Дэлхийн хамгийн шилдэг 10 тусгай хүчин

Тулаант, адал явдалт кинонд гардагчлан цэргийн тусгай хүчнийхэн үнэхээр гайхалтай чадвартай, сүпер байж чаддаг болов уу? Энэ талаар бид танд танилцуулах гэж байна. Улс орон бүр өөрийн цэрэг, армид тусгай хүчинтэй байдаг. Тэд улс үндэстнийхээ эдийн засаг, улс төрийн тайван байдлыг сахин хамгаалах, нөгөө талаар цэргийн тусгайлсан чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулна. Хамгийн анхны тусгай хүчин Дэлхийн II дайны үед Германы Бранденбурт байгуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл энэ түүх хэрхэн үргэлжилж, өдгөө дэлхийд аль улсын тусгай хүчин шилдэгт тооцогддогийг хамтдаа сонирхоцгооё.

Дэлхийн хамгийн шилдэг 10 тусгай хүчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 GSG-9 - Герман

GSG-9 нь Германы цагдаагийн холбооны тусгай үүргийг гүйцэтгэгч. Терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 1973 онд албан ёсоор байгуулагдсан.

Өдгөө хүн барьцаалах, алан хядах ажиллагаа, хүүхэд барьцаалах гэмт хэрэг болон эдийн засгийн гэмт хэргийн эсрэг үйл ажиллагааг явуулдаг. Зарим үед онцгой байрлалыг хамгаалах, оргодол, гэмт хэрэгтнийг мөрдөж илрүүлэх, мэргэн буучдын ажиллагаа зэргийг явуулдаг байна. Маш өндөр зохион байгуулалт дор, нарийн арга, тактикыг боловсруулж чаддагаараа тус хүчин онцгой. 1972-2003 он хүртэл тус тусгай хүчин 1500 гаруй даалгаврыг гардан гүйцэтгэжээ.

GSG-9 - Герман

9 Дельта хүчин - АНУ

Анхны Дельта тусгай хүчин 1997 онд болсон хэд хэдэн зохион байгуулалттай алан хядах ажиллагааны дараа албан ёсоор байгуулагджээ. Энэхүү тусгай хүчин нь АНУ-ын хамгийн чадварлаг тусгай хүчин гэж хэлж болно.

Британийн 22 дуаар агаарын тусгай хүчнийг байгуулагдахад түүн шиг хүчин АНУ-д хэрэгтэй гэж үзэх болсон байна. Тиймээс ч уг хүчин байгуулагдсан цагаасаа эхлэн онцгой үүрэг даалгаврыг хүлээх болжээ. Тэд терроризмын эсрэг нууц ажиллагаа, шууд дайралт, үндэсний хэмжээний нууц даалгавар зэрэг олон янзын ажиллагааг гардан гүйцэтгэдэг. Үүгээр хязгаарлагдахгүй  аврах, довтлох даалгаврыг ч гүйцэтгэнэ.

Дельта хүчин - АНУ

8 SSG - Пакистан

Пакистаны "Тусгай ажиллагааны баг"-ийг нутгийнхан “Хар өрөвтас” гэдэг нэрээр нь сайн мэднэ. Энэ нь тэдний өмсдөг малгайтай холбоотой гарсан нэршил юм. Уг хүчин 1956 онд байгуулагдахдаа АНУ, Английн тусгай хүчний хэв шинжтэй байсан. Бэлтгэлийн хувьд 12 цагт 58 орчим км марш, 50 минутад найман км гүйлт тогтмол хийнэ.

SSG дэлхийн шилдэг тусгай хүчинд зүй ёсоор багтаж чадсан нь тэдний эр зоригтой холбоотой. ОХУ-ын Ерөнхийлөгч нэгэнтээ “Пакистаны тусгай хүчин, ОХУ-ын зэр зэвсэг хамтдаа дэлхийг байлдан дагуулж болох юм. Учир нь тэдэнд хэнд ч байхгүй эр зориг бий” гэж хэлсэн удаатай. Тус хүчин мөргөлдөөнд оролцож, тусгай ажиллагаа, алан хядлагын эсрэг  ажиллагаа, гэнэтийн тулгаралт, шууд дайралт, орон нутгийн аврах ажиллагаа зэргийг гүйцэтгэдэг. Сүүлд тэд терроризмын эсрэг ажиллагааг Пакистанд явуулж Исламын хэт даврагч бүлгийн тулгаралтад оролцжээ.

SSG - Пакистан

7 Испаний Тусгай ажиллагааны баг

Тус улсын тусгай ажиллагааны баг нь (Unidad de Operaciones Especiales) дэлхийн шилдэгт тооцогдох бас нэгэн тусгай хүчин юм. 2009 оноос хойш энэхүү хүчнийг тэнгисийн тусгай хүчин гэдгээр нь мэддэг болсон.

Далай тэнгист аврах үйл ажиллагаа явуулдаг энэхүү хүчнийг 1952 онд газар уснаа явагч үйлдвэрлэгч компани үүсгэн байгуулж, өдгөө цэрэг, дайны шилдэг хүчин болон төлөвшүүлжээ.

Испаний Тусгай ажиллагааны баг

6 Альфа баг - ОХУ

Альфа баг нь мөн л дэлхийн шилдэгт орох тусгай хүчин. Терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэйгээр хуучин ЗХУ-ын үед буюу 1974 онд байгуулагджээ. Хэдийгээр энэхүү тусгай хүчиний үйл ажиллагааны талаарх мэдээлэл элбэг биш боловч орчин үед ОХУ-ын Дотоодыг хамгаалах яамнаас чиглэл авч үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бий. Тэд нэг талаар цагдаагийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хагас цэрэгжилтийн байдалд нууц ажиллагааг дотооддоо болон олон улсад гүйцэтгэдэг.

Альфа баг - ОХУ

5 GIGN - Франц

Францын Үндэсний хараат бус цагдаагийн хүчин буюу GIGN нь байнгын бэлтгэлтэй 200 хүнээс бүрдсэн онцгой нөхцөлд ажиллах чиг үүрэгтэй хүчин. Тэд Франц болон дэлхийн өнцөг булан бүрт терроризмын, хүн барьцаалах гэмт хэргийн эсрэг өндөр эрсдэлтэй ажиллагааг гардан явуулна.

Үүний нэг нь 1971 оны Олимпын наадмын үеэр Мюнхенд гарсан алан хядах ажиллагаа. Энэ үеэр тус GIGN-ийхэн аврах ажиллагааны байнгын хүч болж аюулын үед ажиллагааг гүйцэтгэж байв. Энэ ч утгаараа тэд алан хядах ажиллагаа, хүн барьцаалах гэмт хэргийн үед маш хурдтай сөрөг арга хэмжээг авч чадсан гэдгээрээ алдаршсан. Өгдөө тус тусгай хүчнийхэн томоохон хэмжээний эрж хайх, аврах ажиллагаа, хамгаалах даалгавруудыг гүйцэтгэдэг байна.

GIGN - Франц

4 "Саерэт Маткал" - Израиль

Дэлхийн цэрэг арми, тэр дундаа тусгай хүчний талаар ярьж байгаа бол тэднийг орхиж болохгүй. Тэд маш нууц даалгаврыг гүйцэтгэх бөгөөд зарим тохиолдолд дайсны галын шугамд ч ажиллагааг явуулдаг. Мөн тэд терроризмын эсрэг ажиллагаа, хүн хулгайлах гэмт хэрэг дээр ажилладаг. Израилийн хил дээр ч эрсдэл өндөр ажиллааг явуулжээ. Английн армийн тусгай хүчний дараа эрэмбэлэгдэх тус хүчин “Хэн зоригтой байна, түүнд ялалт ирнэ” гэсэн уриатай.

"Саерэт Маткал" - Израиль

3 SAS - Их Британи

Их Британийн агаарын тусгай хүчнийг олон улсад SAS хэмээх товчилсон нэрээр нь мэднэ. Тэд маш сайн бэлтгэгдсэн дэлхийн хамгийн элит хүчнүүдийн нэг.  Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1941 онд бусад тусгай хүчнүүдийн нэгэн адилаар байгуулагджээ. 1947 онд армийн шинэчлэл явагдахад бүтцийн өөрчлөлт хийж 21 дүгээр батальон, Агаарын тусгай хүчний цэргийн хороо болж хоёр салсан байдаг.

1980 онд Лондон дахь Ираны Элчин сайдын яам бүслэлтэд ороход тус алба аврах ажиллагааг амжилттай явуулжээ. Одоо тус тусгай хүчин энхийн цагт терроризмийн эсрэг үйл ажиллагаанаас сэргийлэх, дайны үед тусгай үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэйгээр өөрийн газар нутагт байнгын бэлтгэл сургуулилттай байдаг аж.

SAS - Их Британи

2 SBS (Тэнгисийн тусгай хүчин) - Их Британи

Энэ тусгай хүчинг АНУ-ын Тэнгисийн цэргийн SEAL-тай адилтгаж болох юм. Тус тусгай хүчинд тэсвэр тэвчээрийн хүнд шалгуурыг тавьж ширэнгэн ой, аадар бороон дунд ч бэлтгэл сургуулилтыг хийлгэдэг. Тэдний сонгож оролцсон ажиллагаа санаанд багтамгүй хүнд хэцүү байдаг.

Тэд тусгай гардан тулаан, хэрхэн амьд гарах, аврах, эрэн хайх ажиллагааг хэрхэн амжилттай гүйцэтгэх талаар маш өндөр зэрэглэлд бэлтгэгдсэн. Амь насаараа дэнчин тавихад хүртэл бэлэн болсон байдаг хэмээн зарим хүмүүс үздэг.

SBS (Тэнгисийн тусгай хүчин) - Их Британи

1 Navy SEAL - АНУ

Америкийн тэнгисийн цэргийн SEAL нь маргаангүй хамгийн шилдэг тусгай хүчин. 1962 онд газар, ус, агаарын алинд ч ажиллагаа гүйцэтгэх чадварт нэгэн зэрэг сургахаар энэхүү хүчнийг байгуулжээ. Тэд хэдэн жилээр бэлтгэл сургуулалтыг хийнэ. Үр дүнд 11 хүний 9 нь хэцүү бэрхийг давж энэ албанд тэнцдэг. Гадны улс орны олон цэрэг, армийнхан тэднээс үлгэр жишээ авдаг гэхэд болно. Тэднийг дэлхийн  II дайнд гүйцэтгэсэн үүргээр нь хүмүүс өнөөдөр маш сайн мэднэ. Мөн Ветьнамын дайны турш тэдний нэр алдар бадарч байлаа. Энэхүү нэр алдар, онцгой чадварыг өнөөдөр та бид Ирак болон Афгинистанд болж буй дайны үйл явцаас харж болно. Түүнчлэн SEAL-ийнхан Пакистанд тусгай үүрэг гүйцэтгэж цуутай алан хядагч Осама Бин Ладенг олж устгасан билээ. Дан эрчүүдээс бүрдэх бөгөөд энэхүү тусгай хүчинд АНУ-ын шилдгүүд цуглардаг аж.

Navy SEAL - АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()