Африкийн "архи уултын тэмцээн"-ий аварга болсон 11 настай хүү нас баржээ

2020-09-18, 15:21
23,623

Африкийн Малави улсын Мзимба хотод уламжлал болгон зохион байгуулагддаг "Хэн хамгийн сайн уух вэ?" тэмцээнд 11 настай нэгэн хүү оролцон ялсан ч дараа нь нас барсан харамсалтай хэрэг гарсан байна

Африкийн "архи уултын тэмцээн"-ий аварга болсон 11 настай хүү нас баржээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нутгийн хэвлэлд мэдээлснээр тэрхүү жаал түрүү жилийн тэмцээнд мөн ялсан бөгөөд энэ жил ч аваргаа хамгаалж чадсан байна. 

Хамгийн удаан тэсч чадахын төлөө өрсөлддөг уг тэмцээн нь 14-с доош, 21-с доош, насанд хүрэгчдийн гэсэн ангилалтай аж. Ялагч нь 20 мянган малави квача буюу 50 мянга гаруй төгрөгөөр шагнуулна. 

Аварга маань нутгийнхны нэрдэг "качасу" хэмээх архинаас 5 лонхыг хоосолсон боловч финалын үеэр ухаан алдаж, улмаар нас баржээ.

Тэмцээний бүх оролцогчид бүртгэлийн хураамж болох 1000 квача төлөхийн зэрэгцээ өмнө нь заавал юм идсэн байх хэрэгтэй байдаг аж. "Тэр яаж уухыг мэддэг байсан. Даанч тэмцээний өмнө юу ч идээгүй байснаасаа болж нас барсан" хэмээн нэгэн оролцогч хөвгүүн ярьжээ.

Энэ явдлын дараа тус улсын хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан Шанкс Нкхата гар аргаар архи нэрэхийг хориглуулахаар эрх баригчдад хандсан болохоо мэдэгджээ. Талийгаач хүү сургуульд явдаг байсан ч коронавирусын хөл хорионы улмаас байнга архи ууж, донтсон байсныг тэрээр мөн ярьсан байна.

"Качасу" хэмээх нэрмэл нь Африкийн олон орны уламжлалт хатуу ундаа юм. Ихэвчлэн эрдэнэ шишийг исгэж хийдэг ч арвай, гадилын хальс болон бусад жимсээр хийж ч болдог байна. COVID-19-ийн үеэр уг архины хэрэглээ Африкт эрс нэмэгдсэний сацуу гол ариутгагч бодисын үүрэг гүйцэтгэж байжээ.

Эх сурвалж: Daily Voice

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()