"Диваажингийн урилга" - Гадны хүмүүсийг нутагтаа суурьшуулахын тулд мөнгө төлдөг газрууд

2021-08-22, 13:24
6,060

Өсөж төрсөн эх нутгаасаа гарч элгэн садан, төрөл төрөгсдөөсөө холдож, харь оронд амьдрахаар зорин явж буй хүмүүст цоо шинэ ажил алба, амьдрах орон сууц, танихгүй хүмүүсийн хүрээлэл, санхүүгийн баталгаа болох тодорхой хэмжээний хөрөнгө гээд шаардагдах зүйл олон билээ. Тиймээс энэ бүх шаардлагыг хангаж гадаад орныг зорих хүмүүс асар их хэмжээний зориг гаргаж явдаг нь үнэн. Тэгвэл зарим газрууд оршин суугчдынхаа тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гаднаас ирсэн иргэдийг мөнгөөр урамшуулдаг байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээр газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

"Диваажингийн урилга" - Гадны хүмүүсийг нутагтаа суурьшуулахын тулд мөнгө төлдөг газрууд

1 Итали

Италийн гурван өөр газар шинэ оршин суугчдад зориулсан тусгай нөхцлийг санал болгодог. Турин мужийн Локана хотын дарга Жованни Бруно Маттиет шинэ оршин суугчдыг татахын тулд нэгэн арга сэджээ. Тэрээр нутагтаа нүүн ирж буй хүмүүст 9 мянган еврогийн "нэмэлт төлбөр" санал болгож байгаа гэнэ. Гэхдээ энэ мөнгийг нэг удаад биш, харин гурван жилийн хугацаанд хувааж олгох юм байна. 

Италийн засгийн газар мөн Боргомеззавалле хэмээх орхигдсон уулын дунд байдаг тосгон дахь байшингуудыг бараг нэг аяга кофены үнээр худалдаж авахыг санал болгож байгаа юм. Хэн ч хамаагүй эдгээр байшинг ердөө нэг еврогоор худалдаж авах боломжтой боловч худалдан авах гэрээний дагуу хоёр жилийн дотор үүнийг бүрэн шинэчлэх шаардлагатай аж. Энд ирсний дараа хүүхэдтэй болвол танд засгийн газраас 1000 евро өгнө.

Сүүлийнх нь Фоггиа мужийн Кандела хотын засаг захиргааны сонирхолтой бодлого хүмүүсийн сонирхлыг их татдаг. Энд нүүж очсон хүн гэр бүлийн байдлаасаа хамаарч тодорхой хэмжээний мөнгө авах юм байна. Нэг хүнд 800 евро, хосуудад 1200 евро, нэг хүүхэдтэй айл 1500-1800 байж болох бөгөөд 4-5 гишүүнтэй гэр бүл 2 мянган еврогийн төлбөр авах юм байна. Төлбөр хүлээн авах гол нөхцөл нь шинэ оршин суугчийн цалин бөгөөд жилд дор хаяж 7500 евро байх ёстой аж.

Итали

2 Япон

Япон дахь Мишима тосгоны хүн ам нь ердөө 400 орчим хүн бөгөөд бараг бүгдээрээ өндөр настай хүмүүс юм. Тиймээс тус тосгон шинэ оршин суугчдадаа 100,000 иен төлөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эхний гурван жилд 85,000 иений тэтгэлэг өгөх гэнэ. Тосгон дахь байшинг ердөө 23 мянган иенээр худалдаж авах боломжтой. Хэрэв хүүхэдтэй гэр бүл Мишима руу нүүж ирвэл тосгоноос хүүхдийн сургалтын төлбөрийг даах болно. Нэмж дурдахад тосгоны захиргаа энд хүүхэд төрүүлж аж төрөн амьдарч буй гэр бүлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мөн амласан байна.

Мөрөөдлийн мэт хангамжтай энэ тосгонд очиж амьдрах эрх олгох гол шалгуур нь хөдөө аж ахуй, загасны аж ахуйд ажиллах чадвартай залуу гэр бүлүүд байх аж.

Япон

3 Испани

Астуриас мужийн Понга хотын захиргаа шинэ оршин суугчдын нүүж ирэх бараг бүхий л зардлыг даахад бэлэн байгаа гэнэ. Мөн залуу гэр бүл Понгод суурьшсаны дараа хүүхэдтэй болсон тохиолдолд гурван мянган евро авах аж. Хэрвээ та энд нүүж очсон бол Понгад хамггийн багадаа таван жил амьдрах ёстой. Энд харамсалтай нь үзэсгэлэнт байгалиас гадна өөр зугаа гаргах зүйл бараг байдаггүй. 

Испани

4 АНУ

АНУ-ын зарим муж улсын захиргаа цагаачдад нүүж ирсэний төлөө урамшуулал олгодог байна. Жишээлбэл, Мичиган мужид Detroit Challenge хөтөлбөр байдаг бөгөөд үүний дагуу мужийн зүгээс Детройт руу нүүсэн залуу мэргэжилтнүүдэд 2500 ам.доллар олгож ажил, орон байртай болоход нь тусалдаг. Нью-Йорк муж дахь Ниагара хотод 2 жил ажиллаж, амьдарсан бол та 6980 долларын нэмэлт мөнгө авах гэнэ. Мэдээж ингэхийн тулд та залуу мэргэжилтэн байх ёстой. 

Харин Аляска руу нүүж байгаа гэр бүлийн гишүүн тус бүр нь жилийн 800 ам.доллар авдаг байна. Гэхдээ та энэхүү мөнгийг авсан бол тэнд дор хаяж хоёр жил амьдрах хэрэгтэй юм. 

АНУ

5 Грек

Антикитера арал дээр оршин суугчдын ихэнх нь аль хэдийн 70 нас хүрсэн аж. Тиймээс нутгийн захиргаа энд шинэ оршин суугчдыг татах хөтөлбөрийг эхлүүлжээ. Мэдээж ганц бие хүмүүсийг биш, харин дор хаяж гурван хүүхэдтэй гэр бүлийг татах зорилготой. Шинээр ирсэн оршин суугчдад сар бүр гурван жилийн хугацаанд 500 еврогийн тэтгэмж, байшин, газар олгоно. Гэхдээ тэд зүгээр ч нэг хүмүүс биш нарийн боовчин, барилгачин, фермер эсвэл загасчин зэрэг мэргэжил эзэмшсэн нэгэнд л ийм хэмжээний дэмжлэг үзүүлэх гэнэ.

Грек

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()