Залуу бүсгүйчүүд яагаад өөрөөсөө ах хүнийг сонирхдог вэ?

2016-04-12, 08:43
18,688

Нас тогтсон эр болон залуухан бүсгүй хоёрын харилцаа. Эвгүй сонсогдож байгаа биз?... Зарим нэгнийх нь хувьд бүр доромжлол байж ч магадгүй юм. Дурлалт хосуудын хоорондох насны зөрүү хөндлөнгийн зүгээс сөрөг хандлагыг ихэвчлэн дагуулж байдаг. Ийм харилцаанд эрэгтэй нь араатан, эмэгтэй нь золиос мэт харагддаг ажээ. Гэвч судалгаагаар бүсгүйчүүд ямар шалтгааны улмаас ахимаг насны эрчүүд сонирхдог тухай мэдээллийг бид та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Залуу бүсгүйчүүд яагаад өөрөөсөө ах хүнийг сонирхдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд зан байдлын хувьд төлөвшсөн

Төлөвшил гэдэг бол дур булаам чанарын нэг. Олонх залуу эрчүүд өөртөө итгэх итгэл, хариуцлага хүлээх чадвар, тогтсон үзэл бодлын давуу тал, жинхэнэ мөн чанарыг тэр бүр ойлгож амжаагүй байдаг. Энэ бүхэн зөвхөн гадаад байдал, төрх төдийгүй дотоод мөн чанараар илрэн гардаг байна. Өөртөө итгэлтэй эрийг байнга итгэл, эрч хүчээр “тэжээх” шаардлагагүй. Хувь хүний төлөвшил өдөр тутмын амьдралдаа биеэ хэрхэн авч явж буй байдал, саад бэрхшээл тохиолдох үеийн хандлага, ирээдүйдээ ямар зорилго тавьж, түүндээ хүрэхээр хэрхэн тэмүүлж буй гэх мэт зүйлс бүсгүйчүүдийн сэтгэлийг татдаг гэнэ.

Тэд зан байдлын хувьд төлөвшсөн

2 Тэд урт удаан харилцааг хүсэмжилдэг

Ахимаг насны эрчүүд ихэвчлэн удаан хугацааны жинхэнэ харилцааг хүсэмжилдэг. Магадгүй, хэргийн учир нь тэд өөрсдийг нь хаяад явчихгүй, араар нь тавихгүй байх тийм итгэлтэй харилцааг эрэлхийлдэг. Ялангуяа өмнө нь ийм асуудалтай учирч байсан гашуун туршлагатай бол. Урт хугацааны харилцаа мөн эсэх нь тодорхойлох боломжгүй ч нас тогтсон эрчүүд үүнийг хэн хүнээс илүү сайн мэдэрдэг байна. Залуу хархүү нар заримдаа хариуцлага хүлээх дургүй, эсрэг хүйстний харилцаанаас ердөө зугаа цэнгэл, таашаалыг хүлээж байдаг бол харамсалтай нь аль ч насны эмэгтэй хүн энэ талаар үргэлж эсрэг байр суурьтай ажээ. Тэдний урт удаан харилцаа хүсэх нь нас тогтсон эрчүүдийнхтэй тохирдог байна. 

Тэд урт удаан харилцааг хүсэмжилдэг

3 Тэд боловсон зантай

Нас тогтож яваа эрчүүд эмэгтэй хүний сэтгэлийг хэрхэн байлдан дагуулахаа мэддэг. Тэд энгийн үедээ ч эмэгтэйчүүдтэй жинхэнэ жентльмен шиг харьцдаг бөгөөд эсрэг хүйстнээсээ анхны болзоон дээрээ сексийн харилцааг хүсэн хүлээдэггүй байна. "Жентльмен" зан чанар бол нас тогтсон эрчүүдийг илүүд үзэх бүсгүйчүүдийн гал шалтгаан ажээ. Тэдэнд өөрийгөө хаана ч, хэзээ ч нэр төртэйгээр авч яваа хэн нэгэн хэрэгтэй болохоос биш эмгэнэлт жүжиг хамтдаа тоглох залуу биш юм.

Тэд боловсон зантай

4 Тэд эмэгтэй хүнийг хүндэлдэг

Эрэгтэй хүн дагуулж яваа бүсгүйдээ хаалга онгойлгож өгөх, хоолонд даах зэрэг нь бүсгүйгээ хэрхэн үнэлж байгааг харуулж буй хэлбэр юм. Залуу эрчүүдэд сануулахад эмэгтэй хүний өмнөөс хаалга нээж өгнө гэдэг бол сексийн төлөө төлж буй үйлдэл биш. Харин энэ бол ямар нэгэн далд санаа агуулалгүйгээр хүндэлж, биширч байгаагийн илэрхийлэл ажээ. Харин нас тогтсон эрчүүд үүнийг мэддэг байна. 

Тэд эмэгтэй хүнийг хүндэлдэг

5 Тэднийг “том болохыг” хүлээх шаардлагагүй

Үе тэнгийн бүсгүй, залуу хоёр байлаа гэхэд залуу нь бүсгүйгээсээ сэтгэл зүйн хувьд хожуу төлөвшдөг гэдэг нь нотлогджээ. Тиймээс өсвөр наснаасаа салаагүй байгаа найз залуугаа “хүлээхийг” хүсэхгүй байгаа бүсгүйгийн буруу биш юм. Харин нас тогтсон эрчүүд бол энэ үе шатнаас аль хэдийн эргэлт буцалтгүйгээр гарсан хүмүүс байдаг. Ижил түвшинд сэтгэн бодох нь харилцааны маш чухал хэсэг билээ. Иймээс хэрэв танд скейтээр гулгах, зугаа цэнгүүн ид хөөцөлддөг насан дээрээ яваа болон асуудалд нухацтай хандаж, юу хийж байгаагаа мэддэг залуу хоёроос сонголт хийх шаардлага тулгарвал ... Сонголт ойлгомжтой ...

Тэднийг “том болохыг” хүлээх шаардлагагүй

6 Тэд бол найдвартай хамгаалагч

Өөрөөсөө ах насны эртэй хамт байна гэдэг “найдвартай ар талтай” мэт өөрийгөө мэдэрнэ гэсэн үг ажээ. Насаар ахимаг эр хүн бүсгүйгээ үргэлж хамгаалж, дэмжих бөгөөд хамт байхдаа түүнгүйгээр юу ч хийж чадахгүй эмзэгхэн эмэгтэй гэдгээ мэдрэх болно. Өөртэйгөө чацуу эр хүний дэргэд бүсгүй хүн дээрх байдлыг мэдэрч болох ч нас тогтсон эрчүүдийн дэргэд энэ мэдрэмж улам илүү байдаг байна. Эцсийн эцэст эмэгтэй хүн бүр өөрийг нь хайрлаж, хамгаалж, хүндэтгэх тийм л эр хүнийг дэргэдээ байгаасай гэж хүсдэг билээ.

Тэд бол найдвартай хамгаалагч

7 Тэд амьдралд хөлөө олсон

Өөрөөсөө ах эртэй хайр сэтгэлийн холбоотой болсон эмэгтэйд бий болох бас нэг давуу тал бол эрэгтэйнх нь амьдралд хандах хандлага, олж авсан мэдлэг, туршлага юм. Зарим бүсгүйчүүд өмнөө тавьсан зорилгогүй, үүрэг хариуцлагагүй эрчүүдийг тэвчиж чаддаггүй байна. Эр хүн ямар ч амбицгүй байх, хийж буй ажлынх нь хөлс бүсгүйгээ тэжээх нь битгий хэл өөртөө ч хүрэлцдэггүй бол гунигтай шүү дээ.  Харин амьдралаас юу хүсч байгаагаа мэддэг эртэй байхад та түүнд “ингэвэл яасан юм ... ” гэсэн ауулт тавих шаардлагагүй болно. Ийм харилцаа стресс үүсгэхгүйгээр үл барам харин ч бие биенээсээ сэтгэлийн таашаал авах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Тэд амьдралд хөлөө олсон

8 Тэд орондоо туршлагатай

Сексийн туршлага, ухаалаг байдал нас ахих тусам нэмэгдэх тул залуучуудын төсөөлж ч үзээгүй зүйл нас тогтсон эрчүүдэд аль хэдийн ил болсон байдаг ажээ. Секс бол харилцааны үндэс биш бөгөөд дэргэд чинь орондоо таныг яаж жаргаахаа мэддэг хүн байх нь л чухал юм. Нас тогтсон эрчүүд хамтрагчтайгаа сексийн тал дээр чөлөөтэй байж, өөрсдөд нь юу хэрэгтэй байгааг айж ичилгүйгээр ярилцаж чаддаг ажээ.

Тэд орондоо туршлагатай

9 Таатай үгс

Үүнд буруу зөрүү, хориотой, ... бас гайхалтай зүйл бий. Хэрэв бүсгүй та дөнгөж 20 шүргэж яваа бол нас тогтсон эр таныг маш үзэсгэлэнтэй, хөөрхөнд тооцно. Энэ нь танд зусардаж, эргүүлж байгаа хэрэг. Түүнээс гадна ийм туршлагатай “найз залууг” амны салиа нь арилаагүй хөвгүүдээс ялгах нэг тал нь эмэгтэйчүүдийг сайшаан магтах таатай үгс юм байна.

Таатай үгс

10 Заримдаа та зүгээр л дурлачихдаг

Үнэндээ та хэнд ч дурлаж болно, хэнийг ч хайрлаж болно. Энд нас бол тодорхойлогч хүчин зүйл биш. Хайр дурлалд нас хамаарахгүй гэж ярьдаг нь үүний баталгаа юм. Судалгаанаас үзэхэд 19 настай бүсгүй 30-тай эрд дурлах нь 19-тэй бүсгүй үе тэнгийнхээ залууд дурлахаас илүү хүчтэй мэдрэмж төрүүлдэг байна. Харилцаа бол харилцаа, хайр бол хайр. 

Заримдаа та зүгээр л дурлачихдаг

11 Тэдэнд ЭР ХҮН хэрэгтэй

Эмэгтэй хүнд юун түрүүнд ЭР ХҮН хэрэгтэй гэдэг нь маргашгүй үнэн. Жинхэнэ эр хүнийг илэрхийлэх мөн чанар дээрх жагсаалтанд дурдагдсан байгаа. Энэ судалгаагаар залуус бол жинхэнэ эрчүүд биш гэж хэлээгүй юм. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд нас ахих, амьдралын туршлага хуримтлуулах тусам ЭР ХҮН болон залуу эр хоёрын хоорондын ялгаа гарч байдаг байна. Мэдээж залуу эрчүүдийн дунд жинхэнэ ЭР ХҮН шиг эрчүүд таарахыг үгүйсгэхгүй ч, ийм хүмүүс маш ховор гэдэг нь тодорхой.

Тэдэнд ЭР ХҮН хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()