварлаг жүжигчдийн баг билээ. Бүхий л насныхны хүндлэлийг хүлээсэн, байгаа байдлыг нь харахад л дулаан мэдрэмж төрүүлдэг шилдэг жүжигчдийг үндэсний чанартай контент, телевизийн олон ангит кинонуудаар мэргэшээд байгаа "Orange entertainment", "Nomadia Pictures"-ийн хамт олон сонгон тоглуулжээ.

Киноны гол дүрүүдэд үзэсгэлэнт жүжигчин Б.Мишээл, "37-р точка" киногоороо бидэнд танигдсан Р. Отгонбаяр, авьяаслаг дуучин бөгөөд жүжигчин П.Баярцэнгэл, ард түмний хайртай жүжигчин А.Цэгмэд, Б.Жаргалсайхан нараас гадна С.Лхагвасүрэн С.Өлзийхүү, М.Баярмагнай, Б.Баатархүү, Ц.Ганзориг, Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, Р.Сүхболд зэрэг хошин урлагийн "томчууд" тогложээ. Олон сайхан бүтээлүүдээр сэтгэлд хоногшсон эдгээр олон жүжигчид үзэгч танд инээд хөөрийг бэлэглэж, дулаан мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.

Хайр татам жүжигчид

3 Өнөөгийн залууст нэгийг бодогдуулах утга санаа

Орчин үеийн залуусын хандлагад буй нэгэн асуудал бол хот, хөдөөгийн ялгааг хэт туйлшран авч үзэх, бусдын амьдралын онцлог,  хүмүүжсэн орчны ялгаанд хүндэтгэлгүйгээр хандах явдал юм. Хөдөөнийх гэхээр буруугаар үнэлэх, "орк" хэмээн ялгаварлах асуудал нь бидний нийгэмд улам хуваагдмал байдлыг бий болгох эрсдэлтэй.

"Улаанбаатарт байгаа хүмүүсийн дунд явган яриа байдаг шүү дээ. Чи хөдөөнийх, чи орк гээд л, бие биенээ хазгай муруй хэлдэг. Чухам Улаанбаатарт суугаад байгаа хүмүүс нь орк юмуу, эсвэл хөдөө байдаг нь орк юмуу гэдэг дээр ялгаа харагдах байх. Манай кино хөгжилтэй байдлаар жинхэнэ монгол соёл, ахуй дээрээ амьдарч байгаа жирийн иргэдийг харуулахыг зорьсон" хэмээн тус кинонд гол дүрийг бүтээсэн МУСТА А.Цэгмэд өгүүлжээ.

Яг үүнийг өөрчлөхийн тулд залууст соёл, ухамсрын талаас уран сайхны аргаар зөв үлгэр дуурайлал үзүүлэх шаардлагыг “Нийслэл хүүхэн”-ий бүтээгчид оновчтой олж харж, зөв цагтаа энэхүү бүтээлийг толилуулжээ. Хөдөөний хүн орчин үеийн соёл, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, хотын хүн эртнээс өвлөгдөж ирсэн ёс заншил, монгол ахуйгаа хадгалахад хувь нэмэр оруулахын үнэ цэнийг "Нийслэл хүүхэн" киноноос харж болно.

Өнөөгийн залууст нэгийг бодогдуулах утга санаа

4 Жинхэнэ монгол ахуйн үнэ цэнэ

Сайхан урласан дээл, цагаан идээнээс эхлээд "Нийслэл хүүхэн" кино тэр чигээрээ их хотын стресстэй амьдралд дассан бидэнд жинхэнэ аз жаргал хаана оршдог болохыг сануулах мэт.

Улс үндэстний хувьд хэзээ ч алдаж болохооргүй үнэт зүйлс болох эх хэл мөн эрт үеэс уламжлагдаж ирсэн ахуйн соёл, зан заншлыг хот хөдөөний гэлтгүй хүн бүр авч үлдэх талаар тун чухал сэдвийг энэхүү бүтээл хөнджээ. 

Залуус энэ киног үзээд энгийн мөртлөө тун нарийн ухаан шингэсэн монгол ахуй болон байгаль дэлхийтэйгээ ойр, зогсошгүй хөдөлмөр, хүнлэг сэтгэлийн дунд өсч хүмүүжсэн малчин хүнээс суралцах зүйл олон байгааг ухаарна гэдэгт итгэлтэй байна.

Жинхэнэ монгол ахуйн үнэ цэнэ

5 Монгол нутгийн үзэсгэлэнг бишрүүлэх зураглал

Киноны бүхий л хэсгүүдээс эх орны маань уран зураг шиг байгаль, уудам тэнүүн нутгийн эрх чөлөө таны нүдийг баясгах болно. Монгол кинонуудад ховор харагддаг сайхан зураглал болоод хөгжмийн хослол нь шууд л зун цагийн дурсамжийг авчирч, аялал зугаалганд явах хүслийг төрүүлдэг.

"Нийслэл хүүхэн" киноны зураг авалтыг Тэрэлж голын цаахна байдаг, уул, ус, ургамал ногоо жигдэрсэн, хүний хөлд талхлагдаагүй маш сайхан байгальтай Бумбатын ам гэдэг газар хийжээ. 

"Туул, Тэрэлж голын хөвөөнөө хийгдсэн үнэхээр дурсамжтай 45 хоногийн кино зураг авалт байсан. Нутгийн айлуудтай сайхан танилцаж, бараг ах дүү болсон. Цаг сайхан болохоор зун гэр бүлтэйгээ аялахаар бол Тэрэлж голынхоо хөвөөг бараадаж, айлуудаар орох бодол байна" хэмээн киноны гол дүрийн жүжигчин Р.Сүхболд өгүүлжээ.

Монгол нутгийн үзэсгэлэнг бишрүүлэх зураглал

6 Богино хугацаанд үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж, үдэш бүр дэлгэцийн урд уяж чаддаг цуврал бүтээлүүдийн өрсөлдөөнд монгол кино дутахааргүй байр суурь эзэлж чадахаар болсон гэдгийг бид өнгөрсөн жил "37-р точка", "Бүтэн амьдрал" зэргээс харсан. Тэгвэл энэ жил эдгээр цувралуудын буухиаг "Нийслэл хүүхэн" үргэлжлүүлж, энтертайнмент ертөнц дэх хүмүүсийн ярих сэдвийн тоог нэгээр нэмээд байна. Сошиал орчинд үзэгчдийн дунд энэхүү кинотой холбоотой хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж, "Нийслэл хүүхэн цувралыг үзэгчдийн бүлгэм" гэсэн фэйсбүүк группүүд ч бий болжээ.

Өмнө нь байлдан дагуулсан цөөнгүй монгол цувралуудыг гаргаж байсан NTV телевизээр олон улсын жишгийн дагуу долоо хоногт "Нийслэл хүүхэн"-ий нэг анги цацагдаж байгаа. Гэхдээ энэ хугацааг хүлээхийг хүсээгүй олон үзэгчид Юнивишнийн Монгол багцад түрүүлж орсон ангиудыг үзэж дуусгах болжээ.

Богино хугацаанд үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл

Хөгжилтэй, сургамжтай, гэгээлэг бүхнээр дүүрэн "Нийслэл хүүхэн" ОАУСК-г та бүхэн Юнивишнийн Монгол кино багцаас хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.