Ажил хэргийн дэг журмын үндсэн дүрмүүд

2013-04-17, 00:25
34,806

Дэг журам хэмээх нэртэй хууль дүрмүүдийн эмхтгэл нь ажил хэргийн орчинд мөн түүнчлэн язгууртнуудын амьдралд ч байдаг. Энэ нь нэг ёсондоо ажил хэрэгч хүмүүсийн ертөнцөд нэвтрэх үнэмлэх, бизнесийн орчин дахь харилцааны шалгах хэмжүүр ажээ. Бизнесийн дэг журмыг мэдэхгүй эсвэл мөрдөхгүй байх нь үргэлж маргааны бай болдог төдийгүй хэлэлцээрийг амжилттай хийх, компаниа урагшлуулах, бүтээгдхүүнээ зах зээл дээр гаргах, албан тушаал ахихад саад болдог байна. Хүнийг ажил хэрэг, зан байдал, ажил хэргийн орчинд сайн харилцааг үүсгэх чадвараар нь дүгнэдэг билээ.

Ажил хэргийн дэг журмын үндсэн дүрмүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цаг хугацаа бол мөнгө
Нягт нямбай байдал, хүний цагийг хүндэтгэх, цагийн менежментийн үндэсийг сайн эзэмших нь ажил хэргийн ертөнцийн үндэсийн үндэс болдог. Хүмүүсийн анхаарлыг өөртөө татдаг, гэрээг гойд сайн хийдэг, мэргэжлийн чадварлаг ажилтан байж болно, гэвч байнга хоцорч, бусдын цагнаас хумслах, аливааг хүлээн цаг алдах, ажил хэрэгтэй холбоогүй дэмий хоосон хов жив ярих нь байж боломгүй зүйл юм.



Хувцаслах дэг журмыг баримтлах
Ажил хэрэгч хувцас, нямбай үсний засалт, зөв сонгосон аксессуар: хүнийг гаднаас нь хараад л тухайн хүний талаар амархан дүгнэлт өгч болох юм. Хүний гадаад байдал тэр хүний нийгэмд эзлэх байр суурь, статусыг тодорхойлдог төдийгүй зан байдал, дотоод ертөнцийн талаар ч түүний үгнээс илүү ихийг хэлж өгдөг. Зөвхөн үг төдийгүй хувцас, үс засалт, гоёлын өчүүхэн зүйл ч мэдээлэл өгдөг.

Олонхи компанууд худалдаалах урлаг номондоо хувцаслах дэг журмыг тусад нь бүлэг болгон авч үзсэн байдаг. Хэрвээ үйлдвэр эсвэл байгууллага нь ажилтныхаа гадаад байдалд нарийн стандарт барьдаггүй бол ажил хэргийн ертөнцөд нийтээр дагадаг хэв хэмжээ дүрмийг баримтлах хэрэгтэй.



Ажлын ширээ дотоод ертөнцийн толь юм
Ажлын ширээн дээрх эмх цэгцтэй байдал нь толгой доторх эмх цэгц юм. Энэ алтан үсгээр бичигдсэн хуучны үнэн үгийг дурын ажлын өрөөний хаалган дээр сийлэх нь зүйтэй. Ажилтнуудын хэн нь яаж ажиллаж байгааг мэдэхийг хүсвэл тэдний ажлын ширээг нь харчихад л болно.



Зөв сайхан яриа, албан бичгийн хэв маяг
Гадаад байдал хүний талаар олон юм өгүүлдэгч, түүний харьцах чадвар ярилцагчийнхаа бодлыг өөрчлөн тэрээр ямар хувцастай байсныг мартахад хүргэдэг. “Усгүй”, “уянгын гажилтгүй” юмны голыг нь олсон зөв бүтэцтэй ажил хэргийн яриа бол ажил хэрэгч хүний чадвар юм. Паразит, оршил үг хэрэглэх, нэг үгийг олон удаа давтах, маяглах, хоолойны өнгөө өөрчлөх, бусдыг элэглэх зэрэг нь ажил хэргийн ертөнцөд цээртэй зүйл юм.

Зөв сайхан ярьж сурсаны дараа ажил хэргийн захидал бичиж сурах, цаасан дээр бодол санаагаа буулгахад хэцүү биш болно.



Ярилцагч, хамтрагч, түншээ хүндлэх нь
Хар амиа бодсон, зөвхөн өөрийгөө, өөрийнхөө ашиг орлогийг боддог хүнийг ажил хэргийн ертөнцөд ч, түүний хувийн компанид ч хүндэлдэггүй билээ. Ажлын цаг дуусах гэж байхад эсвэл үдийн хоолны өмнө өөрт нь хандсан түншийнхээ өмнө хаалгаа тас хийтэл хаасан конторын албан хаагч, хамт ажилладаг хүмүүсийнхээ өрөөнд утсаар чанга ярих ажилтан, өөрийн ажилтнуудаа сонсох чадваргүй удирдагч, ойр орчмын хүмүүстэйгээ харьцахдаа хатуу үг хэллэг хэрэглэдэг захирал. Энэ бүхэн бизнесийн дэг журмыг эзэмшээгүй, бусдыг сонсож, ойлгох, үүссэн асуудлыг шийдэхэд нь туслах чадваргүй хүмүүсийн дүр зураг билээ. Бусдын саналыг хүндэтгэх чадвар нь ажил хэргийн дэг журмын чухал үзүүлэлт билээ.



Наймааны нууцыг чандлах
Бараг бүх компанид задруулж болохгүй нууц мэдээлэл байдаг. 1941 онд зураач Нина Ватолинагийн зурсан “Битгий чалч!” нэртэй хуучин зурагт хуудас өнөөдөр олон орчин үеийн үйлдвэр, байгууллагуудын интерьерт яг тохирч байна.
 
Удирдагч бүр ажилтнуудынхаа ажлын эхний өдрөөс л наймааны нууцыг задруулахгүй байх тухай тушаал гаргаж, тэдэнд танилцуулан нийт хамт олны гарын үсгийг зуруулж авах нь зүйтэй. Иймэрхүү алхам компаний мэдээлэлийн нууцыг хадгалах асуудлыг 100 хувь шийдэж чадахгүй ч  ажил хэргийн дэг журмын энэ дүрэм нь ёс зүйгүй ажилтнуудыг илрүүлэхэд дэм болж болох юм.



Ажил дээрээ ажиллах!
Хэрвээ офисын болон үйлдвэрийн ихэнхи ажилтнуудын ажлын өдрийн зургийг авбал нилээд сэтгэл зовмоор дүр зураг гарах болов уу. Ажлын цагийн 80 хувь нь хов жив ярих, тамхи татах, цай уух, интернетэд орох, хувийн ажил хэргээ шийдэх зэрэгт зарцуулагдаж, дөнгөж 20 хувь нь цалин авдаг ажилдаа зарцуулж байна.



Сонсох чадвар
Байгалиас заяасан ховор авьяас бол бусдыг сонсож, ойлгох чадвар ажээ. Бизнест энэ авьяас нь сая саяыг авчирдаг бөгөөд сонсгол бол мөнгө гэдэг үг ч байдаг. Үйлчлүүлэгч, бизнесийн хамтрагч, ажилтан бүр түүнд юу хэрэгтэй, юу түүнийг зовоож байгаа, юунд ямар тусламж хэрэгтэй байгаагаа заавал ярьдаг. Ийм үед зөвхөн түүнийг сонсож, хариу санал тавьж чаддаг байх нь хамгийн чухал. Ажил хэргийн ертөнцөд энэ чадвар нь бас цаг хугацааг хуримтлуулж болдоггүй учир мөнгөнөөс үнэтэй цагийг хайрлахад тусалдаг билээ.



Утсаар ярих дүрэм
Ажил хэргийн харилцаа утсаар ярихгүйгээр бүтэх боломжгүй юм. Энэ тохиолдолд ёс зүй нь хурдан шуурхай харьцах, ёс төртэй ярихад тусалдаг. Ихэнхи бизнесийн хамтрагчид, үйлчлүүлэгчид нь утасны яриа болон ажилтнуудын утсаар өгч буй хариугаар тухайн компанийг дүгнэдэг байна.
 
Ярилцагчдаа зайлшгүй тавих асуултуудаа бэлдэх, ярианд шаардлагатай байж болох цаг хугацаа, нэр, он сар, өдрийг тодруулах зэргээр утсаар ярих яриагаа эртнээс бэлдэх хэрэгтэй.



Интернетийн сүлжээгээр харилцах дүрэм
Интернетгүйгээр өнөөдөр нэг ч байгууллага оршин тогнож чадахгүй болжээ. Электрон шуудангаар харилцах, ажил хэргийн гэрээ баримтыг тайлбарлах, компаний сайт дээр үйлчлүүлэгчдын хүсэлт болон захиалгыг хариулах чадвар нь ажилтны ажил хэргийн түвшинг харуулдаг байна.
 
Хандаж бичсэн захиа бүр нэр бичсэн, хувийн байх ёстой. Захиаг гүйцэтгэж байгаа хүний нэрийн өмнөөс бичигдсэн байх, компаний нэр, шуудангын хаяг, утас, сайтын хаяг, байгууллагын цагийн хуваарь зэрэг мэдээлэлүүд өгөдсөн байх ёстой.



Ажил хэргийн хэлэлцээр
Ажил хэргийн дэг журмын чухал дүрмүүдийн нэг нь хэлэлцээрийг алдаа мадаггүй хийх, түүнийгээ тодорхой үр дүнд хүргэх чадвар юм. Хэлэлцээрийг өндөр түвшинд явуулахын тулд хэлэлцээр эхлэхээс өмнө тодорхой зорилго тавьж, нарийн төлөвлөгөө зохион, хоёр талын аль алинд нь тохиромжтой цаг болон газрыг сонгох хэрэгтэй.
 
Хэлэлцээрийн эхний шатанд итгэлтэй байдлыг бий болгож, ярилцагчынхаа анхаарлыг өөртөө татах хэрэгтэй. Ярилцах үедээ хэлэлцээрийн явцын дараалалыг өөртөө тэмдэглэж, төлөвлөсөн зорилгондоо хүрсний дараа хэлэлцээрээ шууд дуусгах нь зүйтэй. Хэлэлцээрийн үр дүн бүрийг тэмдэглэж анализ хийсэн байх ёстой.



Дарга ажилтаны хоорондох харилцаа
Удирдагч ажил хэргийн дүрэм журам ёсоор ажилтан бүртэйгээ адил тэнцүү хандах ёстой бөгөөд энэ үедээ ухаалгаар зай барих нь зүйтэй. Ажилтандаа сануулга өгөхдөө нүүр нүүрээ харж байгаад өгөх хэрэгтэй бөгөөд олны нүдэн дээр “үгээр зодох” гэж байгаа бол ажилтан нь даргынхаа донгодолтонд хариу үзүүлэхгүй байхаар зохион байгуулах нь зохистой.

Дарга нь тушаал болон амаар даалгавраа тодорхой бодитой өгч эргээд хариу авдаг, явцыг хянадаг, гүйцэтгэлийн үр дүнд анализ хийдэг байх хэрэгтэй.

Ажилтан удирдагчынхаа өгсөн тушаал захирамжыг биелүүлэх ёстой бөгөөд энэ үед өөрийн бодол санаагаа илэрхийлэх, аливаа асуудлыг шийдвэрлэх талаар зөвөлгөө өгөх эрхтэй билээ.



Хамт олон доторх ажилтнуудын харилцаа
Хамт олны доторх бичил уур амьсгал компаний ажилтнуудын дунд ямар харилцаа бүрэлдсэнээс ихээхэн  хамаардаг байна. Адил тэгш, хүндэтгэсэн, сайхан харилцаа нь эрүүл хамт олны үндэс юм. Хэрвээ албан хаагчдын хэн нэг нь алдаа гаргах юм бол хамт ажиллагсад нь түүнийг шоолох биш, харин ажлын дутагдлыг нь засаж залруулж, өөрсдийн тусламжаа санал болгодог байх нь чухал юм.



Ажил хэргийн дохио зангаа
Бизнесийн дэг журмын энэ хэсэг нь өнгөт зурагаар харуулсан хэдэн ч боть болох боломжтой. Дохио зангаа, ааш маяг, нүүрний хөдөлгөөн нь тухайн хүний үгнээс илүү ихийг хэлж болох юм. Ажлаа хийж байхдаа ажилтан үлбэгэр ноомой удаан биш идэвхтэй байх ёстой. Алхаа нь итгэлтэй, гэхдээ гараа хаялж, том том алхахыг сайшаахгүй. Цэх байдал, итгэлтэй харц, илүү дутуу үйлдэл хөдөлгөөн хийхгүй байх зэрэг нь ажил хэрэгч хүний шинж билээ.
 
Гар барих нь ажил хэргийн орчинд зөвшөөрөгдсөн ярилцагчдаа хүрч болдог ганц дохио юм. Мөрөн дээр нь алгадах, халуунаар тэврэх, үнсэх зэрэг бусад нөхөр ёсны дохионууд нь зөвхөн маш дотно хамтрагч болон төрөл саднуудын дунд байж болох юм. Гар барих үед гар чийгтэй эсвэл хүйтэн байх ёсгүй. Ярилцагчынхаа өгсөн гарыг удаан сэгсрэх эсвэл хүчтэй атгахыг зөвшөөрдөггүй.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()