Дэлхий дахиныг шатарт дурлуулсан жүжигчин Аня Тэйлор Жойгийн тухай 20 баримт

Өөрийн өвөрмөц төрх болоод жүжигчний ур чадвараараа дэлхий нийтэд хурдацтай танигдаж эхэлсэн жүжигчин Аня Тэйлор Жой (Anya Taylor Joy) сүүлийн жилүүдэд томоохон найруулагч нарын анхаарлыг татах болжээ. Ялангуяа шатрын мастерын дүрийг "Queen's Gambit" кинонд маш чадварлагаар бүтээснээр дэлхий даяарх үзэгчид түүний дараагийн бүтээлийг догдлон хүлээх болов. Ингээд та бүхэнд жүжигчин Аня Тэйлор Жойгийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Дэлхий дахиныг шатарт дурлуулсан жүжигчин Аня Тэйлор Жойгийн тухай 20 баримт

  • Аня өнөр өтгөн гэр бүлийн гишүүн (5 ах, эгчтэй) бөгөөд түүний гэрийнхэн охиныг бага байхад нь Аргентинаас Англид нүүж иржээ. Түүний ээж Замбид өссөн, Испани, Их Британид амьдарч байсан бол аав нь Аргентин, Шотланд гаралтай гэнэ. Тиймээс бага наснаасаа тэрбээр Лондон, Буэнос-Айрес хооронд ирж очдог байсан ба түүний төрөлх хэл нь Испани юм.
  • Тэрбээр Англид нүүж ирээд Аргентинийг маш их санадаг байсан тул буцаж явахын тулд англи хэл сурахгүй байхаар шийдэж, гүрийсэн удаатай гэнэ. Гэвч бүх зүйл охины хүссэнээр болоогүйгээр барахгүй, англи хэл сурахгүй л бол хэнтэй ч нөхөрлөж чадахгүйгээ ойлгосноор "Харри Поттер" зохиолтой найзалж эхэлсэн аж. Үүний ачаар Аня ойр зуур англиар ярьж чаддаг болсон ч үе тэнгийнхэнтэйгээ шууд ойлголцоход бэрх байсан гэнэ. 

  • Тейлор-Жой багадаа бүжиглэх дуртай байсан ч үргэлжлүүлэн хичээллээгүй. Харин ахлах сургуульд байхдаа модель болж том төслүүдэд оролцож эхэлсэн байна. Гэвч түүний загвар өмсөгч болох замнал хачирхалтай тохиолдлоор эхэлсэн аж. Тэрээр эхэндээ загварын агентлагийн төлөөлөгчийг гаж донтонтой эндүүрч, айж зугтааж байсан гэнэ. Охин камерын дуранд гайхалтай сайхан харагддаг байсан ч загвар өмсөгч болохыг төдийлөн хүсээгүй байна. 
  • Тэрээр 2014 онд жүжигчин Аллен Лийчтэй танилцаж, түүгээр дамжуулан нэгэн продюсертэй уулзах боломж бүрдэв. Ингэж Аня загварын ертөнцөөс кино урлаг руу шилжсэн байна. Гэхдээ тэр одоо ч Harper's Bazaar, L'Officiel, Dazed зэрэг сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг. 
  • Аня анхны томоохон сонгон шалгаруулалтдаа бүдэрсэн нь "Maleficent" үлгэрийн баатар Анжелина Жолигийн бага залуу насны дүрд тоглох шалгуур байв.

  • Тэрээр "Vampire Academy" цуврал кинонд анхны дүрээ авсан боловч тэр нь жижиг дүр байсан учир охиныг хэн ч анзаараагүй аж. Гэхдээ "Witch" аймшгийн киноны гол дүр түүний алдрын замыг нээж өгсөн юм.
  • Энэ цагаас эхэлж залуу охины тухай хүн бүр ярьж эхлэв. 2016 онд тэрээр хэд хэдэн триллер киноны гол дүрүүдэд тоглосон бол 2017 онд Лондонгийн кино шүүмжлэгчид түүнийг Британийн оны шилдэг залуу жүжигчинд нэр дэвшүүлсэн байна. 

  • "Morgan" кинонд гардаг эрлийз, гэнэн дизайнер, АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгчийн охин, өөдгүй зантай өсвөр настан гээд Аня янз бүрийн дүрд тоглох ёстой байсан боловч шүүмжлэгчид түүний ер бусын тод дүр төрхийг олон хэв маягт хувирахад тохиромжгүй гэж үзсэн аж. 
  • Үнэр нь жүжигчнийг дүрдээ зохицоход тусалдаг гэнэ. Аня бага байхын хараа муутай учир байсан бөгөөд бусад мэдрэхүй нь илүү хөгжжээ. Тэрээр "Morgan" кинонд тоглохдоо дүрдээ орохын тулд хөвөн ноос, шороо үнэртэж байсан тухайгаа хуваалцаж байсан.
  • Анн мөн Viktor & Rolf Flowerbomb-ийн нүүр царай юм.

  • Жүжигчин бүсгүйн кино карьер гайхалтай амжилттай дэвжиж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа гэхэд аймшгийн, триллер болон бусад олон ангит кинонуудад тоглон алдаршсан учир түүнийг "аймшгийн киноны хатан" гэж нэрлэх хүмүүс ч бий.
  • Гэвч Аняг "Queen's Gambit" цувралд дүр бүтээсний дараа дэлхий нийтээр мэддэг болсон байна. Тэрбээр хүмүүсийн уйтгартай гэж үздэг шатрын спортод олон сая хүнийг дурлуулж чадсан билээ. Цуврал гарсны дараа дэлхийн хэмжээнд шатрын борлуулалт нэмэгдэж, шатрын сургалт эрчимтэй хөгжиж байгаа.
  • Жүжигчин өөрөө өмнө нь шатрын талаар ямар ч ойлголтгүй байсан ч их мастер Брюс Пандолфинигийн өгсөн зөвлөгөөний тусламжтай уг оюуны спортод дурлах болсон аж.

  • Жүжигчин дөнгөж 24 настай учраас цаашид түүнийг илүү том төслүүд хүлээж байгаа гэдэг нь мэдээж. Одоогийн байдлаар тэрбээр "Mad" киноны үргэлжлэлийн гол дүрд тоглох нь батлагдаад байгаа билээ.
  • Тэрбээр мөн Исландын викингүүдийн тухай "The Northman" хэмээх түүхэн кинонд тоглохоор болжээ.

  • Жүжигчин өөрийн Instagram-ыг идэвхтэй хөтөлдөг боловч түүний хувийн амьдралын талаар олж мэдэх бараг боломжгүй. Жүжигчин Оуэн Маккенна, гэрэл зурагчин Бен Сийд нартай холбоотой гэсэн цуу яриа гарч байсан ч эдгээр нь ямар ч баталгаагүй юм.
  • Гэхдээ жүжигчин өөрийн сонирхлоо нуудаггүй. Тэрээр "Emma" киноны зураг авалтын үеэр интерьер дизайнд дуртай гэдгээ олж мэдсэн гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()